2030 онд хүн төрөлхтөн бодитоор секс хийх хэрэггүй болно гэж Их британийн ирээдүйг зөгнөгч Иан Пиэрсон өгүүлсэн байна. Хүмүүс арьсандаамаш жижигмикрочип суулгаснаарсексийн мэдрэмжийг хүлээн авдаг болох гэнэ. Эдгээр чипүүдийн тусламжтайгаар алс хол зайнаас ч гэсэн секс хийж байгаа юм шиг мэдрэмжийг төв мэдрэлийн системд үүсгэх юм. Ингэснээр хүмүүс хийсвэр орон тоглож наргиж цэнгэдэг болох ажээ.
Уг жижиг чипнүүд нь ойрын хэдэн жилийн дотор гарцаагүй бүтээгдэх ба биед бодит мэдрэмжийг төрүүлж тархинд төсөөллийг бий болгох юм байна. Секс хийж буй хүн нь гар, хөлөө хөдөлгөх болон тэвэрч, үнсэлцэх үйлдлүүд нь төсөөллийн орон зайд нь дагаж хийгдэн яг бодит юм шиг л байх аж.
Хэрвээ хэн нэг нь ямар нэгэн сексийн туршлагагүй бол таашаал авна гэдэг хэцүү шүү дээ. Тэгвэл цахим орон зайд секс хийвэл сексийн гайхалтай цахим хувилбаруудыг сонгох боломжийг олгон, тансаг ордны дээд зэрэглэлийн унтлагын өрөөнд хүртэл секс хийх боломжийг бүрдүүлж өгөх юм байна.
Түүгээр ч барахгүй ирээдүйд хийгдэх эдгээр чипүүдийг хүний тархинд хүртэл суулгах боломжтой гэдэгт ирээдүйг зөгнөгч Пиэрсон итгэж байгаа ажээ. Үүний үр дүнд магадгүй бодитоор хийдгээс ч илүү таашаалыг авч болох гэнэ. Зөвхөн та компьютерийнхоо аль нэгэн товчийг дарахад л хангалттай гэнэ шүү. Ингэснээр компьютер таны тархинд бодит мэдрэмжийг төрүүлж улмаар дур ханах үйлдэл тархинд бодит мэтээр мэдрэгдэх ажээ.
Мөн цахим орон зайн сексийн мэдрэмж нь хүмүүст хамтрагчийнхаа бодит амьдралын талаар үзэл бодлыг чөлөөтэй мэдэж, ойлгох боломжийг олгож өгнө гэдэгт Иан Пиэрсон тэргүүтэй Их Британийн эрдэмтэд найдаж байгаа юм байна.
Удахгүй энэхүү технологи бодитоороо бүтээгдсэнээр энэ төрлийн бизнес хүчээ авах аж. Ингэснээр өнөө үед их эрэлт хэрэгцээтэй байгаа утсан секс болон интернет сексийн үйлчилгээнүүд үзүүлдэг компаниудын үйлчилгээнд эрс өөрчлөлт орж, чиптэй сексийн хамтрагчдаа олоход нь туслах үйлчилгээ л үзүүлдэг болох гэнэ.
Ирээдүйг зөгнөгч Пиэрсоны дурдсанаар бол энэ фантаз бишээ бөгөөд ийм төрлийн технологи аль хэдийнээ бүтээгдсэн гэнэ. Гагцхүү зөвхөн судалгааныхаа явцдаа байгаа ажээ. АНУ-ын Калифорн мужийн Берклэе-ийн эрдэмтэд энэ ажлыг эхлүүлээд байгаа юм байна. Мөн тэд хүний тархины хийсвэр сэтгэлгээний үйл явц, тогтолцоог судалж байгаа ажээ.