2008 оны долдугаар сарын 1-нд үүссэн асуудлаар цагдаагийн дарга нарт эрүүгийн хэрэг үүсгэн цэргийн гэмт хэргээр яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлээд байгаа. Энэ асуудлын хүрээнд 2008 оны долдугаар сарын 2-нд МАХН-ын байр,Д.Сүхбаатарын талбай орчимдхэргийн газрын анхны үзлэг хийсэн Шинжээчдийн багийн гишүүдийн бүрэлдэхүүнд багтаж ажилласан Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хэргийн газрын үзлэгийн мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа М.Наранцолмонтой ярилцлаа.
-2008 оны долдугаар сарын 01-нд үүссэн асуудал олон хүний анхаарлыг татсаар байгаа. Сүүлийн үед энэ хэрэгт цагдаагийн дарга нар, алба хаагчдыг буруутган яллахыг оролдоод байна уу гэсэн байдал үүслээ. Хэргийн газрын үзлэг шинжилгээ хийдэг таны адил алба хаагчид энэ хэрэг дээр ажилласан л байх. Ингэхэд тухайн өдөрТахаана, ямар үүрэгтэй ажиллаж байсан юм бэ?
-Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Хэргийн газрын үзлэгийн хэсэг гэж байдаг. Бид нийслэлийн хэмжээнд онц ноцтой гэмт хэрэг гарсан тохиолдолд хамгийн түрүүнд очиж хэргийн газрын үзлэг хийж, харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст баримт материалаа хүлээлгэн өгдөг үүрэгтэй. 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр би хүлээсэн үүргийнхээ дагуу жижүүрийн бүрэлдэхүүнд багтан, хэргийн газарт ажиллах шинжээчдийн багт нэг гишүүнээр томилогдон шинжээчээр ажилласан. Энэ өдөр МАХН-ын байрны өмнө үймээн болж, юу болж төгссөнийг бүгд мэдэж байгаа. Би хамгаалалтын ажилд оролцоогүй. Учир нь миний хийх ажил, хуулиар хүлээсэн үүрэг өөр учир дуудлага ирсэн тохиолдолд ажиллах, албаны бэлэн байдалд үүрэг гүйцэтгэсэн. Цагдаагийн байгууллагад үймээний дуудлага яг хэдэн цагт ирсэн, ямар бүрэлдэхүүнтэй ажилласан талаар би сайн мэдэхгүй. Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа байдал бишдэж, хүндэрч байгааг цагдаагийн ажилтнуудаа хараад мэдсэн. Хэр баргын зүйлд шантардаггүй залуус маань хөл, гар, тархи толгойдоо бэртэл аваад хүнээр түшүүлээд ирж байгааг харахад зүрх шимширмээр байсан.
-Болж байгаа үйл явдлыг удирдаж байсанцагдаагийн удирдлага Нийслэлийн цагдаагийн газарт байрлаж байсан гэж сонсч байсан. Та энэ талаар мэдэх үү?
-Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан С.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Ш.Батсүх нар Шуурхай мэдээллийн төвийн “Шонхор” (цагдаагийнхан ингэж нэрлэдэг) өрөөнд байсан. Ажлаа хийх явцдаа тэдний өрөөгөөр байн байн орж, гарч байсан л даа. Нэг ороход дарга нар “Ч.Амарболд генералтай холбоо барих гэсэн чинь утас нь холбогдохгүй байна” гэж ярьж байсан. Харин нэлээд хугацааны дараа ороход “Генералтай холбогдлоо. Жагсагчдын өмнөөс галт зэвсэг хэрэглэж болохгүй гэсэн тушаал өглөө” гээд О.Зоригт дарга нийслэлийн цагдаагийн бүх нэгжид станцаар болон утсаар үүрэг өгч байхыг сонссон. Үнэн байдал ийм л байсан.
-Та цагдаагийн байгууллагад олон жил ажилласан, хүнд хэцүү нөхцөлд хамгийн түрүүнд хэргийн газарт очдог хүн. Тухайн үед цагдаагийн ажилтнууд үүргээ хэр биелүүлсэн гэж боддог вэ?
-Монголын цагдаа байгаа бүх хүч бололцоогоороо ажилласан. Харин үр дүн муутай байсан байх. Энэ нь цагдаагийн байгууллагын удирдлага, албан хаагчдын муугаас бус техник хэрэгсэл дутмагаас болсныг жирийн хүн ч хараад мэдэрсэн байх. Хамгийн наад зах нь үймээнийг тараахад чухал үүрэгтэй даралттай ус шүршигч байсан бол арай өөр байхсан.
-Хэргийн газрын анхны үзлэг хийсэнбагт ажилласаншинжээч нарын нэг нь та. Цагдаагийн байгууллагад олон жил ажилласан хүний хувьд цагдаагийн байгууллагад ямар буу, сум хэрэглэдгийг сайн мэдэх байх. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийнүзүүлж байсанхонгио цагдаагийнх мөн үү?
-Хэргийн газрын үзлэгхийсэн шинжээчдийн багхэргийн газрын үзлэгийгшөнөдөө хийх тушаал авсан боловч юу ч харагдахгүй байсан учир үүрээр ажлаа эхлэсэн. Ингээд2008 оны долдугаар сарын 2-ны 05.00 цагаас хэргийн газрын үзлэгийг эхэлж 12.00 цагт дууссан. Багт ажиллаж байгаа шинжээчид газар газарт хувиарлагдаж ажилласан. Миний хувиарлагдаж хийсэн газарт байлдааны сумны хонгио нэгчолдоогүй. Харин үрлэн болон резинэн сум хэрэглэсэн баримт олдож байсан.
-Нас барсан иргэдийн цогцсыг хааш нь аваачиж байсан бол. Та анзаарсан болов уу?
-Шөнөдөө эмнэлэгт очоод нас барсан гэж эмч нар хэлдэг. Талийгаачид бүгдээрээ буудуулж нас бараагүйгэдгийг иргэд мэдэж байгаа шүү дээ. Миний хувьд л гэхэд эд мөрийн баримт цуглуулж яваад МАХН-ын байранд, цахилгаан шатны хажууханд банкны бололтой өрөөнд сейфний дэргэд угаартаж нас барсан хүнийцогцосыг олж, хэргийн газрын үзлэг хийсэн.
-2008 оны долдугаар сарын 01-ний асуудлаар цагдаагийн ажилтнуудыг буруутган ялласан дүгнэлт шүүхэд очсон байгаа. Монголын төр цагдаагаа хамгаалахгүй яллах нь гэж иргэдийн цөөнгүй хэсэг эсэргүүцэж байна. Дахин ийм хэрэг гарвал галын шугам руу ойртохгүй юм шүү гэсэн бодолтой хүн цагдаагийнхны дунд олширсон гэгдэхболлоо. Та цагдаагийн бие бүрэлдэхүүнд байгаагийн хувьд үүнийг анзаарч байна уу?
-Долдугаар сарын 1-ний өдрийн үйл явдлаас улбаалж нийт долоон хүн амь насаа алдсан. Цагдаагийн хоёр ажилтан хүнд бэртлийн улмаас нас барсныг хүмүүс мэдэж байгаа байх. Цагдаа ямар ч үйлдэл гаргасан бай эцсийн зорилго нь үймээнийг намдааж, амар тайван болгохын төлөө байсныг зарим хүн ойлгохгүй байх шиг. Цагдаад хүний эрх гэж юу байдаг юм бэ гэж ч хэлэх хүн байх юм. Хамгийн хүнд, хэцүү ажлыг зориг гарган хийж байгаа, тангараг өргөсөн албан хаагчдаа хамгаалаасай гэж бодох үе цөөнгүй л байх юм. Үнэхээр цагдаагийн удирдлагын буруутай үйлдлээс болж хүний амь нас хохирсон нь хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогдвол дарга ч бай, цэрэг ч бай хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Харин цагдаа иргэд рүүгээ буудсаныг нотлох баримт байдаггүй гэж сонссон юм байна. Дэлхийн олон оронд үймээн, жагсаал цуглаан болоход цагдаагийн ажилтнууд яаж ажилладгийг бид мэднэ. Тэр болгонд цагдаагаа яллаад байдаггүй юм билээ. Галт зэвсэг хэрэглэхийг хориглосон тушаал ирснийг дуулаад зохион байгуулалттай жагсаал, үймээнийг тараахын төлөө цагдаа өөрсдөө хохирч үлдэх нь гэдгийг би тэр үед анзаарч байсан. Цагдаагийн байгууллага олон аавын хөвгүүдээр байнга шинэчлэгдэн, цусаа сэлбэж байдаг. Хүнд гэмтээд, алхаж чадахаа больсон, удаан зогсож чаддаггүй, ухаан алддаг болсон гээд хүнд өвчтэй залуус маань албаа орхисонтал бий. Залуу үе маань шантрамтгай, өргөсөн тангарагаасаа няцдаг болсон гэж би хэлэхгүй. Гэхдээтангараг өргөсөн төрийн албан хаагчиддаа хамгаалах ёстой шүү дээ.