Д.Банди: Монголын боксчид миний зөвлөгөөгүй амжилт гаргахгүй
2011 оны 10 сарын 24, 17 цаг 35 минут
   
 
Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Бандитай ярилцлаа. Тэрбээр өөрийнхөө болон боксын спортын тухай ном хэвлүүлэх гэж байгаа юм билээ. Энэ ажлаар Спортын төв ордонд явж байхад нь уулзсан.
 
-Танаар сонин сайхан их биз дээ. Хаагуур ямар ажил амжуулж байна вэ?
-Би чинь тэтгэвэртээ гарсан шүү дээ. Гэр зуур байх шив дээ.
-Таныг Монголын олимпийн боксын холбоо зөвлөх дасгалжуулагчаар томилсон. Танд ямар санагддаж байна вэ?
-Яах вэ. Зөвлөх гэдэг нэртэй л болохоос миний ажиллаж байгаа юм алга. Эд нар маань надаас асууж, зөвлөгөө авах ч үгүй юм. Бэлтгэл цугларалтад нь би хамт гарахгүй байгаа юм чинь санал бодлоо солилцох боломжгүй. Тиймээс юугаа ч зөвлөх вэ дээ. Тэд намайг гээд ирвэл чадах бүхнээ харамгүй хэлнэ.
-Та өмнө нь боксчидтойгоо байнга хамт байдаг байсан. Одоо холчихоор эвгүй байгаа байлгүй?
-Тийм зүйл байхгүй ээ. Би боксын спортын сургалт, дасгалжуулалтын хөтөлбөрийн тухай ном бичиж байгаа. Энэ миний олон жилийн мөрөөдөл. Надад хийх зүйл их байгаа болохоор уйдах завгүй л явна.
-Аваргууд нас ахиад ирэхээрээ өөрийнхөө тухай ном гаргадаг. Танд ийм бодол байгаа юу?
-Би 1999 онд “Миний ертөнц” гэдэг дурсамжийн ном гаргасан. Одоо түүнээс хойших “Миний ертөнц-2” номыг гаргахаар бичиж сууна. Он гарахаас өмнө уншигчдын гарт хүргэхээр шамдаж байна даа.
-Саяхан болсон ДАШТ-ийг та Бакуд очиж үзсэн үү. Ямар санагдав?
-Үзсэн. Тамирчдын маань бэлтгэл сайн байна билээ. Рингэнд гараад есөн минутыг амархан давахаар болж. Харин тактикийн бэлтгэл дутмаг харагдсан. Шинээр нэмэгдсэн тактиктай хөдөлгөөнүүд харагдах байтугай намайг байхад эзэмшсэнийгээ марчихаж. Даваа ахих тусам өрсөлдөгч улам хүчтэй болдог тул зөв тактик хэрэгжүүлж чадсан нь ялалтад хүрдэг. Иймд сургалт дасгалжуулалтын үед төрөл бүрийн тактиктай хөдөлгөөнүүдийг маш сайн эзэмшиж батжуулах ёстой. Баялаг тактиктай хөдөлгөөнөөр дасгалжуулахгүй бол өрсөлдөгчөө ялах магадлал бага.
-Тэгвэл тамирчид хамгийн түрүүнд ямар бэлтгэл хийх шаардлагатай байна вэ?
-Харааны реакцийг сайжруулах. Энэ нь хариу үйлдлийн хурд, мэдрэмжийг нэмэгдүүлэх ёстой гэсэн үг. Саяны ДАШТ-ийг үзэж байхад цохилт хамгаалалтын хослолууд хэмжээндээ хүртэл бэлтгэгдээгүй байна лээ. Хурдны дасгалжилт ч дутмаг.
-Энэ байдлыг та дасгалжуулагч нарт хэлсэн үү?
-Амжаагүй байна. Яаралтай хуралдаж үүнийг ойлгуулах хэрэгтэй.
Одоогийн дасгалжуулагч нар арай л амжихгүй байна даа
-Тамирчдын амжилт сүүлийн үед буураад байх юм?
-Тийм. Азийн АШТ-ээс ганц хүрэл медаль авч чадах уу, үгүй юу гэдэг дээрээ тулаад байсан манай боксчдод өөрчлөлт гарч, 2005 оны зургадугаар сараас эхлэн шинэ сэтгэлгээ, сургалттай болсон. Үүнээс хойших дөрвөн жилийн хугацаанд залуу тамирчдын маань арга барил эрс сайжирч, амжилт нь бараг оргилдоо хүрсэн. Бакугийн ДАШТ-д өмнөх жилүүдийн бэлтгэлжилт туршлагын инерцээрээ л хэдэн ялалт авах шиг боллоо. Одоогийн сургалт дасгалжуулалтыг чанаржуулахгүй юм бол амжилт улам буурах магадлалтай.
-Бэлтгэл сургуулилалт ийм байлаа гэхэд Монголын олимпийн боксын холбооны үйл ажиллагаа танд ямар санагдаж байна вэ?
-Байгуулагдаад удаагүй болохоор төгс бүрэлдэж чадаагүй байна. Гэхдээ сайн байгаа. Тамирчдаа тэмцээн болгонд оролцуулахыг хүсч байна. Энэ сайн хэрэг. Цугларалт ч сайн хийлгэхээс гадна эдийн засгаар хүрэлцээтэй болж. Олон жил энэ спортын төлөө гэсэн сэтгэлтэй явсан надад энэ байдал тааламжтай байгаа. Цаашдаа үйл ажиллагаа нь улам төгөлдөржинө гэдэгт итгэлтэй байна.
-Таныг шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар буцааж томиловол ямар хариулт өгөх бэ?
-Тэтгэвэртээ гарсны зэрэгцээ бие муу байгаа болохоор татгалзсан хариу өгнө. Хүнтэй удаан ярихад хүртэл амархан ядардаг болсон би хүнд ачаалалттай ажиллаж чадахгүй. Харин миний зөвлөгөөг холбооныхон маань өөрийнхөө хүсэлтээр, хүссэнээрээ авбал болох нь тэр. Би чадах бүхнээ хэлнэ. Миний зөвлөгөө байхгүй бол Монголын боксчид амжилт гаргахгүй гэдэг нь илт мэдрэгдэж байна. Олон түмэн ч үүнийг мэдэрч надад хандаж интернэтээр захиа бичсэн байна лээ.
-Олимпийн аварга Э.Бадар-Ууганы бэртэл эдгэрч байгаа болов уу. Бэлтгэл хийж байгаа юу?
-Аварга “Бээжин 2008” олимпийн наадмаас хойш олон удаа эмчилгээ хийлгэж байгаа ч бэлтгэлдээ орохоор сэдэрчихдэг байсан. Одоо төгс эмчлэгдсэн. Энэ оны Азийн болон ДАШТ-д хараахан оролцож амжаагүй. Ирэх оны олимпод оролцох эрхийн төлөөх тэмцээндээ орно. Бэлтгэлжилт нь сайжирч байна гэж дуулдсан. Тэгэхээр ахиад аваргалж ч магадгүй.
-Тамирчид олон багшийн гар дамжихаар амжилт нь буурдаг тал бий. Тамирчдад энэ нь нөлөөлж байгаа болов уу?
-Үүнийг би хэлж мэдэхгүй байна. Хамгийн гол нь дасгалжуулагч нар шинийг эрэлхийлж тамирчидаа улам чадваржуулах хэрэгтэй. Одоогийн дасгалжуулагч нар арай л амжихгүй байна даа.
   
 
Нэр:
Сэтгэгдэл:
Хамгаалалтын код:
Санамж: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд asunews.mn хариуцлага хүлээхгүй болно.
                 Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1. Дэмжигч хэлсэн нь
2011 оны 10 сарын 29, 23 цаг 36 минут
Боксын холбооны удирдлагуудаа, дасгалжуулагчдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлээчээ. Ийм байдлаар улам муудах шинжтэй байна Саяын ДАШТ-д тамирчдын ялагдал бол дасгалжуулагч муугаас болсон. Тэр Банди багшыг ойрхон байлгаж болдоггүй юмуу. ямарч өрсөлдөгч байсан ялуулаад л гараад ирдэг байсандаа.
2. huigo хэлсэн нь
2012 оны 03 сарын 09, 09 цаг 56 минут
bi hust yu ch chadahgui baij golog
Ерөнхийлөгч олимпид оролцох тамирчидтай уулзлаа
2012 оны 04 сарын 19, 14 цаг 12 минут
“Лондон 2012” олимпд оролцох шигшээ багийнхан АSICS брэндийг сонголоо
2012 оны 04 сарын 05, 09 цаг 31 минут
Лондоны олимпийн үеэр англичууд биеэ үнэлэгчдээ нууна
2012 оны 04 сарын 04, 11 цаг 17 минут
11 тамирчин олимпод оролцох эрх авчээ
2012 оны 03 сарын 29, 16 цаг 06 минут
Эмэгтэй боксчдын сорилго тэмцээн болно
2012 оны 03 сарын 07, 15 цаг 34 минут
Лондонгийн олимпт 4.5 тэрбум төгрөг төсөвлөжээ
2012 оны 02 сарын 09, 14 цаг 29 минут
“Лондон-2012”-ын төв лаборатори нээлтээ хийжээ
2012 оны 01 сарын 24, 16 цаг 28 минут
Тамирчид, дасгалжуулагчдыг шагнана
2011 оны 12 сарын 16, 17 цаг 39 минут
Манай 9 тамирчин Лондоны олимпийн эрх аваад байна
2011 оны 12 сарын 06, 15 цаг 17 минут
Олимпт оролцох тамирчдын талаар ярьж байна
2011 оны 12 сарын 05, 11 цаг 41 минут
Английн гүнж Олимпийн элчээр сонгогдлоо
2011 оны 12 сарын 05, 11 цаг 39 минут
Тамирчид мэлхий, чөлөөт сэлэлтээр өрсөлдөнө
2011 оны 12 сарын 02, 18 цаг 41 минут
Усан спорт сонирхогчид улсын аваргаа тодруулна
2011 оны 12 сарын 01, 12 цаг 22 минут
Д.Өсөхбаярт олимпийн батламж гардуулна
2011 оны 11 сарын 21, 12 цаг 04 минут
Монголын бөхчүүд АНУ-ын тамирчидтай уулзалт барилдаан хийв
2011 оны 11 сарын 11, 17 цаг 11 минут
О.Гүндэгмаа Гранпри тэмцээнд түрүүллээ
2011 оны 11 сарын 11, 12 цаг 27 минут
Оросын хос хамгийн урнаар гулгажээ
2011 оны 11 сарын 10, 10 цаг 10 минут
Монгол шүүгч олимпийн эрх авах уу
2011 оны 11 сарын 09, 15 цаг 37 минут
Олимпиягаас эхлэх олимпийн бамбарын маршрут тодорхой боллоо
2011 оны 11 сарын 09, 11 цаг 55 минут
Хүндийн өргөлтийн ДАШТ үргэлжилж байна
2011 оны 11 сарын 09, 11 цаг 52 минут
Волейболын лигийн хоёрдугаар тойрог өндөрлөлөө
2011 оны 11 сарын 09, 10 цаг 24 минут
Г.Отгонтуяа бүтэлгүйтлээ
2011 оны 11 сарын 08, 14 цаг 21 минут
А.Энх-Ариун олимпийн эрхийн төлөө уралдана
2011 оны 11 сарын 08, 11 цаг 53 минут
Чөлөөтийнхөн АНУ-ыг зорилоо
2011 оны 11 сарын 07, 16 цаг 56 минут
Хүндийн өргөлтийн дэлхийн аварга эхэллээ
2011 оны 11 сарын 07, 16 цаг 45 минут
Суртaлчилгаа
Суртaлчилгаа
©2010. Хөгжүүлэлтийг АСУ Системс ХХК. Програмчлалыг АСУ Дисковери ХХК. Эхлэл хуудас болгох | Бидний тухай | Сурталчилгаа байрлуулах | Холбоо барих