С.Гантөр: Бөхчүүдтэй адил майга болох гээд гутлаа хатуу зам дээр үрж байлаа
2012 оны 02 сарын 18, 10 цаг 49 минут
   
 
Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, МҮБХ-ны менежер , үндэсний бөхийн улсын тайлбарлагч Санжаагийн Гантөртэй ярилцлаа.
 
-Монголчуудын уламжлалт сар шинийн баяр хаяанд ирлээ. Энэ баярт зориулсан уламжлалт барилдааны өнгийг бөх тайлбарлагч хүний хувьд шинжвэл...?
-Энэ барилдлааныг анх 1963 оноос эхлэн зохион явуулсан байдаг. Үүнээс үзэхэд түрүү, үзүүрийг аваргууд давамгайлан хүртсэн . Харин сүүлийн үед аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдааныг тогтмол зохион байгуулдаг болсноос хойш байдал өөр болж байна. Тухайлбал сүүлийн хоёр жил улсын цолгүй бөх энэ барилдаанд түрүүллээ. Өнгөрсөн жил л гэхэд их шөвөгт аймгийн цолтой хоёр бөх үлдсэн сонин ховор тохиолдол гарсан. Тэгэхээр урдчилан тааварлахад үнэхээр төвөгтэй. Мөн энэ барилдаанаар тухайн жилийн өнгөө шинждэг гэх яриа бий. Энэ ч оргүй зүйл биш гэж боддог. Өнгөрсөн жил л гэхэд их шөвөгт үлдсэн бөхчүүдээс түрүүлсэн бөхөөс бусад нь цол ахиж, шөвгөрсөн /Х.Мөнхбаатар арслан шөвгөрсөн/ гэх зэрэг цөөнгүй жишээ дурдаж болно.

-Та ер нь бөхийн тааварт оролцож байв уу?
-2000 оны наадмаар нэг удаа бөхийн тааварт оролцсон. Д.Сумъяабазар аваргыг нэлээд дээгүүр барилдана гэсэн боловч тун хариуцлагагүй барилдаж, А.Сүхбат аваргад гар ачуулж унасан юм. Гэхдээ миний бодлоор бөхийн таавар гэдэг хэн хэн барилдах вэ? гэдэг тодорхой болсон цагт л шударга болно. Түүнээс бөхийн бүртгэл эхлээгүй, хэн барилдах үгүйг мэдэхгүй байж таана гэдэг яавч оновчтой хувилбар биш.

-Та хүүхэд ахуй насандаа бөхөөр хичээллэж байсан уу?
-Монгол эрэгтэй хүүхэд бүр л барилдаж, ноцолдож өсдөг. Түүний жишгээр дээлийнхээ сугыг урах хэмжээнд л ноцолдож байснаас уралдаан тэмцээнд оролцож, тууштай хчиээллэж байсангүй.

-Тэгвэл бөх тайларлагч болох, энэ спортод сэтгэлээ зориулах болсон ямар нэг шалтгаан байна даа?
-Би хүүхэд байхын л бөх сонирхдог байсан. Бөхтэй холбоотой яриа, мэдээ мэдээлэл зэргийг сонсоод мартахааргүй тогтоодог байсан юм. Багадаа шагайгаар их тоглоно. Бүх шагайндаа бөхийн нэр өгч, хаяад морь буусан шагайгаа давлаа гэж нэрийддэг байсан юм. Ө.Тулгаа заан, Д.Баяраа гарьд нарын барилдааныг үзэж ихэд хүндэлнэ. 1988 оны улсын наадмаар Ө.Тулгаа зааныг яг дэргэдээс нь харах хувь тохиосон юм. Түүнээс хойш зааны үйл хөдлөл, алхаа гишгээг нь хүртэл дуурайна. Бүр майга болох гээд тухайн үеийн түрүүтэй орос гутлыг хатуу хучилттай зам дээр үрж майжийлгаж явсан ч үе бий. Ёстой л хүүхэд зан байх. Харин би бөхийн холбоонд менежерийн ажил хийхээр ирсэн. Гэтэл нэг том барилдааны үеэр Б.Цогтбаатар багш эмнэлэгт хэвтчихсэн байлаа. Ингээд Д.Данзан тэргүүн намайг бөх тайлбарла гэснээр анх удаа TV5 телевизийн дэлгэцийн ард сууж үзсэн дээ. Үүнээс хойш тав, зургаан жил өнгөрчээ.

-Та бөх тайлбарлагчийн улсын уралдаанд дэд байрт шалгарч байсан бил үү?
-Тийм ээ. Энэ нь бөх тайлбарлагчдын ур чадварын уралдаан юм. Үүнд анхны жил зургадугаар байр эзэлж байсан. Анхны жил мэдээж алдаа мадаг гаргасан байж таараа. Харин өнгөрсөн жил болсон уралдаанд дэд байр эзэлсэн. Ер нь хэрэгтэй уралдаан л даа. Одоо бөхийн тоо маш их болсон. Иймд хамгийн түрүүнд бөхөө таних нь чухал. Мөн тухайн бөхийн дэвжээ, харъяалагддаг пүүс, компанийг “ба”, “бэ”-гүй хэлдэг байх нь өмнөх үеийн тайлбарлагчдаас ялгарах нэг тал нь. Харин өнөөгийн бөх тайлбарлагчдаас бөх танихаа байсан тал ажиглагдаад байдаг болж. Одоо Б.Цогтбаатар ах, Ц.Батнасан бид гурав л тогтмол бөх үзэж, тайлбар хийж байгаа. Харин бусад нь ажил төрөл гээд олон зүйлээс шалтгаалаад тэр бүр бөхөө үзэж амждаггүй байх.

-Телевизээр тайлбар хийх болоод төв цэнгэлдэх, бөхийн өргөөнд болж буй барилдааны тайлбарт ялгарах зүйл байдаг байдаг биз?
-Би радиогоор шууд барилдааны тайлбар хийж үзээгүй. Гэхдээ үзэх сонирхол бол бий. Харин танхимын барилдаан телевиз хоёрт ялгаатай тал бол олон байдаг. Телевизэд бол дэлгэцэнд орж ирсэн дүрсийг л тайлбарлана. Энэ нь зарим талаараа бас бэрхшээлтэй. Бөхийн өргөө болоод бусад танхимын барилдаанд өрсөлдөгчөө тонгорч унагааж байгааг бүгдээрээ харж байхад “тонгорлоо” гээд тоть шиг үргэлж давтаад байх бас утгагүй биз дээ. Энэ мэтээс эхлээд ялгаа бий. Өнгөрсөн намар төв цэнгэлдэхэд 6016 бөх барилдсаныг хүн бүр мэдэж байгаа. Энэ үеэр би 15-хан миниуад тэр олон бөхийг төв цэнгэлдэхэд оруулж суулгаад, жагсааж чадсан. Энэ нь миний сайных гэхээсээ илүүтэй бөхчүүдийн маань сэтгэл нэгэн зүгт чиглэж чадсанд л байгаа юм. Энэ үеэр их сайхан санагдаж байсан.

-Манайхан өмнөх үеийн болоод одоо цагийн бөх тайлбарлагчдыг харьцуулах гээд байдаг тал ажиглагддаг. Та үүнийг мэдэрдэг л байлгүй?
-Өмнөх үед агуу сайхан тайлбарлагч олон байсан. Ц.Бадамсэрээжид арслан, улсын начин Ш.Чанарав, А.Ганбаатар агсан гээд л... Энэ сайхан хүмүүсээс бид олон зүйлийг суралцсан. Гэхдээ өнөөгийн тайлбарлагчид гээд муудсан юм алга байгаа. Бидэнд ч гэсэн тэр тийм барьцтай болсон учир тийм мэх хийнэ дээ гэсэн мэдрэмж, хэлчихмээр зүйл маш олон гардаг. Гэтэл тайлбарлагчийн дүрмэндээ мэх хэлж болохгүй гээд заачихсан байдаг юм. Харин телевизээр бол өөр л дөө.

-Тэгвэл өөрөө барилддаг хүн тайлбар хийхээр ондоо байдаг тухай ч яриа бий. Нэг үгээр бөхийн зовлонгоор зовж, жаргалаар нь жаргаж үзсэн хүн өөр мэдрэмжтэй гэсэн үг юм уу даа?
-Өмнөх үеийн тайлбарлагчид бүгд барилддаг, үндэсний бөх болоод их спортоор амжилт гаргасан тамирчид байсан болохоор тэгдэг байх. Одоо манай тайлбарлагчдаас Ц.Батнасан сумын заан цолтой. Гэхдээ бусад нь би барилдаж үзээгүй юм чинь гээд буруу зөрүү ярих, эсвэл мэдэхгүй гээд дуугуй суугаад байгаа хүн алга байна.

-Ер нь өнөө цагийн тайлбарлагчдыг ажиглахад Дундговь нутгаас цөөнгүй хүн энэ төрлөөр амжилттай яваа юм шиг санагдсан?
-Одоогоор манай аймгаас Ц.Батнасан, н.Эрдэнэбаатар бид гурав улсын тайлбарлагч. Тэгээд ч манай аймгийг дуу хуурын өлгий гэдэг шүү дээ. Тэр утгаараа ч юм уу газар нутгийн онцлог байж магадгүй л юм.

-Танд телевизүүдээс кино, шоунд дуу оруулах ч юм уу ямар нэгэн санал ирж байв уу?
-Одоогоор тийм зүйл алга. Тэгээд ч энэ тухай огт бодож явсангүй.

-Ярилцсанд баярлалаа.
 
Д.Ганбаатар
 
 

 
   
 
Нэр:
Сэтгэгдэл:
Хамгаалалтын код:
Санамж: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд asunews.mn хариуцлага хүлээхгүй болно.
                 Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өсвөрийн бөхчүүдийн өрсөлдөөн эхэллээ
2012 оны 05 сарын 17, 14 цаг 13 минут
Улсын харцага Ц.Содномдорж түрүүжээ
2012 оны 05 сарын 15, 14 цаг 04 минут
“Нутгаа дуурсгана” шигшээ барилдаан өнөөдөр эхлэнэ
2012 оны 05 сарын 05, 12 цаг 53 минут
Чөлөөт бөхийн Тэмцээний аваргууд
2012 оны 04 сарын 30, 09 цаг 20 минут
74 кг-ын жинд зодоглосон П.Өнөрбат олимпийн эрхээ авлаа
2012 оны 04 сарын 28, 14 цаг 10 минут
П.Лхамдэгд Азийн хошой аварга боллоо
2012 оны 04 сарын 28, 14 цаг 05 минут
Ирэх амралтын өдрүүдэд 3 барилдаан зохион байгуулан
2012 оны 04 сарын 27, 10 цаг 31 минут
“Нутгаа дуурсгана” барилдааны сүүлийн тойрог
2012 оны 04 сарын 24, 13 цаг 39 минут
Тамирчдад мөнгөн шагнал олгоно
2012 оны 04 сарын 19, 10 цаг 18 минут
“Нутгаа дуурсгана” барилдаан болно
2012 оны 04 сарын 13, 14 цаг 45 минут
Булганы бөхчүүд тэргүүлсэн хэвээр
2012 оны 04 сарын 09, 10 цаг 27 минут
“Хасу” лиг бөхийн холбооныхонд таалагдсангүй
2012 оны 04 сарын 07, 12 цаг 11 минут
А.Сүхбат аваргын нэрэмжит тэмцээн болно
2012 оны 04 сарын 03, 14 цаг 45 минут
Сонгинохайрханы хишиг барилдаан болно
2012 оны 04 сарын 03, 12 цаг 57 минут
Чөлөөтийн эрэгтэй тамирчид олимпийн эрхээс мултарлаа
2012 оны 03 сарын 31, 13 цаг 14 минут
Mонголын бөхчүүдийг ялжээ
2012 оны 03 сарын 28, 13 цаг 48 минут
Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ үзүүрлэж , заан Д.Рагчаа түрүүлэв
2012 оны 03 сарын 26, 15 цаг 11 минут
Хакухо Даваажаргал 22 дахь түрүүгээ авлаа
2012 оны 03 сарын 26, 09 цаг 53 минут
Улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж, заан Д.Рагчаа үзүүрлэв
2012 оны 03 сарын 19, 10 цаг 58 минут
Барилдааныг өсөх идэр начин Б.Чинзориг ивээн тэтгэжээ
2012 оны 03 сарын 14, 12 цаг 41 минут
Барүтод хүнд шалгуур тавьжээ
2012 оны 03 сарын 14, 11 цаг 48 минут
Бөхчүүд авьяасаа үзүүлнэ
2012 оны 03 сарын 12, 13 цаг 15 минут
Д.Ганхуяг түрүүлж, Ж.Бат-Эрдэнэ үзүүрлэв
2012 оны 03 сарын 02, 10 цаг 18 минут
Ө.Бат-Орших түрүүлжээ
2012 оны 03 сарын 01, 14 цаг 01 минут
С.Гантөр: Бөхчүүдтэй адил майга болох гээд гутлаа хатуу зам дээр үрж байлаа
2012 оны 02 сарын 18, 10 цаг 49 минут
Суртaлчилгаа
Суртaлчилгаа
©2010. Хөгжүүлэлтийг АСУ Системс ХХК. Програмчлалыг АСУ Дисковери ХХК. Эхлэл хуудас болгох | Бидний тухай | Сурталчилгаа байрлуулах | Холбоо барих