"Мисс Монголиа 2010" тэмцээний авьяаслаг мисс, "Манжуурын гоо бүсгүй" тэмцээний гуравдугаар байрын шагналт, Азийн топ модель , “Catwalk” хамтлагийн дуучин Түмэнжаргалын Туяамаатай хэсэг хугацаанд хөөрөлдлөө
-Catwalk-н охидоор сонин юу байна?
-Ойрд шинэ уран бүтээл сайн хийж байнаа. Саяхан Дандийтай хамтран “Худалчхан” дуундаа клип хийлгэсэн. Телевизүүдээр явж байгаа байхаа. Одоогоор math love дуугаа клипжүүлэхээр ажилдаа ороод байна. Нийтдээ долоон дуутай болсон байна.
-Яагаад загварын охид урлаг руу орох болов гэж хүмүүс ихэд гайхдаг?
-Тунгаа эгч анх хамтлаг байгуулах санааг гаргаад Пүүжээ эгчид санал тавьснаар энэ хамтлаг үүсгэн байгуулагдсан. Миний хувьд хамтлагтаа ороод жил 5 сар болж байна. Ер нь бол хүн болгон багадаа дуучин болох юмсан гэж мөрөөддөг байх гэж би боддог. Тэр мөрөөдөл мөөнь л биелсэн юм болов уу.
- Танай хамтлагт продюсер бий юу?
-Манай хамтлаг продюсер байхгүй ээ. Ер нь энэ талаар бодож байгаагүй юм байна. Одоохондоо бүх зүйлээ өөрсдөө л болгож байна даа. Хэцүү зүйл их гарна аа. Тэр бүхнээ өөрсдөө л болгодог.
-Гэр бүлийхэн чинь хэр дэмждэг вэ?
-Манай гэр бүлийхэн 100 хувь дэмждэг. Манай ээж бүхий л зүйлийг маань бэлдэж, яг дотны найз шиг байдаг болохоор сайхан байна аа. Манайхан бүгд л урлагт хайртай хүмүүс.
-Найз залуутай юу?
-Найз залуу байгаа. Их онцгой хүн бий.
-Яаж баярлуулах гэж байна?
-Тэрийгээ сайн мэдэхгүй л байна. Их ажилтай байгаа болохоор бодож амжаагүй л явна. Гэхдээ мартагдахааргүй баярлуулахыг бодно оо
С.Эрдэнэтунгалаг