БНСУ-ын Гуми хотод эхэлж байгаа насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Арабын Эмират улс, БНСУ, БНХАУ, Вьетнам, Индонези, Иордан, Ирак, Иран, Йемен, Казакстан, Камбож, Катар, Киргиз, Монгол, Сири, Тажик, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Филиппин, Энэтхэг, Япон зэрэг 23 орны хоёр зуу шахам бөх барилдахаар хүрэлцэн очоод байна. Өнөөдөр сонгомол бөхийн 55, 60, 66, 74, 84 кг-ийн жингийн барилдаанууд болно.