З.Санждорж: Бид Д.Чойжамц хамбыг шүүхэд өгсөн
2011 оны 11 сарын 01, 16 цаг 43 минут
   
 
Сүм хийдийн тэргүүн, лам хуваргууд Бурхан шашинтны төвийн тэргүүн Д.Чойжамцыг шүүхэд өгчээ. Энэ талаар “Их хүрээ” хийдийн тэргүүн хамба З.Санждорж гуайгаас тодрууллаа.
 
-Та бүхэн Д.Чойжамц хамбыг ямар үндэслэлээр шүүхэд өгсөн юм бэ?
-Тийм ээ, бид захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Та бүхэн маргааш Монголын бурхан шашны тэргүүнээр IX Богд Жавзундамба хутагтыг залах ёслол болно гэсэн яриаг сонссон байх. Энэ ёслол нь хууль бус юм.
-Яагаад, та тодорхой ярихгүй юу?
- IX Богд Жавзундамба хутагтыг залах ёслолыг Д.Чойжамц хамба ганцаараа дур мэдэн шийдсэн. Уг нь чуулганаа хуралдуулж байж шийдэх ёстой. Тэгээд ч Түвдэд төрсөн хүнээр Монголын бурхан шашныг толгойлуулна гэдэг үндэсний эрх ашигт ч нөлөөлж магадгүй. Энэ нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг зөрчиж буй үйлдэл юм. Гэтэл тэргүүн хамба болохоор хүчээр залах гээд байдаг нь ёс зүйд ч нийцэхгүй. Үүнийгээ ч маш ихээр нууцалж байгаа.
-Тэгээр та нарын саналыг аваагүй хэрэг үү?
-Аваагүй, өөрөө дур мэдэн шийдэж байгаа юм. Тэгээд ч Монголын бурхан шашинтны төвийн тэргүүн хүн энэ үйлдлийг хийж байгаа нь маш утгагүй үйлдэл шүү дээ. Түүнээс бид өөрсдийн эрх ашгийг харж ингээд байгаа юм биш. Үүнийг маш олон лам эсэргүүцэж байгаа. Даан ч нухчин дарчихаад байх юм. Дөнгөж сая хүртэл хийдүүдийн тэргүүнүүдийг “Та нар тамга, тэмдгээ өвөртлөөд ир, нэрс чинь бүгдээрээ байгаа. Гарынхаа үсгийг зур” гэж тулган шаардсан. Ийм зүйл байж болохгүй. Тэгээд ч бурхан шашны үзэлд сүм хийд нь Монголын уламжлалт зан үйлтэй харшлах үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн байгаа.
-Бурхан шашинтны тэргүүн хариуцлага алдсан, бурхан шашны нэрийг ёс бусаар ашигласан тохиолдолд авах арга хэмжээ гэж байдаг уу?
-Хууль бус зүйл хийж байгааг нь хараад сууна гэж юу байхав. Харин түүнд нь хориг тавих ёстой. Түүнээс Бурхан шашинтны тэргүүнээ шийтгэх гээд л тэрсэлдээд байхгүй л дээ.
 
Д.Ганбаа
   
 
Нэр:
Сэтгэгдэл:
Хамгаалалтын код:
Санамж: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд asunews.mn хариуцлага хүлээхгүй болно.
                 Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1. aimar yum хэлсэн нь
2011 оны 11 сарын 01, 21 цаг 39 минут
yu l bolood bnda
2. би байна хэлсэн нь
2011 оны 11 сарын 02, 13 цаг 18 минут
Санждорж бол бурхан шашны нэр барьсан луйварчин ламдаа
3. zochin хэлсэн нь
2011 оны 11 сарын 03, 19 цаг 55 минут
manai lam nar ch dee jinhene lam ch hovor shuu dee,jip untsan lam mgoloos oor bhgui dee,tegeed bas hed heden ehnertei,hausad amidardag lam mgoloos oor bhgui alj bgaa shuu neeree.
4. иргэн хэлсэн нь
2011 оны 11 сарын 03, 21 цаг 13 минут
Өндөр насанд дарагдсан,өөрөө өөрийгөө авч явж чадахгүй болсон,монгол хүнтэй монголоор ярьж харилцах боломжгүй,монгол нутагт дасан зохицож аж төрөхөд ихээхэн бэрхшээлтэй хүн харагдсан,энэ хүнийг энд авцарч 9-р богд гэж өргөмжлөн ингэж үйлийг нь үзэх шаардлага байсан юм болуудаа,тэрэнд орвол нутагт нь байлгаад номын хүчээр сайн сайхан зүйлийг монгол оронд дэлгэрүүлж болоогүй юм байхдаа,уг нь сүжиг байвал газар холддгүй гэж монголчууд ярих юм билээ.
5. bat хэлсэн нь
2011 оны 11 сарын 04, 11 цаг 03 минут
archaagaa aldsan heruul hiij ywaa lam nariig odoo lam gej nerlej bolhuu
6. duurenee хэлсэн нь
2011 оны 11 сарын 07, 14 цаг 29 минут
naad heruulee zogsoogood tsaana chine zarim hiidiig chine engiin humuus bulaatsaldaad lam nariig chine daramtlaad bgaag uchriig in oloochee
7. болиоч хэлсэн нь
2011 оны 11 сарын 12, 18 цаг 05 минут
энэ санждорж хэдэн жилийн өмнөөс л чойдорж хамба руу дайраад байсан,өөрөө суудалд нь санархдаг юм биш үү, хамба гаднаас өгсөн мөнгийг тоо ёсоор тушаасан байсан гэж сониноос уншсан, би шашин шүтдэггүй л дээ
8. Bold хэлсэн нь
2012 оны 02 сарын 10, 00 цаг 07 минут
sahjdorj bagsh bol daldiig hardag dalai bagsh shyy . Bagshdaa morgoyooo
Нэрлэсэн үнэгүй Эрдэнийн хувьцаа, нэг центын үнэтэй Тавантолгойн хувьцаа
2012 оны 04 сарын 28, 14 цаг 30 минут
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ XXI зууны санхүүгийн улаан цагаан луйвар
2012 оны 04 сарын 25, 17 цаг 05 минут
Төрийн түшээдийн тархийг угаасан Оюутолгойн ТЭЗҮ
2012 оны 04 сарын 25, 16 цаг 50 минут
Автомашины гараажид хүн нас баржээ
2012 оны 04 сарын 19, 16 цаг 17 минут
Монголын стратегийн ордуудыг онилсон Хятад бодлого
2012 оны 04 сарын 19, 13 цаг 47 минут
Д.Дорлигжавын хууль бус томилгоотой холбоотой баримт дэлгэнэ гэв
2012 оны 04 сарын 19, 11 цаг 29 минут
Б.Батжаргал: Канадын “Айвенхоу Майнз” Хятадын “Чалко”-д Саудгоби Ресурс компанийн хувьцааг худалдахаар болсон
2012 оны 04 сарын 13, 10 цаг 58 минут
Х.Баттулга авлига авсан байж магадгүй улстөрчдийн баримт материалыг өгнө
2012 оны 03 сарын 29, 11 цаг 34 минут
Ч.Хүрэлбаатар: Улс орныхоо эрх ашгийг бодсон бол нууцаар гарын үсэг зурах учиргүй
2012 оны 03 сарын 24, 11 цаг 51 минут
Х.Баттулга сайд байхдаа нууц гэрээнд гарын үсэг зурсныг дэд сайд Пүрэвдорж баталлаа
2012 оны 03 сарын 23, 17 цаг 43 минут
С.Төмөр-Очир: Шоронд л орчихгүй бол намайг хөөсөн ч явахгүй
2012 оны 03 сарын 22, 19 цаг 02 минут
Мобикомын захирал Скайтел руу уравжээ
2012 оны 03 сарын 22, 11 цаг 13 минут
38 настай залуу ДОХ-ын халдвар тээгчээр бүртгэгджээ
2012 оны 03 сарын 19, 13 цаг 25 минут
Монголын төрд цагдаа хэрэггүй юм байна
2012 оны 03 сарын 16, 11 цаг 31 минут
Шинэ он гараад согогтой хүүхэд 20 орчим төржээ
2012 оны 03 сарын 12, 11 цаг 54 минут
ММ агентлаг талыг барьсан мэдээлэл цацаж байна гэв
2012 оны 03 сарын 06, 15 цаг 49 минут
Архи, тамхины бизнесменүүдийн эсрэг Х.Баттулга дахин тэмцлээ
2012 оны 03 сарын 06, 15 цаг 38 минут
Засгийн газрын эсрэг 10000 хүн жагсана
2012 оны 02 сарын 28, 16 цаг 07 минут
Жолооч нар цалингаа авч чадахгүй бухимдаж байна
2012 оны 02 сарын 14, 15 цаг 36 минут
Авлигатай тэмцэх газрын “матаас”-ны хайрцаг
2012 оны 02 сарын 09, 12 цаг 33 минут
Хөрсний бохирдол аюулын харанга дэлдэж байна
2012 оны 02 сарын 08, 19 цаг 52 минут
“ХААН” банкинд хэн хайртай вэ?
2012 оны 02 сарын 03, 14 цаг 21 минут
Тахиа нь үхэж, тахиачин нь халуурч байна
2012 оны 01 сарын 31, 11 цаг 41 минут
Санаатай үйлдэл байж болзошгүй гэнэ
2012 оны 01 сарын 27, 11 цаг 01 минут
М.Наранцолмон: Үүрэг гүйцэтгэснийх нь төлөө цагдаагийн алба хаагчдыг яллаж болохгүй
2012 оны 01 сарын 18, 11 цаг 46 минут
Суртaлчилгаа
Суртaлчилгаа
©2010. Хөгжүүлэлтийг АСУ Системс ХХК. Програмчлалыг АСУ Дисковери ХХК. Эхлэл хуудас болгох | Бидний тухай | Сурталчилгаа байрлуулах | Холбоо барих