Гүүгэл шинэ үйлчилгээ гаргана
2012 оны 02 сарын 14, 11 цаг 38 минут
   
 
Wall Street сэтгүүлд мэдээлсэнээр Гүүгэл компани дараагийн шинэ үйлчилгээгээ гаргах гэж байна. Энэ нь үүлэн технологид суурилсан файл хадгалах, түгээх үйлчилгээ байх бөгөөд Drive хэмээн нэрлэгдэнэ. Apple, Майкрософт, Dropbox, SugarSync зэрэг компаниуд үүнтэй адил төрлийн үйлчилгээг санал болгож байгаа боловч Гүүгэл томоохон давалгаа үүсгэж мэдээллийн сайтууд болон блогчдийг багагүй шуугиулах бололтой. Ажиглагчдын үзэж байгаагаар Гүүгэл компани бичиг баримт хадгалах, түгээх чиглэлийн үйлчилгээнүүдэд хөшүүн хандаж ирсэн ч үүнээс ангижрах гарц нь үүлэнд суурилсан шинэ үйлчилгээ байх ажээ.

Drive хэрэглэгчдэд файл хадгалах, түүнийгээ ухаалаг утас, таблет зэрэг интернет холболт бүхий төхөөрөмжүүддээ чөлөөтэй дуудаж ашиглаж боломж олгох бөгөөд тун удахгүй, магадгүй хэдхэн долоо хоногийн дараа нээгдэх төлөвтэй байна. Файлууд нь фото зураг, бичиг баримт, видео хэлбэрийн мэдээллүүд байх болно. Мөн Dropbox-той адил тодорхой хэмжээний файл хадгалах тохиолдолд үнэ төлбөргүй байх боловч мэдээллийн хэмжээ ихсэх тохиолдолд төлбөр төлөх шаардлагатай болно.

Apple-ийн Cloud, Майкрософтийн SkyDrive зэрэг төстэй үйлчилгээг цөөнгүй компаниуд үзүүлж байгаа боловч хүмүүсийн анхаарал Dropbox-т төвлөрч хэрэглэгчдийн тоо 50 саяд хүрээд байна. Тус үйлчилгээ 2ГБ хүртэлх хэмжээний мэдээлэл хадгалахад үнэ төлбөргүй боловч 50Гб хүртэлх хэмжээний мэдээлэл сард 9.99 доллар, 100Гб хүртэлх мэдээлэлд сард 19.99 долларын төлбөрийг тус тус шаарддаг. Харин Гүүглийн шинэ үйлчилгээ Dropbox-ийн хаанчлалд заналхийлж байна.

Үүнээс гадна Гүүглийн бизнес шинэ гишүүнчлэл шаардаж бусад үйлчилгээтэй давхардсан төлбөр нэхэх үү, эсвэл сурталчилгаа явуулж илүү их ашиг олох зорилгоор хэрэглэгчдийн хадгалсан мэдээллүүдэд шүүлт хийх үү гэдэг асуудал байгаа юм. Энэ нь мэдээллийн нууцтай холбоотой асуудалд мэдрэмтгий хандагчдийн эсэргүүцэлтэй тулгарахад хүргэнэ. Эцэст нь томоохон хэмжээний бизнесийн нууцыг хэрхэн хамгаалах вэ гэсэн үүлэнд суурилсан файл хадгалах үйлчилгээний голлох асуудал байгаа юм.

Ажиллагсад өөрсдийн компаний бизнесийн чухал мэдээллүүдийг үүлэнд хадгалж байгаа эсэхийг хянах боломжгүй гэж зарим ажиглагчид үзэж байна. Мөн ийм тохиолдолд сүлжээний хамгаалалтын систем хандалтыг автоматаар таслах боломж бий болгох талаар яригдаж эхлээд байна. Гэхдээ хэрэв Dropbox айпад, андройд утас, компьютер зэрэг төхөөрөмжүүдэд нэгэн зэрэг ашиглах хувилбарыг гаргавал олон компани тааламжтай хүлээж авна гэсэн хандлага байгаа юм.

Нью-Йорк таймс сонинд мэдээлснээр сая сая хэрэглэгчид ажлынхаа электрон шуудангийн хаягаар Dropbox-т нэвтэрч байна. Тэгвэл Box.net өөрийн файл түгээх үйлчилгээний давуу талыг ашиглан бизнес хэрэглэгчдийг амжилттай татаж байна. Тэд өөрийн хамгаалалтын систем болон серверийн уян хатан байдалд ихээхэн хөрөнгө оруулан, үйлчлүүлэгч компаниудын нууцыг найдвартай хамгаалах нөхцөл бүрдүүлсэн хэмээн мэдэгдэж үүнийгээ хамгийн том давуу тал хэмээн сурталчилж байгаа юм.
 
Эх сурвалж robomec.blogspot.com
   
 
Нэр:
Сэтгэгдэл:
Хамгаалалтын код:
Санамж: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд asunews.mn хариуцлага хүлээхгүй болно.
                 Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
“Фэйсбүүк”-ийг үндэслэгч Монголын иргэн болох уу
2012 оны 05 сарын 18, 16 цаг 18 минут
Хар тамхины хамгийн том наймаачныг насаар нь хорихоор болжээ
2012 оны 05 сарын 18, 16 цаг 07 минут
Москвад хандгай зочилсон байна
2012 оны 05 сарын 18, 15 цаг 19 минут
Вьетнамд дүүрэн зорчигчтой автобус осолдожээ
2012 оны 05 сарын 18, 14 цаг 50 минут
Төгсөлтийнхөө баяр дээр дотуур хувцастай очжээ
2012 оны 05 сарын 18, 14 цаг 39 минут
Бен Ладен мөрөөдлийн алан хядах ажиллагааг төлөвлөж байжээ
2012 оны 05 сарын 18, 14 цаг 00 минут
АНУ-ын байлдааны хоёр хөлөг онгоц мөргөлджээ
2012 оны 05 сарын 18, 13 цаг 52 минут
Юлия Тимошенко шүүх хуралд оролцохгүй
2012 оны 05 сарын 18, 13 цаг 49 минут
Хятадаас арслан зааны соёо, араг яс олджээ
2012 оны 05 сарын 18, 13 цаг 41 минут
Грек түр засгийн газраа байгууллаа
2012 оны 05 сарын 18, 13 цаг 34 минут
Nokia байр сууриа Samsung-д алджээ
2012 оны 05 сарын 18, 13 цаг 14 минут
Франсуа Олланд Засгийн газрын тэргүүнээ томиллоо
2012 оны 05 сарын 18, 09 цаг 51 минут
Нарны аймаг дээр аюултай дэлбэрэлтүүд гарсан байж болзошгүй
2012 оны 05 сарын 18, 09 цаг 31 минут
Роберт Ф.Кеннедийн эхнэр амиа хорложээ
2012 оны 05 сарын 17, 13 цаг 43 минут
Өнөөдөр трансфобийн эсрэг олон улсын өдөр
2012 оны 05 сарын 17, 13 цаг 10 минут
Саятан эмээ 7сая ам.доллараа боловсролын салбарт хандивлажээ
2012 оны 05 сарын 17, 10 цаг 57 минут
Майкл Жексоны костюмийг дэлхийгээр аялуулна
2012 оны 05 сарын 17, 10 цаг 27 минут
Нохойноос хүүхэдтэй төстэй гөлөг мэндэлжээ
2012 оны 05 сарын 17, 10 цаг 12 минут
Компьютерийн дээрэмчдийн учруулсан хохирол 4,6 сая доллараар өсчээ
2012 оны 05 сарын 17, 09 цаг 40 минут
Щвейцарийн өмнө хэсэгт нуранга үүсчээ
2012 оны 05 сарын 16, 19 цаг 54 минут
Грекийг холбооны орнуудын гишүүнчлэлээс хасахгүй
2012 оны 05 сарын 16, 19 цаг 49 минут
Анхны нислэг нь бүтэлгүйтжээ
2012 оны 05 сарын 16, 19 цаг 00 минут
Шинэ ерөнхийлөгч хэвлэлийнхний анхаарлыг татав
2012 оны 05 сарын 16, 18 цаг 53 минут
Британи 10 сая идэвхитэй жиргээчтэй
2012 оны 05 сарын 16, 17 цаг 14 минут
Францын шинэ ерөнхийлөгч Ф.Олландын онгоц аянганд цохиулжээ
2012 оны 05 сарын 16, 16 цаг 59 минут
Суртaлчилгаа
Суртaлчилгаа
©2010. Хөгжүүлэлтийг АСУ Системс ХХК. Програмчлалыг АСУ Дисковери ХХК. Эхлэл хуудас болгох | Бидний тухай | Сурталчилгаа байрлуулах | Холбоо барих