Д.Ганболд: Шалны халаалт цахилгаан тасарсан тохиолдолд дулаанаа 6-8 цаг барьдаг
2012 оны 02 сарын 16, 11 цаг 41 минут
   
 
Улаанбаатар хот өргөжин тэлж, олон барилга, орон сууц шинээр баригдаж байгаа ч зарим иргэд хотын дуу чимээ, замын түгжрэл, утаанаас дайжин хотын зах руу хувийн эдлэн газартаа хаус барьж амьдрахыг илүүд үзэж байна. Хэдэн жилийн өмнө хүмүүс зуслан, хөдөө байшиндаа дулааны улиралд ихэвчлэн гардаг байсан бол одоо хотоос зайдуу гэлтгүй жилийн дөрвөн улиралд хувийн байшиндаа сэтгэл амар, тав тухтай амьдрах болжээ. Тийм таатай боломжийг “Атмор” ХХК-ийн хамт олон бүрдүүлдэг учраас иргэд халаалт, цэвэр бохирын асуудал зэрэгт санаа зовохооргүй болсон нь энэ. Бид  Атмор”ХХК-ийн ерөнхий инженер Д.Ганболдтой энэ талаар ярилцлаа.
 
-Сүүлийн үед иргэд хотын дуу чимээ, утаанаас дайжин хотоос зайдуу хувийн байшин, хаус бариад амьдрахыг илүүд үзэх болжээ. Эрүүл мэндээ бодсон ч тэр?
 
-Тийм ээ, Улаанбаатарын утаанаас дайжихгүй байхын арга алга. Хоолой гашуун оргиж, зарим өдөр урдах зам ч харагдахгүй байна шүү дээ. Ийм орчинд хүн эрүүлаж төрж чадах уу.  Тиймээс иргэд зуслангийн газар, эсвэл хотоос зайдуухан хувийн орон сууц, хаус бариад бидэнд хандах нь их болсон.  
 
-Иргэд танай үйлчилгээнд их сэтгэл хангалуун байдаг бололтой ам сайтай байдаг. Яг  ямар асуудлыг нь иргэдийн сэтгэлд нийцтэл шийдэж өгч байгааг сонирхвол?
 
-Бохир, цэвэр ус болон халаалтын асуудлаа шийдүүлэх гэж. Ер нь, төвийн шугам, сүлжээнээс алслагдсан айл өрх, албан байгууллагын тулгамдсан асуудал нь халаалт, бохир, цэвэр ус байдаг юм. Харин манай компани энэ асуудлыг нь маш богино хугацаанд чанарын өндөр төвшинд бага зардлаар хийж гүйцэтгэдэг.
 
-Дэлхий нийтээрээ эко хэрэглээг “шүтэх” болсон энэ үед  дээрх асуудлыг байгаль орчин, иргэдэд ээлтэйгээр хэрхэн шийдэж байгаа чинь сонин байна?
 
- Халаалтын эх үүсвэрийг хоёр янзаар шийдэж болно. Нүүрс, эвсэл цахилгаанаар. Монголын нөхцөлд нүүрс хэрэглэх нь хямд төсөр өртөгтэй ч ажиллагаа ихтэй, мөн байгаль экологид сөрөг нөлөөтэй. Харин цахилгаанаар шийдэх нь илүү эерэг үр дүнтэй тэгээд ч тохилог, тав тухай орчинг бүрдүүлдэг юм. Цахилгаан зуух нь л гэхэд бүрэн автомат удирдлагатай, цахилгаан хүчдэлийн хэлбэлзлээс хамгаалсан, хүний оролцоогүйгээр ажиллаж байхаар зохиомжлогдсон байгаа. Тиймээс ажлаасаа тарахаас нэг, хоёр цагийн өмнө алсын зайнаас, тодруулбал гар утасныхаа мессежээр  цахилгаан зуухаа удирдаж, гэрээ халааж болно. Мөн шалны халаалт байна. Япон, Солонгос зэрэг Азийн орнууд ихээр хэрэглэдэг шалны халаалт нь  гэрийн дулааныг маш зөв хуваарилдаг. Хүсвэл зочны, гал тогооны, унтлагын гээд өрөө болгоныхоо дулааныг тохируулж болно. Паараар халаахад хамгийн өндөр төвшиндөө температур нь өндөрдоод төвшиндээ бага байдаг бол шалны халаат нь доороосоо халаалтыг жигд тараадагХэрэв цахилгаан  тасарсан тохиолдолд дулаанаа 6-8 цаг барьдаг давуу талтай.
 
-Зарим тохиолдолд шалны халаалтын тохируулга алдагдана гэж байдаг байх. Энэ талаар өмнө нь дуулж байсан санагдана. Танайх энэ тал дээр хэр найдвартай бол?
 
-Харин тохируулгагүй шалны халаалт нь хэт халалт өгснөөс даралт  ихсэх ч юм уу, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Гэхдээ манай компани тохируулгагүй халаалт тавьж өгдөггүй.
 
-Цахилгаан халаалт нь ажиллагаа багатай ч хэрэглээний зардал нь хэд байдаг юм бол. Манайд цахилгааны үнэ өндөр болохоор хүмүүс цахилгаан халаалтыг хэр сонгож байна даа?
 
-100 м/кв байшинг цахилгаан зуухаар халаахад сарын төлбөр нь 250 орчим мянган төгрөг гарна. Нүүрсээр халаахад 100 орчим мянган төгрөгийн зардал гарна. Эндээс харахад цахилгаан зуух нь илүү зардалтай мэт боловч нүүрс ажиллагаа ихтэй, магадгүй галч цалинжуулаад ажиллуулахад цахилгаан зуухнаасаа илүү зардал гаргадаг учраас иргэд цахилгаан халаалтыг илүүд үзэж  сонгодог. Цахилгаан зуух нь вакум системээр ажилладаг учраас парлах, буудах, дэлбэрэх аюулгүй байдаг юм. Тиймээс  бидний найдвартай чанартай үйлчилгээ нь иргэдэд эрүүл аюулгүй аж төрөхөд нь чухал  нөлөө үзүүлж чадаж байгаа гэж бодож байна.
   
 
Нэр:
Сэтгэгдэл:
Хамгаалалтын код:
Санамж: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд asunews.mn хариуцлага хүлээхгүй болно.
                 Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хууль бус ангийн мах худалдаалсныг илрүүлжээ
2012 оны 05 сарын 18, 18 цаг 08 минут
Унтлагын өрөөн дэх хорио цээр
2012 оны 05 сарын 18, 16 цаг 52 минут
Хар чавганаас хөгц, мөөгөнцөр илэрчээ
2012 оны 05 сарын 18, 16 цаг 21 минут
Түлэгдэж гэмтсэн гал сөнөөгчдийн төлөө лам нар ном хурж байна
2012 оны 05 сарын 18, 14 цаг 24 минут
80 настай өвөөг хайж байна
2012 оны 05 сарын 18, 12 цаг 44 минут
Үерт автсан айлыг аварчээ
2012 оны 05 сарын 18, 12 цаг 21 минут
БНХАУ-ын талаас нэг иргэн явганаар хил зөрчжээ
2012 оны 05 сарын 18, 12 цаг 15 минут
Солгой хүмүүс баяжиж нэрд гарах амархан байдаг
2012 оны 05 сарын 18, 11 цаг 22 минут
“Universe best songs”-ын хамгийн, хамгийн
2012 оны 05 сарын 18, 10 цаг 45 минут
Хүүхдэд зориулсан жүжгийг 1000 төгрөгөөр үзүүлнэ
2012 оны 05 сарын 18, 10 цаг 08 минут
Улсын хэмжээнд 14 түймэр асч байна
2012 оны 05 сарын 18, 09 цаг 13 минут
Компьютер тоглоомонд донтсон хүүхэд залуус амиа хорлох болжээ
2012 оны 05 сарын 18, 09 цаг 10 минут
7 хоногт 1-2 кг жин хасаарай
2012 оны 05 сарын 17, 17 цаг 56 минут
Галд түлэгдсэн аврагчдыг Солонгос руу шилжүүлэх хүсэлт гаргажээ
2012 оны 05 сарын 17, 17 цаг 36 минут
Бүх нийтийн гүйлтийн аян нэг сар үргэлжилнэ
2012 оны 05 сарын 17, 16 цаг 37 минут
“Их Монголын алтан одод” нэртэй бүх оддын сагсан бөмбөгийн тэмцээн болно
2012 оны 05 сарын 17, 15 цаг 13 минут
“Онги гол” хөдөлгөөний тэргүүн Д.Төмөрбаатарыг хутгалжээ
2012 оны 05 сарын 17, 14 цаг 19 минут
Нийслэлийн хэмжээнд 19 зуслан ажиллана
2012 оны 05 сарын 17, 13 цаг 56 минут
МУИС, СУИС, ХААИС-д шалгалт хийнэ
2012 оны 05 сарын 17, 13 цаг 09 минут
Гэмт хэргийн шинжтэй 43 үйлдэл бүртгэгджээ
2012 оны 05 сарын 17, 12 цаг 58 минут
Оршин суугчдад нь хувьчилна
2012 оны 05 сарын 17, 10 цаг 23 минут
Хойд Солонгосын 1627 иргэн манай улсад амьдарч байна
2012 оны 05 сарын 17, 10 цаг 18 минут
Нийслэлийн замын ачааллыг багасагах хурдны замын ажил эхэллээ
2012 оны 05 сарын 16, 17 цаг 52 минут
“Гамшгаас хамгаалах” дадлагын сургалтыг зохион байгууллаа
2012 оны 05 сарын 16, 16 цаг 49 минут
Эрчим хүчний хязгаарлалт хийнэ
2012 оны 05 сарын 16, 16 цаг 44 минут
Суртaлчилгаа
Суртaлчилгаа
©2010. Хөгжүүлэлтийг АСУ Системс ХХК. Програмчлалыг АСУ Дисковери ХХК. Эхлэл хуудас болгох | Бидний тухай | Сурталчилгаа байрлуулах | Холбоо барих