Авлигатай тэмцэх газрын “матаас”-ны хайрцаг
2012 оны 02 сарын 09, 12 цаг 33 минут
   
 
АТГ-ынхан шинэ дарга нартай болсноор гэнэт амь орж, зарим аймгийн Засаг дарга нарыг барьж хорьсон. Засаг даргынхаа “но”-г андахаа байсан аймаг, сумынх нь иргэд ч “АТГ нүдээ олсон сайн ажил хийж байна” гэж ам уралдан магтах болж. Үнэхээр амь бөхтэй оршсоор байгаа авлигачдыг илрүүлэн шалгаж байгаа бол магтахгүй гээд яах билээ.
Гэхдээ тус газрын гомдол, мэдээлэл хүлээн авах утас болон бичгээр авсан мэдээллүүд 100 хувь үнэн байдаг болов уу гэдэг бас л эргэлзээтэй. Хэн нэгэн хувийн өш хонзонгоо тайлахын тулд нэгнээ гүтгэсэн мэдээллийг АТГ-т өгсөн тохиолдол нэг биш удаа гарч байсан болохоор тэр. Хувийн өс хонзон болон ажил төрлөөр хагаралдсан хүмүүс битгий хэл амраг хосууд хүртэл хайртыгаа “Дургүй хүргээд байвал АТГ-д өгчихнө” шүү гэж айлган сүрдүүлдэг тухай сонсогдожзарим нь бүр идэж уусан гээд гомдол гаргаад өгчихсөн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Тэгэхээр нэг талаараа АТГ бусдын өшөө авах, хэн нэгний нэр төрийг нь унагах матаасны газар болж мэдэх нь.
 
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр АТГ цагдаагийн байгууллага, багш нар, эмч эмнэлгийн ажилтнууд дундах авлигачдыг ангуучилж эхэлсэн гэх мэдээлэл гарах болсон. Энэ салбарт авлигачид байгаа, гэхдээ цөөн. Тухайн газруудын дээд албан тушаалтнуудад илүүтэйгээр хамаарах асуудал. Хамгийн сүүлд гэхэд л АТГ-ынхан эмч эмнэлгийн ажилтнуудаас авлигачдыг хайж эхэлсэн байна. Авлигын эсрэг хуульд заасан авлига үүсгэх шалтгаан, нөхцлийг судлан тогтоох, тэдгээрийг арилгах чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч буй амаржих газруудын үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдэд АТГ-ынхан дүн шинжилгээ хийжээ.  Тус газраас клиникийн I, III амаржих газруудад авлигаас урьдчилан сэргийлэх тусгайлсан арга хэмжээ зохион байгуулсан гэх.  Энэ ажлын хүрээнд дээрх амаржих газруудаар үйлчлүүлж буй иргэдийн дунд Авлигатай тэмцэх газрын итгэмжлэл бүхий гомдол, мэдээлэл хүлээн авах хайрцаг аялуулж, “Авлигатай тэмцэх газар таныг сонсч байна” хуудсаар нэргүй мэдээлэл авах, тус газрын 1969, 311919 дугаарын утсаар амаржих газрын эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, үйл ажиллагааны хүнд суртал, чирэгдэлтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авч эхэлжээ. Тэд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр ажиллаж, гарсан зөрчлийг арилгуулах, цуглуулсан гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, авлига үүсгэж болзошгүй шалтгаан, нөхцлийг тодорхойлох, амаржих газрын үйл ажиллагааг сайжруулах, эх баригч эмч нарын ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр зөвлөмж боловсруулж, биелэлтэд нь хяналт тавих зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэнэ.  
 
АТГ-ынхны дээрх ажил магадгүй зайлшгүй хэрэгтэй зүйл байж ч болох юм. Харамсалтай нь  Авлигатай тэмцэх газрын итгэмжлэл бүхий гомдол, мэдээлэл хүлээн авах хайрцаг аялуулж, “Авлигатай тэмцэх газар таныг сонсч байна” хуудсаар нэргүй мэдээлэл авах, тус газрын 1969, 311919 дугаарын утсаарэмч нарын талаарх гомдол саналыг авч байгаа нь хэр үр дүнтэй, арга барил нь хэр оновчтой юм бол.
Монголчууд хэдийнээсээ нэгнээ магтан матаж, шургахдаа гаргуун болсон улс. Тус газрын гомдол санал авах хайрцаг аялуулж байгаа нь хорссон нэгнээ матах сайхан боломжийг хангаж байгаа хэрэг болов. Өөрөөр хэлбэл, эмчид баярласан сэтгэлээ илэрхийлээд өгчихдөг чихэрийн цуглуулгыг авчихдаг бүх эмч нар матаасанд дуу дуугаа авалцан орно. Мөн ажил мэргэжлээрээ өөрөөс нь давуу нэгэнд атаархаж, албан тушаал ахихыг горилсон хүмүүс ам хэлээ билүүдэн бусдыгаа матахаар аялаж яваа санал гомдлын хайрцаг руу “чичрэн” довтолно. Цаг хугацаа, зардал чирэгдэл гаргасан хов, матаасны арга барилаар авлигыг илрүүлж, түүнээс сэргийлэх гэсэн оролдлого тийм ч үр дүнтэй байхгүй.
Хийж байгаа ажил, санал санаачилгыг нь үнэлж болох ч хайрцаг амттан, хоол цайны мөнгөхөнтэй зууралдахын оронд сая саяар нь идэж ууж, шамшигдуулж байгаа төрийн дээд албан тушаалтнууд, тендэр залгигсадын хөл, гарыг тушиж илрүүлэн шалгавал дээрсэн дээ. Ямартай ч матаасны хайрцаг ажиллуулаад  ажил урагшлахгүй ээ.
 
Б.Сэргэлэн
 
 
 
   
 
Нэр:
Сэтгэгдэл:
Хамгаалалтын код:
Санамж: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд asunews.mn хариуцлага хүлээхгүй болно.
                 Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэрлэсэн үнэгүй Эрдэнийн хувьцаа, нэг центын үнэтэй Тавантолгойн хувьцаа
2012 оны 04 сарын 28, 14 цаг 30 минут
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ XXI зууны санхүүгийн улаан цагаан луйвар
2012 оны 04 сарын 25, 17 цаг 05 минут
Төрийн түшээдийн тархийг угаасан Оюутолгойн ТЭЗҮ
2012 оны 04 сарын 25, 16 цаг 50 минут
Автомашины гараажид хүн нас баржээ
2012 оны 04 сарын 19, 16 цаг 17 минут
Монголын стратегийн ордуудыг онилсон Хятад бодлого
2012 оны 04 сарын 19, 13 цаг 47 минут
Д.Дорлигжавын хууль бус томилгоотой холбоотой баримт дэлгэнэ гэв
2012 оны 04 сарын 19, 11 цаг 29 минут
Б.Батжаргал: Канадын “Айвенхоу Майнз” Хятадын “Чалко”-д Саудгоби Ресурс компанийн хувьцааг худалдахаар болсон
2012 оны 04 сарын 13, 10 цаг 58 минут
Х.Баттулга авлига авсан байж магадгүй улстөрчдийн баримт материалыг өгнө
2012 оны 03 сарын 29, 11 цаг 34 минут
Ч.Хүрэлбаатар: Улс орныхоо эрх ашгийг бодсон бол нууцаар гарын үсэг зурах учиргүй
2012 оны 03 сарын 24, 11 цаг 51 минут
Х.Баттулга сайд байхдаа нууц гэрээнд гарын үсэг зурсныг дэд сайд Пүрэвдорж баталлаа
2012 оны 03 сарын 23, 17 цаг 43 минут
С.Төмөр-Очир: Шоронд л орчихгүй бол намайг хөөсөн ч явахгүй
2012 оны 03 сарын 22, 19 цаг 02 минут
Мобикомын захирал Скайтел руу уравжээ
2012 оны 03 сарын 22, 11 цаг 13 минут
38 настай залуу ДОХ-ын халдвар тээгчээр бүртгэгджээ
2012 оны 03 сарын 19, 13 цаг 25 минут
Монголын төрд цагдаа хэрэггүй юм байна
2012 оны 03 сарын 16, 11 цаг 31 минут
Шинэ он гараад согогтой хүүхэд 20 орчим төржээ
2012 оны 03 сарын 12, 11 цаг 54 минут
ММ агентлаг талыг барьсан мэдээлэл цацаж байна гэв
2012 оны 03 сарын 06, 15 цаг 49 минут
Архи, тамхины бизнесменүүдийн эсрэг Х.Баттулга дахин тэмцлээ
2012 оны 03 сарын 06, 15 цаг 38 минут
Засгийн газрын эсрэг 10000 хүн жагсана
2012 оны 02 сарын 28, 16 цаг 07 минут
Жолооч нар цалингаа авч чадахгүй бухимдаж байна
2012 оны 02 сарын 14, 15 цаг 36 минут
Авлигатай тэмцэх газрын “матаас”-ны хайрцаг
2012 оны 02 сарын 09, 12 цаг 33 минут
Хөрсний бохирдол аюулын харанга дэлдэж байна
2012 оны 02 сарын 08, 19 цаг 52 минут
“ХААН” банкинд хэн хайртай вэ?
2012 оны 02 сарын 03, 14 цаг 21 минут
Тахиа нь үхэж, тахиачин нь халуурч байна
2012 оны 01 сарын 31, 11 цаг 41 минут
Санаатай үйлдэл байж болзошгүй гэнэ
2012 оны 01 сарын 27, 11 цаг 01 минут
М.Наранцолмон: Үүрэг гүйцэтгэснийх нь төлөө цагдаагийн алба хаагчдыг яллаж болохгүй
2012 оны 01 сарын 18, 11 цаг 46 минут
Суртaлчилгаа
Суртaлчилгаа
©2010. Хөгжүүлэлтийг АСУ Системс ХХК. Програмчлалыг АСУ Дисковери ХХК. Эхлэл хуудас болгох | Бидний тухай | Сурталчилгаа байрлуулах | Холбоо барих