“ХААН” банкинд хэн хайртай вэ?
2012 оны 02 сарын 03, 14 цаг 21 минут
   
 
Аймаар юм. Хэдхэн цагийн өмнө Налайх дүүргийн “ХААН” банкны салбарт буу шийдэм барьсан нөхөр орж, гал нээгээд сүйд болжээ. Кинон дээр гардаг шиг л нүдэнд өртсөн нөхрөө хувирал байхгүйгээр чиглүүлж байгаад шууд буудаад унагасан юм гэнэ. Арай л баг өмсч, утасны сүлжээ энэ тэрийг нь таслаагүй юм байх. Хэрэв тэгсэн бол улаан хөлтэй “юм” урдуураа гишгүүлэхээргүй зориг зүрхтэй айхавтар амьтан дуулдаад байгаа. Одоогоор хоёрын хоёр хүний биеийн байдал энэ халдлагын улмаас хүндхэн байгаа тухай сэтгүүлчид ам уралдан мэдээлж байна.
Учир ийм байхад “Хохь чинь” гэлтэй биш. Гэхдээ л энэ үгийг олон хүн хэлж байгаа гэдэгт эргэлзэх зүйлгүй.
Тэгээд ч “юм” хэмжээнээсээ, шунал савнаасаа хэтрэхээр заавал нэг буруу зүйл болдог нь үйлийн үр юм шиг байгаа юм. Иймд маш товчхондоо Монголын ард түмэн болоод гэмт хэргийн ертөнц бүхэлдээ “ХААН” банкинд өс санах болоод цөөнгүй жилийг хөдөөлүүлээд байгаа. Дээрээс нь малчдын ихэнх нь өр зээл гээд өөрийнхөө хөрөнгийг биш ХААН банкны малыг хариулж яваа. Төрийн болоод төсвийн ажилчид бүгд цалингийн зээлтэй эсвэл лицентэй. Мөн баяр ёслол бүрээр сугалаа, урамшуулал зэргийг зарлаж дандаа худлаа хэлдэг гээд ХААН банкны хамааралтай амьдрал дунд үр хүүхэд нь бойжиж, залуу үе нь боловсорч байна. Ийм болохоор тэр олон мянган хүний өс хонзонг л бодлогогүй нэг этгээд авах гэж зориг шулуудсан хэрэг байхаас зайлахгүй.
Тэгээд ч үнэндээ ХААН банкыг хайрлах хүн даан ч Монголд алга. Бүр тэргүүлэгч, Тэрбумтан энэ тэр гэдэг банкны маань ажилтан хүртэл хүний данснаас бузар аргаар мөнгө угааж байгаад баригдсан ч удаа байгаа. Тэгэхээр осолдолгүй л нэг юм гадаадууд болоод харь улсын эзэн албан хаагч нь муу санаж явдаггүй байх. Яасан ч гэж муу санах билээ, мөлжлөг нь маш урамтай болоод амттай байхад.
Түүнээс иргэд бол хэцүүхэн зүйлийг бодож яваа даа. “За гайгүй ээ нэг нартай өдөр боломж гарвал дэлбэлнэ дээ”гэсэн бодолтой нөхөд хэтрүүлж хэлэх зүйлгүйгээр олон бий.
Тэгвэл яагаад бусад банк руу буутай этгээд халдаагүй вэ? гэж асуугаад хариулт хайгаад үзье. Хариу нь маш товчхон ч байж магад. Учир нь мэдээжмонголын “том”мөнгө энд эргэлдэж байдгийг, хэдэн толгой малыг нь хувьдаа авчихаад байгааг хэн хүнгүй гадарлаж байгаа.
Тэгэхээр халдаг, дайралт энэ тэр гэж сүр бадруулан харуул хамгаалалтаа сайжруулаад бараг хэрэггүй л болов уу. Хүн нэмж аваад бүр ч дэмий байх. Харин монголчуудын дүргүйцлийг хянадаг хүн л хэрэгтэй болж дээ.
Ядахад гадаад эзэнтэй гэдгийг нь дуулаад “Ардын төр” ажилаа эхэлж байгаа нь энэ ч юм бил үү хэн мэдлээ. Тэгвэл хэн “ХААН” банкинд хайртай вэ...?
  
Д.Билгүүн
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
   
 
Нэр:
Сэтгэгдэл:
Хамгаалалтын код:
Санамж: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд asunews.mn хариуцлага хүлээхгүй болно.
                 Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1. шшшшшшшшшш хэлсэн нь
2012 оны 02 сарын 03, 16 цаг 50 минут
би лав хайргүй, Шуналын савнууд
2. ddd хэлсэн нь
2012 оны 02 сарын 03, 22 цаг 55 минут
олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байж ийм цэвэр үзэл бодол нийтэлж байдаг. ингэхэд энд сэтгүүлч байна уу. ний нуугүй хэлэхэд бараг бусдыг өдөөн турхирсан бичлэг болох шахаж. бас хэрвээ дэлбэлнэ гэдэг нөхөд тийм олон юм бол яг хэд байгааг батлаад өгөөч, өөрийнхөө бодлыг тулгахгүй, илэрхийлэхгү байх нь сэтгүүл зүй биз дээ....
3. Монгол хүн хэлсэн нь
2012 оны 02 сарын 08, 14 цаг 23 минут
Д.Билгүүн чи эхлээд сэтгүүл зүйн мэргэжил эзэмш. Дараа банк санхүүгийн талаар жаахан ч гэсэн мэдлэгтэй болчих. Дараа нь иймэрхүү мэдээ бичих гээд оролдоод үз. Одоохондоо чи шаал түүхий, бүүр мэдээгээр чинь хоолловол хордохоор байна
Нэрлэсэн үнэгүй Эрдэнийн хувьцаа, нэг центын үнэтэй Тавантолгойн хувьцаа
2012 оны 04 сарын 28, 14 цаг 30 минут
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ XXI зууны санхүүгийн улаан цагаан луйвар
2012 оны 04 сарын 25, 17 цаг 05 минут
Төрийн түшээдийн тархийг угаасан Оюутолгойн ТЭЗҮ
2012 оны 04 сарын 25, 16 цаг 50 минут
Автомашины гараажид хүн нас баржээ
2012 оны 04 сарын 19, 16 цаг 17 минут
Монголын стратегийн ордуудыг онилсон Хятад бодлого
2012 оны 04 сарын 19, 13 цаг 47 минут
Д.Дорлигжавын хууль бус томилгоотой холбоотой баримт дэлгэнэ гэв
2012 оны 04 сарын 19, 11 цаг 29 минут
Б.Батжаргал: Канадын “Айвенхоу Майнз” Хятадын “Чалко”-д Саудгоби Ресурс компанийн хувьцааг худалдахаар болсон
2012 оны 04 сарын 13, 10 цаг 58 минут
Х.Баттулга авлига авсан байж магадгүй улстөрчдийн баримт материалыг өгнө
2012 оны 03 сарын 29, 11 цаг 34 минут
Ч.Хүрэлбаатар: Улс орныхоо эрх ашгийг бодсон бол нууцаар гарын үсэг зурах учиргүй
2012 оны 03 сарын 24, 11 цаг 51 минут
Х.Баттулга сайд байхдаа нууц гэрээнд гарын үсэг зурсныг дэд сайд Пүрэвдорж баталлаа
2012 оны 03 сарын 23, 17 цаг 43 минут
С.Төмөр-Очир: Шоронд л орчихгүй бол намайг хөөсөн ч явахгүй
2012 оны 03 сарын 22, 19 цаг 02 минут
Мобикомын захирал Скайтел руу уравжээ
2012 оны 03 сарын 22, 11 цаг 13 минут
38 настай залуу ДОХ-ын халдвар тээгчээр бүртгэгджээ
2012 оны 03 сарын 19, 13 цаг 25 минут
Монголын төрд цагдаа хэрэггүй юм байна
2012 оны 03 сарын 16, 11 цаг 31 минут
Шинэ он гараад согогтой хүүхэд 20 орчим төржээ
2012 оны 03 сарын 12, 11 цаг 54 минут
ММ агентлаг талыг барьсан мэдээлэл цацаж байна гэв
2012 оны 03 сарын 06, 15 цаг 49 минут
Архи, тамхины бизнесменүүдийн эсрэг Х.Баттулга дахин тэмцлээ
2012 оны 03 сарын 06, 15 цаг 38 минут
Засгийн газрын эсрэг 10000 хүн жагсана
2012 оны 02 сарын 28, 16 цаг 07 минут
Жолооч нар цалингаа авч чадахгүй бухимдаж байна
2012 оны 02 сарын 14, 15 цаг 36 минут
Авлигатай тэмцэх газрын “матаас”-ны хайрцаг
2012 оны 02 сарын 09, 12 цаг 33 минут
Хөрсний бохирдол аюулын харанга дэлдэж байна
2012 оны 02 сарын 08, 19 цаг 52 минут
“ХААН” банкинд хэн хайртай вэ?
2012 оны 02 сарын 03, 14 цаг 21 минут
Тахиа нь үхэж, тахиачин нь халуурч байна
2012 оны 01 сарын 31, 11 цаг 41 минут
Санаатай үйлдэл байж болзошгүй гэнэ
2012 оны 01 сарын 27, 11 цаг 01 минут
М.Наранцолмон: Үүрэг гүйцэтгэснийх нь төлөө цагдаагийн алба хаагчдыг яллаж болохгүй
2012 оны 01 сарын 18, 11 цаг 46 минут
Суртaлчилгаа
Суртaлчилгаа
©2010. Хөгжүүлэлтийг АСУ Системс ХХК. Програмчлалыг АСУ Дисковери ХХК. Эхлэл хуудас болгох | Бидний тухай | Сурталчилгаа байрлуулах | Холбоо барих