Ч.Хүрэлбаатар: УИХ-ын шийдвэрээ гаргавал сар шинээс өмнө ахмадуудад сая төгрөг олгоно
2012 оны 02 сарын 13, 13 цаг 23 минут
   
 
Монгол Улсын Засгийн газраас “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг бэлнээр олгохоор шийдвэрлэсэн. Нэг сая төгрөгийг хэзээнээс олгож эхлэх талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.
 
-Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөгөө авна гэсэн хүлээлт нийгэмд их байна. Энэ асуудал ямар шатандаа явж байгаа бол?
 
-Энэ асуудал Засгийн газрын анхаарлын төвд байгаа. Засгийн газрын зүгээс шаардагдах бүх зүйлийг хийсэн.
Дээрх асуудалтай холбоотой УИХ-ын 4 шийдвэр гарсан. УИХ-ын 39, 53, 57-р тогтоолоос гадна 2012 оны улсын төсөв гэсэн дөрвөн бичиг баримтаар энэ асуудал зохицуулагдаж байгаа.
УИХ-ын 53-р тогтоолд нэг сая төгрөгийг ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох тухай заасан бол 57-р тогтоолоор иргэд сая төгрөг, хувьцаа хоёрын аль нэгийг сонгох боломжийг олгосон. Тэгэхээр яах аргагүй 39-р тогтоолд өөрчлөлт оруулж Тавантолгойн хувьцааны 10 хувийг нэмж иргэдэд олгох шаардлага үүсээд байгаа юм.
Тэгэхээр УИХ дээрх 3 тогтоолын зөрчлийг арилгаж байж  энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн үг.  
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудал хэлэлцэгдсэнгүй. Ирэх долоо хоногт УИХ чуулганы хугацааг сунгаж хуралдан шийдвэр гаргана гэж найдаж байна. Ингэсэн тохиолдолд Засгийн газар хэрэгжүүлэхэд бэлэн байна. Хүлээгдэж байгаа шалтгаан нь энэ. 
 
-Энэ асуудлыг ирэх долоо хоногт УИХ шийдчихвэл сар шинийн баяраас өмнө ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд сая төгрөгөө авах боломж бий юу?
 
-УИХ-ын шийдвэр гарсан тохиолдолд “Хүний хөгжил сан”-гаас хишиг, хувь олгох журамд өөрчлөлт оруулж, мөнгө олгох бүрэн боломжтой.
 
   
 
Нэр:
Сэтгэгдэл:
Хамгаалалтын код:
Санамж: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд asunews.mn хариуцлага хүлээхгүй болно.
                 Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ирэх 7 хоногоос 1 сая төгрөгийг өгч эхэлнэ
2012 оны 05 сарын 16, 14 цаг 48 минут
А.Тлейхан гишүүн докторын зэрэг хамгааллаа
2012 оны 05 сарын 04, 17 цаг 57 минут
Анх удаа гэрлэхэд 500 мянган төгрөг олгоно
2012 оны 05 сарын 04, 14 цаг 30 минут
Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг баталлаа
2012 оны 05 сарын 03, 10 цаг 36 минут
Хувьцаагаа худалдах бол эн сарын 20-ны дотор хүсэлтээ гаргана
2012 оны 05 сарын 03, 09 цаг 56 минут
Хувьцаагаа худалдах боломжтой
2012 оны 05 сарын 03, 09 цаг 41 минут
Монгол улсын Хөгжлийн банк, АНУ-ын Эксим банк хамтран ажиллана
2012 оны 05 сарын 01, 18 цаг 26 минут
Дундаж тэтгэврийн хэмжээг 222 мянган төгрөг болголоо
2012 оны 05 сарын 01, 15 цаг 23 минут
Төрийн албан хаагчдын цалин дахин 23 хувиар нэмэгдлээ
2012 оны 05 сарын 01, 15 цаг 20 минут
Ахмадуудын сая төгрөгийг ирэх долоо хоногоос олгоно
2012 оны 04 сарын 28, 14 цаг 01 минут
Банкууд брокерийн ажиллагаа эрхлэхгүй
2012 оны 04 сарын 26, 10 цаг 18 минут
Хувьцааны ширхэг бүрийг 900 гаруй төгрөгөөр үнэлнэ
2012 оны 04 сарын 26, 10 цаг 09 минут
Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив
2012 оны 04 сарын 25, 17 цаг 37 минут
Засгийн газар өнгөрсөн сард ачаалал ихтэй байжээ
2012 оны 04 сарын 25, 17 цаг 36 минут
Эдийн засгийн өсөлт 15.2 хувьтай байх төлөвтэй байна
2012 оны 04 сарын 25, 17 цаг 35 минут
Нас барсан хүмүүсийн өмнөөс нэг сая төгрөгийг авах бүрэн боломжтой
2012 оны 04 сарын 25, 13 цаг 13 минут
Дэд бүтэц, уул уурхайн асуудлаар ярилцжээ
2012 оны 04 сарын 18, 10 цаг 36 минут
Сая төгрөгийг өнөөдрөөс олгож эхлэн
2012 оны 04 сарын 16, 10 цаг 59 минут
Орон сууцны 6 хувийн зээл эзэддээ хүрч эхэллээ
2012 оны 04 сарын 13, 09 цаг 06 минут
Орон сууцны тухай мэдээллийг иргэд бодитоор хүлээн авна
2012 оны 04 сарын 13, 09 цаг 04 минут
Шатахуун импортлогчдод хөнгөлөлт үзүүлэхээр болов
2012 оны 04 сарын 12, 09 цаг 30 минут
Нэг сая төгрөгийн эхний ээлжийг энэ сард олгоно
2012 оны 04 сарын 10, 11 цаг 56 минут
Эдийн засгийн шилдэг бүтээлийн эзэд тодорлоо
2012 оны 04 сарын 09, 10 цаг 30 минут
Дарханы хөгжлийн хөтөлбөрийг 100 сая төгрөгөөр боловсруулна
2012 оны 04 сарын 05, 11 цаг 48 минут
Хятад хүнсний зах зээлээр дэлхийд тэргүүлэв
2012 оны 04 сарын 05, 10 цаг 04 минут
Суртaлчилгаа
Суртaлчилгаа
©2010. Хөгжүүлэлтийг АСУ Системс ХХК. Програмчлалыг АСУ Дисковери ХХК. Эхлэл хуудас болгох | Бидний тухай | Сурталчилгаа байрлуулах | Холбоо барих