Ж.Лхагважав: Би ажилчдын байранд амьдардаг хэвээрээ
2012 оны 02 сарын 16, 14 цаг 42 минут
   
 

Монгол Улсын гавъяат тамирчин, паралимпийн шигшээ багийн тамирчин Ж.Лхагважавтай ярилцлаа.
-Та хэдэн жил энэ спортоор хичээллэж байна вэ?
-Би 1988 онд хараагүй болсон юм. Түүнээс хойш гүйж эхэлсэн. Саяхан шинэ оны босгон дээр МУГТ гэдэг эрхэм хүндтэй цолыг гардсан. Би 20 гаруй жил хөнгөн атлетикийн спортоор хичээллэсний дүнд авч байгаа. Гавьяат болохын тулд маш олон шалгуур давлаа. Үүнээс өмнө Азийн наадмаас хоёр алт, гурван мөнгөн медаль хүртэхэд Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон өчг байсан юм. Харин дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байж гавьяат тамирчин гэж дуудуулах болж байна. Ер нь бол олимп, дэлхийн аваргаас медаль авахгүй л бол гавьяат тамирчин болохгүй гэдэг нь үнэн болж таараад байгаа юм. Медаль авахдаа бас чанар харж байна шүү. 22 жил хөнгөн атлетикаар хичээллэхдээ олимпод хоёр, Азийн наадамд тав, Азийн аваргад дөрөв, дэлхийн аваргад нэг удаа оролцсон. Бүгдэд нь тодорхой хэмжээний амжилт үзүүлсэн. Би хөнгөн атлетикийн дэлхийн аваргын гүйлтийн төрөлд медаль авсан анхны тамирчин. Монголын хөнгөн атлетикийн холбооноос өмнө нь Намжилмаа багш, Баттулга ах хоёр л гавьяат тамирчин цолтой байсан. Харин Б.Сэр-Од бид хоёр нэмэгдээд дөрвөн гавьяаттай боллоо. Ер нь бол монголчууд нэг хэсэг бөх, морь л гэхээс биш хөнгөн атлетикийг огт тоодоггүй байсан. Өнгөрсөн жилээс арай өөр хандлагатай болж байна.

-Тэгвэл таны амьдралд ямар өөрчлөлт мэдрэгдэж байна уу?
-Өөрчлөлт гарсан юм алга. Ажилчдын байранд байдаг хэвээрээ л байна. Манайх ам бүл олон. Одоо олимпоос медаль авч, зорьсон зорилгодоо хүрвэл амьдрал арай дээшлэх юм болов уу гэж боддог. Үүний төлөө л зүтгэж байна.

-Нас 50 гарчихлаа. Өдий насны хүн холын зайд гүйнэ гэдэг тийм амаргүй санагдах юм?
-Үгүй ээ. Анхнаасаа холын зайд гүйдэг байсан болохоор ядарна гэж байхгүй. Харин нас явж байгаа болохоор ойрын зайд амжилт гаргах магадлал бага. Залуучуудын хөлийг гүйцэхгүй байх. Одоо хараагүйчүүдийн ангилалд марафон гэж байхгүй. Хамгийн хол зай нь 5000 метр. Тийм болохоор энэ зайд эрх авах гээд бэлтгэлээ уйгагүй хийж байна. Гуравдугаар сард Дубайд олимпийн эрх олгох нээлттэй цуврал тэмцээн болох юм. Эндээс л эрх авахаар төлөвлөж байна. Өмнө нь 1500 метрт эрх авсан. Лондоны олимпоор хоёр зайд гүйхэд аль нэгэнд медаль хүртчих байх гэж горьдоод байна. Хүн ер нь ямар зүйлийг өөдрөг, гэгээн талаас нь харж байх хэрэгтэй.
 
-Одоо Сүхбаатарын талбайг тойрч бэлтгэл хийдэг бололтой. Бэлтгэл хангах зам талбай байхгүй болохоор хүндрэлтэй байдаг байх?
-Хүний хөдөлгөөн ихтэй болжээ. Тийм учраас хараагүй хүнд эрсдэл ихтэй. Тиймээс арай аюул багатай гээд Сүхбаатарын талбайг тойрч байна. Намайг нүүрээ таглаад, хөтлөгчтэй гүйж байхад хүмүүс шоолоод байгаа нь мэдрэгддэг. Энд бэлтгэл хийх бага зэрэг хүндрэлтэй байгаа ч боломжийг ашиглаад л байна. Гэхдээ удахгүй Бээжинд бэлтгэл хийхээр явна.

-Сүхбаатарын талбайн тойрог хэдэн метр байдаг юм бол?
-600 метр орчим байдаг. Анх гүйхэд хэцүү байсан. 30 минутад долоо л тойрдог байсан. Гэтэл сая 30 минут хүрэхгүй хугацаанд есөн тойргийг ажрахгүй гүйчихэж байна.

-Шигшээ багт данстай болсон. Зардал мөнгөнийн асуудал дээр санаа зоволтгүй болсон уу?
-Тийм шүү. Одоо бол бүх зардал улсын шигшээ багаас гардаг. Өмнө нь тэмцээн уралдаанд явахад чинь их зовдог байлаа. Бэлтгэлээ хийх үү, мөнгөө хайх уу гээд л. Ёстой үйлээ үзнэ шүү дээ. Пусаны Азийн наадамд явах гээд мөнгө олдохгүй. Нэг хоногийн дотор мөнгө олох хэрэгтэй байдаг. Дүү дээрээ ирж гуйж, уурласаар байгаад зардлаа аваад явж байсан. Уг нь бол маш сайн бэлтгэлтэй. Медаль авах найдвар байгаад байдаг. Гэтэл мөнгө олдохгүй зовсон доо. Тэр үед Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав бид хоёр хоёулаа нэгийгээ явуулах гэж хүртэл ярьж байсан. Уг нь хэн хэн нь явчихмаар байдаг. Медаль авах найдвар харагдаад л. Дүү нартаа уурлаж, тэднээсээ гуйж хүртэл үзсэн. Тэгээд Д.Баатаржав аварга бид хоёр хоёулаа мөнгө олж, тэмцээндээ оролцоод алтан медаль авч байсан юм. Анх 1993 онд намайг тивийн аваргад оролцоод мөнгөн медаль аваад ирэхэд хэн ч баяр хүргэдэггүй. Ёстой нам гүм байсан. Засгийн газрын шагнал урамшуулал ч байхгүй. Тэгээд нэг дарга нь өөрийнхөө зүгээс 3000 төгрөг өгч билээ. Одоогийнхоор энэ чинь 100 мянган төгрөг гэсэн үг.

-Хөтлөгч ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцоод амжилт үзүүлэхэд адилхан шагнал авах уу?
-Тухайн хараагүй тамирчны амжилтад хөтлөгч маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм учраас шилж, сонгож байж хөтлөгчөө авна. Би олимпод түрүүлээд аварга боллоо гэж бодоход хөтлөгч маань ч гэсэн олимпийн аварга болж байна гэсэн үг шүү дээ. Адилхан л медалийн тавцанд гарч шагнал авна. Харин манай улсын Засгийн газрын шагналын хувьд ялгаатай юм билээ. Тухайн тамирчин олимпийн наадамд өндөр амжилт үзүүлсэн тохиолдолд хөтлөгчид нийт шагналын 50 хувьтай тэнцэхүйц мөнгөн урамшуулал олгодог. Харин бусад олон улсын тэмцээн, тив, дэлхийн аваргад оролцоод медаль авбал хөтлөгчид ямар нэгэн мөнгөн шагнал өгдөггүй юм шиг санагдсан. Намайг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэхэд Засгийн газраас миний хөтлөгчид шагнал өгөөгүй болохоор би тэгж ойлгосон.
 
-Ярилцсанд баярлалаа.
 
Д.Булган
   
 
Нэр:
Сэтгэгдэл:
Хамгаалалтын код:
Санамж: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд asunews.mn хариуцлага хүлээхгүй болно.
                 Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын шилдгүүд Москвад зодоглоно
2012 оны 05 сарын 18, 12 цаг 06 минут
Эмэгтэй боксчид тэмцээнээ дуусгалаа
2012 оны 05 сарын 17, 17 цаг 40 минут
Лондонгийн Олимп ашиггүй болох 7 шинж тэмдэг
2012 оны 05 сарын 17, 10 цаг 06 минут
“Гранд-При”ОУ-ын тэмцээнд манай бөхчүүд оролцоно
2012 оны 05 сарын 16, 09 цаг 59 минут
Дэлхийн цомын тэмцээнд оролцохоор Монголын тамирчид мордлоо
2012 оны 05 сарын 15, 13 цаг 22 минут
Эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын төлөө тэмцээн болно
2012 оны 05 сарын 15, 12 цаг 15 минут
Британичууд олимпийн тоглолтын тасалбарын 75 хувийг худалдаж авчээ
2012 оны 05 сарын 15, 11 цаг 53 минут
100 буудалт даамын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
2012 оны 05 сарын 14, 12 цаг 16 минут
Челси “Заубер” багтай хамтарч ажиллана
2012 оны 05 сарын 11, 16 цаг 02 минут
Зуны ХХХ Олимпийн бамбарыг асаалаа
2012 оны 05 сарын 11, 12 цаг 31 минут
Софт теннисний их наадам болно
2012 оны 05 сарын 11, 10 цаг 29 минут
Өсвөрийн дэлхийн аваргаас хоёр алт, хоёр хүрэл медальтай ирлээ
2012 оны 05 сарын 10, 13 цаг 46 минут
Өнөөдөр“Лондон 2012” олимпийн бамбарыг асаана
2012 оны 05 сарын 10, 13 цаг 01 минут
Лондонгийн олимпод оролцох эмэгтэй жүдочдын тоо нэгээр нэмэгдлээ
2012 оны 05 сарын 10, 12 цаг 49 минут
Уул уурхайн салбарынхан боулингоор өрсөлдөв
2012 оны 05 сарын 08, 11 цаг 20 минут
Олон улсын жүдо бөхийн холбоо эрхээ авсан жүдочдыг зарлалаа
2012 оны 05 сарын 07, 16 цаг 49 минут
Дэлхийн аварга шалгаруулах цаасан онгоцны уралдаан боллоо
2012 оны 05 сарын 07, 15 цаг 07 минут
Лондонгийн олимпийн бамбарыг тавдугаар сарын 10-нд асаана
2012 оны 05 сарын 07, 14 цаг 59 минут
Лондонгийн цэнгэлдэх хүрээлэн нээлтээ хийлээ
2012 оны 05 сарын 07, 11 цаг 21 минут
Манай улс "Лондон-2012" олимпийн 28 эрхтэй боллоо
2012 оны 05 сарын 07, 09 цаг 57 минут
Б.Наранбаатар, О.Үйтүмэн нар олимпийн эрхээ авлаа
2012 оны 05 сарын 05, 12 цаг 57 минут
Монголын эмэгтэйчүүд мөнгөн медаль хүртлээ
2012 оны 05 сарын 02, 13 цаг 12 минут
18 тамирчин Олимпийн эрх аваад байна
2012 оны 05 сарын 01, 17 цаг 12 минут
Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид Финландыг зоржээ
2012 оны 05 сарын 01, 15 цаг 35 минут
Монгол сумочид эх орондоо ирж, сагсан бөмбөгийн тоглолт хийнэ
2012 оны 05 сарын 01, 14 цаг 43 минут
Суртaлчилгаа
Суртaлчилгаа
©2010. Хөгжүүлэлтийг АСУ Системс ХХК. Програмчлалыг АСУ Дисковери ХХК. Эхлэл хуудас болгох | Бидний тухай | Сурталчилгаа байрлуулах | Холбоо барих