Орчин үеийн бүжгийн шинэ бүтээл туурвих төслийн уралдаан зарлагдлаа
2012 оны 02 сарын 10, 17 цаг 07 минут
   
 

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Энержи Ресурс ХХК хамтран соёл урлагийн мэргэжлийн байгууллага, хувийн хамтлаг, продакшн, бие даасан уран бүтээлчдийн дунд орчин үеийн бүжгийн шинэ бүтээл туурвих төслийн уралдаан заралж байна.

Уралдааны зорилго нь Монгол орчин үеийн хөгжим, бүжгийн хөгжлийг дэмжих, энэ чиглэлээр шнэ бүтээл туурвих, Монголын соёл урлагийг гадаадад сурталчилахад оршино.

1.Болзол:

  • Уралдаанд ирүүлэх бүтээл нь 60-аас доошгүй минутын үндэсний болон орчин үеийн хөгжим, бүжгийн хэв маягийг хослуулсан, бүрэн хэмжээний үзвэр уран бүтээл байна.
  • Уралдаанд ирүүлэх бүтээлийн үйл явдал, өрнөл, тайлал бүхий цомог болон хөгжмийг хийхдээ бэлэн бүтээл ашиглаж болно.
  • Бэлэн бүтээл ашиглах тохиолдолд оюуны өмчийн хуулийн дагуу зохиогчтой холбогдох асуудлыг шийдвэрлэсэн байна.
  • Уралдаанд ирүүлэх бүтээлд орчин үеийн техник технологийн дэвшил, дуу, дүрсний шинэлэг шийдэл, бүтээлч хэлбэрийг ашиглахыг хөхүүлэн дэмжинэ.
  • Төслийн баг нь төслийн удирдагч-продюсер, хөгжмийн зохиолч, бүжиг дэглээч, зураач болон гйүцэтгэх уран бүтээлчдээс бүрдэнэ.
  • төслийн удирдагч -продюсер нь МУЗ-тэй хамтран ажиллаж, төслийг хэрэгжүүлэх өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, уран бүтээлчидтэй ажиллах, тайлан гаргах үүрэгтэй.
  • Төсөлд гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажиллахыг хөхүүлэн дэмжинэ.
  • Уралдаанд ирүүлсэн бүтээлээс зөвхөн нэг уран бүтээлийг шалгаруулж, 20 сая хүртэлх төргөгийн санхүүжилт олгоно.
  • Шалгарсан уран бүтээлийг олон нийтэд хүргэх, цаашид ашиглах эрхийн асуудлыг тэтгэлэгийн гэрээгээр зохиогчийн эрхийн хуулийн хүрээнд зохицуулна.

2. Сонгон шалгаруулах шалгуур

Уралдаанд ирсэн төслүүдийг дараах шалгуураар сонгон шалгаруулна:

  • Төсөл нь мэргэжлийн өндөр түвшний уран бүтээл болж чадах эсэх.
  • Тухайн уран бүтээл нь уран бүтээлдчийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх замаар олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай эсэх,
  • Төсөлд Монголын орчин үеийн хөгжим, бүжгийн шинэлэг санаа, санаачлага шингэсэн эсэх
  • Төсөл, түүнийг хэрэгжүүлэх төсөв нь бодтой эсэх
  • Төслийг хэрэгжүүлэх баг, бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар
  • Урд өмнө нь энэ чиглэлээр 1-3 уран бүтээл туурвиж байсан туршлагатай байх
  • Тухайн бүтээлийн тогтвортой байдлыг хангахын тулд аливаа нэгэн урлагийн байгууллагын урын сан болон үзвэрийн сүлжээнд орохоор тооцсон байх

3. Журам заавар

  • Төслийг боловсруулахдаа МУЗ-ийн төслийн маягтыг бөглөж, уран бүтээлийн тухай товч танилцуулга, оролцох уран бүтээлчдийн мэдээлэл зэргийг багтаасан төсөл нь төсөвтэйгээ нийлээд таваас дээшгүй хуудастай байх ба бусад дагалдах материалын хамт 2012 оны 3-р сарын 16-ны дотор МУЗ-ийн доорхи хаягаар ирүүлнэ.
  • Уран бүтээлчид өөрсдийн туурвисан уран бүтээлийн жагсаалт, дүрс болон дуу авианы бичлэг, дискийг ирүүлж болно.
  • төсөл хэрэгжих хугацаа нь санхүүжилт хүлээн авснаас хойш 4-6 сар байна.
  • Уралдаанд ирүүлсэн төслүүдийг МУЗ, Энержи ресурс ХХК болон Мэргэжлийн зөвлөх хорооны гишүүдээс бүрдсэн сонгон шалгаруулах баг шалгаруулна.
  • МУЗ, Энержи Ресурс ХХК болон мэргэжлийн зөвлөх хороо нь төсөл хэрэгжих үйл явц, нээлтийн тоглолт зохион байгуулах, маркетинг сурталчилгаанд саналын эрхтэй, зөвлөх үүрэгтэй оролцоно.
  • Уралдааны дүнг төсөл хүлээж авснаас хойш хоёр долоо хоногийн дотор зарлана.
   
 
Нэр:
Сэтгэгдэл:
Хамгаалалтын код:
Санамж: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд asunews.mn хариуцлага хүлээхгүй болно.
                 Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
“Goodboys” хамтлаг тоглолт хийнэ
2012 оны 05 сарын 17, 15 цаг 38 минут
Jay-Z Гей залуусын гэрлэлтийг дэмжиж байна
2012 оны 05 сарын 16, 10 цаг 41 минут
"Өглөө шиг эх орон"дууны клип сүнстэй гэв үү
2012 оны 05 сарын 15, 11 цаг 01 минут
“Extacy” эргэн тайзнаа
2012 оны 05 сарын 11, 15 цаг 52 минут
3 жирхнүүд 3 охин хамтлагийн дүрд
2012 оны 05 сарын 09, 15 цаг 48 минут
Armando Christian Pйrez буюу Pitbull Монголд ирнэ
2012 оны 05 сарын 09, 11 цаг 33 минут
”Авьяаслаг Британичууд” шоуны нэгэн гайхамшиг
2012 оны 05 сарын 03, 11 цаг 22 минут
Тэнгэр газрын аялгуу
2012 оны 05 сарын 02, 11 цаг 06 минут
Н.Бөжин - Ус дэлхий бид гурав
2012 оны 05 сарын 01, 17 цаг 22 минут
”Авьяаслаг британичууд” 9 настай Малаки Паул
2012 оны 05 сарын 01, 10 цаг 04 минут
“Asian shop” хамтлагийн шинэ цомгийн нээлтээ хийнэ
2012 оны 04 сарын 27, 11 цаг 57 минут
Лэди Гагагийн тоглолтыг эсэргүүцэн жагсав
2012 оны 04 сарын 26, 11 цаг 38 минут
Оюунхишиг & Бат-оргил – Ээжээ Клип
2012 оны 04 сарын 25, 17 цаг 28 минут
“Киви” хамтлаг бие даасан шинэ цомгоо гаргана
2012 оны 04 сарын 25, 17 цаг 10 минут
Дуучин Р.Дэлгэрмаа хөөрхөн нь ч хөөрхөн
2012 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“Asian shop”хамтлагийн шинэ цомогынхоо нээлт энэ сарын 27нд болно
2012 оны 04 сарын 25, 11 цаг 12 минут
Дуучин Т.Ариунаа харамсаж явна
2012 оны 04 сарын 24, 12 цаг 21 минут
“Мотив”-ийн тоглолтын дараа нэгийгээ хөнөөжээ
2012 оны 04 сарын 23, 18 цаг 19 минут
Халле Берригүсээ буржгар, цайвар өнгөтэй болгосон байна
2012 оны 04 сарын 23, 15 цаг 39 минут
Монголын дуурийн 100 гоцлол дуучинг нэг цаг үе дээр авчирна
2012 оны 04 сарын 23, 14 цаг 48 минут
Лэди Гагагийн тоглолтыг эсэргүүцэж жагсаал зохион байгуулжээ
2012 оны 04 сарын 23, 14 цаг 36 минут
Lady Gaga Солонгост очжээ
2012 оны 04 сарын 23, 09 цаг 52 минут
Дуучин Б.Болдбаатар поп дуучин болохоор шийдсэн гэнэ
2012 оны 04 сарын 20, 16 цаг 49 минут
Шилдэг гоцлол дуучид улаан хивсээр алхан
2012 оны 04 сарын 20, 12 цаг 34 минут
Алтан тайз минь
2012 оны 04 сарын 19, 15 цаг 56 минут
Суртaлчилгаа
Суртaлчилгаа
©2010. Хөгжүүлэлтийг АСУ Системс ХХК. Програмчлалыг АСУ Дисковери ХХК. Эхлэл хуудас болгох | Бидний тухай | Сурталчилгаа байрлуулах | Холбоо барих