“Морин хуур” мөнгөтэй, эрх мэдэлтнүүдийн наадам болсон уу
2012 оны 02 сарын 15, 17 цаг 04 минут
Оны шилдэг дууг шалгаруулдаг “Морин хуур” наадамд 200-uаад уран бүтээлч шилдэг бүтээлээ сойсон билээ. Өдгөө 25 дахь жилдээ зохиогдож байгаа уг наадамд ирүүлсэн дуунууд гурван даваагаар шигшигдэж, шилдэг 20 дуу шалгаран үлдээд байгаа юм. Жил бүр олон сайхан дуугаараа тус наадамд оролцдог хөгжмийн зохиолч СГЗ Ц.Жамьян, хөгжмийн зохиолч Сангидорж, Г.Алтанхуяг , Бямбабаяр гээд цөөнгүй уран бүтээлчийн дуу шилдэгт шалгаран чансаа дээгүүрт яваа гэнэ. Гэвч бөхчүүдийн цолны найраа, мөнгөөр даваа өгдөг шиг шударга бус өрсөлдөөн “Морин хуур” наадмыг ч тойрсонгүй.
Сүүлийн жилүүдэд тус наадамд сайн гэсэн уран бүтээлчид дуугаараа оролцдог ч түрүүлэх магадлал маш бага болсон. Учир нь энэ наадамд сайн дуу, уран бүтээлч нь бус мөнгө уралддаг болсон гэж зарим уран бүтээлч жиг жуг ярих юм билээ. Чих тавихад, тус наадамд баян компанийн захирал, УИХ-ын гишүүд зохиосон дуугаараа оролцдог болсон нь дээрхийг баталж байгаа хэрэг. Үнэндээ “Морин хуур” наадамд оролцож байгаа уран бүтээлчдийн дуу шалгаруулалтаа амжилттай давж, ёс төдий л тунаж үлддэг аж. Харин эцсийн үр дүнд аль нэг баян компанийн захирал , сайд дарга нарын дуу тэргүүн байруудад цохиж явдаг гэхэд хилсдэхгүй.
Төр төвхнүүлэх нөр их ажлынхаа заваар дууны шүлэг тэрлэдэг авьяаслаг гишүүд олон болсныг ч хэлэх үү энэ жилийн наадамд л гэхэд УИХ-ын цөөнгүй гишүүн болон зарим нэг компанийн захирал дуугаа сойжээ. Сойсон ч гэж дээ, шилдгийг шалгаруулахын өмнөх гурван давааг алгасаад шууд шилдэг 20-д багтсан байх юм. Тухайлбал, авьяаслаг эрхэм гишүүн Д.Лүндээжанцангийн дуу гэхэд л “арын хаалга”-дсан уу эсвэл эхний шалгаруулалтад орох шаардлагагүй байсан уу ямартай ч шилдэг 20 дууны жагсаалтад дээгүүр бичигдсэн байна. Яг л “Зэрэг нэмэхийн өмнө” кинонд гардаг шиг “ Таныг тэнгэр татаад л авчихна, харин биднийг загас хааб” гэж Долдойн хэлдэгтэй адил ажээ.
Мөн “Алтан хөхийн оргил” ХХК-ийн захирлын дуу ч тунаж үлдсэн бөгөөд тэргүүн байруудын аль нэгийг авчих санаатай зохион байгуулагчид хавиар эргэлдэж байгаа сурагтай. Уг нь энэ наадамд өөрийн авьяас чадвараа хөглөн байж бүтээсэн дуугаараа хөгжмийн зохиолчид итгэл өвөрлөн оролцдог ч харамсалтай нь томчууд мөнгөөр дараад тэдний итгэл талаар өнгөрдөг бололтой. Эцэст нь шилдгээр шалгараагүй дуунууд хит болж, харин байр эзлэн гайхуулаад байсан дуунууд нам жим болчихдог гэх хүмүүс ч байдаг юм билээ. Мөнгөөр худалдаад авчихдаг зүйл байдаг авьяасыг арай л амжихгүй байх. Гэхдээ л монголчууд бидний бахархал болсон бөх, хурдан морины уралдаан, “Болор цом”, “ Морин хуур” наадам гээд бүгд л мөнгөний уралдаан болжээ дээ. Ямартай ч өнөөдөр СТӨ-нд 19 цагт болох “Морин хуур” наадмын шилдэг 20 дууны галла тоглолт болно. Энэ үеэр оны шилдэг дууг зарлана. Энэхүү наадмаар хэний ямар дуу шалгарч хэрхэн төгсөхийг харж байя.
|
|
 |
“Goodboys” хамтлаг тоглолт хийнэ
|
|
|
2012 оны 05 сарын 17, 15 цаг 38 минут
|
 |
Jay-Z Гей залуусын гэрлэлтийг дэмжиж байна
|
|
|
2012 оны 05 сарын 16, 10 цаг 41 минут
|
 |
"Өглөө шиг эх орон"дууны клип сүнстэй гэв үү
|
|
|
2012 оны 05 сарын 15, 11 цаг 01 минут
|
 |
“Extacy” эргэн тайзнаа
|
|
|
2012 оны 05 сарын 11, 15 цаг 52 минут
|
 |
3 жирхнүүд 3 охин хамтлагийн дүрд
|
|
|
2012 оны 05 сарын 09, 15 цаг 48 минут
|
 |
Armando Christian Pйrez буюу Pitbull Монголд ирнэ
|
|
|
2012 оны 05 сарын 09, 11 цаг 33 минут
|
 |
”Авьяаслаг Британичууд” шоуны нэгэн гайхамшиг
|
|
|
2012 оны 05 сарын 03, 11 цаг 22 минут
|
 |
Тэнгэр газрын аялгуу
|
|
|
2012 оны 05 сарын 02, 11 цаг 06 минут
|
 |
Н.Бөжин - Ус дэлхий бид гурав
|
|
|
2012 оны 05 сарын 01, 17 цаг 22 минут
|
 |
”Авьяаслаг британичууд” 9 настай Малаки Паул
|
|
|
2012 оны 05 сарын 01, 10 цаг 04 минут
|
 |
“Asian shop” хамтлагийн шинэ цомгийн нээлтээ хийнэ
|
|
|
2012 оны 04 сарын 27, 11 цаг 57 минут
|
 |
Лэди Гагагийн тоглолтыг эсэргүүцэн жагсав
|
|
|
2012 оны 04 сарын 26, 11 цаг 38 минут
|
 |
Оюунхишиг & Бат-оргил – Ээжээ Клип
|
|
|
2012 оны 04 сарын 25, 17 цаг 28 минут
|
 |
“Киви” хамтлаг бие даасан шинэ цомгоо гаргана
|
|
|
2012 оны 04 сарын 25, 17 цаг 10 минут
|
 |
Дуучин Р.Дэлгэрмаа хөөрхөн нь ч хөөрхөн
|
|
|
2012 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
|
 |
“Asian shop”хамтлагийн шинэ цомогынхоо нээлт энэ сарын 27нд болно
|
|
|
2012 оны 04 сарын 25, 11 цаг 12 минут
|
 |
Дуучин Т.Ариунаа харамсаж явна
|
|
|
2012 оны 04 сарын 24, 12 цаг 21 минут
|
 |
“Мотив”-ийн тоглолтын дараа нэгийгээ хөнөөжээ
|
|
|
2012 оны 04 сарын 23, 18 цаг 19 минут
|
 |
Халле Берригүсээ буржгар, цайвар өнгөтэй болгосон байна
|
|
|
2012 оны 04 сарын 23, 15 цаг 39 минут
|
 |
Монголын дуурийн 100 гоцлол дуучинг нэг цаг үе дээр авчирна
|
|
|
2012 оны 04 сарын 23, 14 цаг 48 минут
|
 |
Лэди Гагагийн тоглолтыг эсэргүүцэж жагсаал зохион байгуулжээ
|
|
|
2012 оны 04 сарын 23, 14 цаг 36 минут
|
 |
Lady Gaga Солонгост очжээ
|
|
|
2012 оны 04 сарын 23, 09 цаг 52 минут
|
 |
Дуучин Б.Болдбаатар поп дуучин болохоор шийдсэн гэнэ
|
|
|
2012 оны 04 сарын 20, 16 цаг 49 минут
|
 |
Шилдэг гоцлол дуучид улаан хивсээр алхан
|
|
|
2012 оны 04 сарын 20, 12 цаг 34 минут
|
 |
Алтан тайз минь
|
|
|
2012 оны 04 сарын 19, 15 цаг 56 минут
|
|