“Петрочайна дачин тамсаг” компани илэрсэн зөрчлүүдээ хүлээн зөвшөөрөв
2011 оны 06 сарын 30, 17 цаг 47 минут
   
 
“Петрочайна дачин тамсаг” хэмээх хятадын хөрөнгө оруулалттай компани Дорнод аймгийн Тамсагийн саваас газрын тос олборлодог. Өнгөрсөн долоо хоногт Авто тээврийн газраас тус компаний тээвэрлэлтийг зогсоосон талаар бид мэдээлж байсан. Авто тээврийн газар уг компани тээвэрлэлт хийх гэрээ сунгаагүй гэх мэт 10-аад зөрчил илэрсэн хэмээн мэдэгдэж байсан юм.
Тэгвэл өнөөдөр дээрх компанийн удирдлагууд хэвлэлийн хурал хийлээ. Тус компанийн дэд захирал өнгөрсөн долоо хоногын баасан гаригт тээвэрлэлтийг үргэлжлүүлэх хүсэлтээ Авто газарт тавьсан боловч түүний хүсэлтийг хүлээж аваагүй юм. Тэд Авто тээврийн газраас хийсэн шалгалтын дүнг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, байцаагч нарын тогтоосон зөрчлүүдийг арилгах талаар арга хэмжээ авч эхэлсэн. Зам барих ажлаа энэ зунаас эхлэж байгаа, Авто тээврийн газартай газрын тос тээвэрлэх гэрээгээ сунгасан тиймээс тээвэрлэлт хийхийг төрийн байгууллагууд анхаарч үзээчээ гэв. Энэ үеэр тэднээс хэдэн асуултад хариулт авлаа.
 
-Танай компани авто зам барих ажлаа яагаад өдий болтол хийгээгүй юм бэ. Уг нь 2008 онд ашиглалтад оруулах байсан юм билээ?
 
-“Петро чайна Дачин тамсаг” компанийн үйлдвэрлэлийн баазаас Баянхошууны боомт хүртэлх 210,7 км асфальтан хучилттай авто зам барих, мөн үйлдвэрлэлийн баазаас Бичигтийн боомт хүртэлх 140 км авто замыг ашиглалтад оруулах үүрэгтэй. Бичигтийн боомт хүртэлх замын 74 км-ыг нь өнгөрсөн онд ашиглалтад оруулсан бол үлдсэнийг нь энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Харин Баянхошууны боомт руу тавих авто замын ажил дээр хугацаа алдсан нь үнэн. Бидэнд санхүүгийн бэрхшээлтэй асуудал байснаас өдий хүрсэн юм. Эхлээд 2007 онд замын зураг төслийн ажлыг гүйцэтгэх компанийг сонгож, зургаа гаргасан бөгөөд яам, агентлагийн газраар дамжин батлуулах гэсээр 2009 он болсон. Үүнтэй зэрэгцээд XIX талбайн хайгуулын гэрээ дуусч, бид гэрээгээ үргэлжлүүлэхээр ажилласнаар зам барих ажил хойшилсон. Тухайн үед бид санхүүгийн хувьд ч хүндрэлтэй байсан. Одоо бүх хөрөнгө мөнгийг нь бүрэн шийдвэрлэсэн байгаа учраас энэ замыг барьж байгуулах ажлыг гүйцэтгэх бүрэн боломжтой болсон.
 
-Танай компани өдөрт хэдэн тонн газрын тос олборлодог вэ. Роялтийн төлбөр яагаад төлдөггүй юм бэ?
 
-Өдөрт 7000 мянган барель буюу 1000 тонн газрын тос олборлодог байгаа. Монголын Засгийн газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнд энэ тухай юу гэж заасан байгаа, тэрний дагуу гэрээгээ биелүүлээд Газрын тосны газарт төлбөрөө төлөөд явж байгаа. Манай компанид төлбөрөө төлөөгүй зүйл байхгүй. Харин XIX талбайн гэрээг байгуулахад роялтийн татварыг 0 байхаар заасан учраас гэрээний дагуу энэ талбайгаас олборлосон ашигт малтмалд роялтийн татвар төлдөггүй. Харин XXI талбайн гэрээг байгуулахад роялтийн татварыг 7,5 хувь байхаар заасны дагуу татвар, төлбөрөө өгөөд явж байна.
 
- Танай компани хичнээн төрлийн химийн бодис оруулж ирж ашигладаг вэ?

-120 төрлийн уусмал бодис оруулж ирж стандартын дагуу хадгалж, ашигладаг.

-Хятад ажилчид Монголчуудаас өндөр цалин авдаг гэж сонссон?

-Манай компанид 323 монгол, 70 гаруй хятад ажилтантай. Туслан гүйцэтгэгч компанийн 2000 гаруй ажилтан бий. Гэхдээ дарга, ажилтаны цалин мэдээж өөр байна. Харин адилхан ажил хийж байгаа хятад, монгол иргэд яг адилхан төгрөгийн цалин авдаг. Доод тал нь 300 доллар, дээд тал нь 1000 долларын цалинтай.

Д.Гэрэл
   
 
Нэр:
Сэтгэгдэл:
Хамгаалалтын код:
Санамж: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд asunews.mn хариуцлага хүлээхгүй болно.
                 Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэрлэсэн үнэгүй Эрдэнийн хувьцаа, нэг центын үнэтэй Тавантолгойн хувьцаа
2012 оны 04 сарын 28, 14 цаг 30 минут
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ XXI зууны санхүүгийн улаан цагаан луйвар
2012 оны 04 сарын 25, 17 цаг 05 минут
Төрийн түшээдийн тархийг угаасан Оюутолгойн ТЭЗҮ
2012 оны 04 сарын 25, 16 цаг 50 минут
Автомашины гараажид хүн нас баржээ
2012 оны 04 сарын 19, 16 цаг 17 минут
Монголын стратегийн ордуудыг онилсон Хятад бодлого
2012 оны 04 сарын 19, 13 цаг 47 минут
Д.Дорлигжавын хууль бус томилгоотой холбоотой баримт дэлгэнэ гэв
2012 оны 04 сарын 19, 11 цаг 29 минут
Б.Батжаргал: Канадын “Айвенхоу Майнз” Хятадын “Чалко”-д Саудгоби Ресурс компанийн хувьцааг худалдахаар болсон
2012 оны 04 сарын 13, 10 цаг 58 минут
Х.Баттулга авлига авсан байж магадгүй улстөрчдийн баримт материалыг өгнө
2012 оны 03 сарын 29, 11 цаг 34 минут
Ч.Хүрэлбаатар: Улс орныхоо эрх ашгийг бодсон бол нууцаар гарын үсэг зурах учиргүй
2012 оны 03 сарын 24, 11 цаг 51 минут
Х.Баттулга сайд байхдаа нууц гэрээнд гарын үсэг зурсныг дэд сайд Пүрэвдорж баталлаа
2012 оны 03 сарын 23, 17 цаг 43 минут
С.Төмөр-Очир: Шоронд л орчихгүй бол намайг хөөсөн ч явахгүй
2012 оны 03 сарын 22, 19 цаг 02 минут
Мобикомын захирал Скайтел руу уравжээ
2012 оны 03 сарын 22, 11 цаг 13 минут
38 настай залуу ДОХ-ын халдвар тээгчээр бүртгэгджээ
2012 оны 03 сарын 19, 13 цаг 25 минут
Монголын төрд цагдаа хэрэггүй юм байна
2012 оны 03 сарын 16, 11 цаг 31 минут
Шинэ он гараад согогтой хүүхэд 20 орчим төржээ
2012 оны 03 сарын 12, 11 цаг 54 минут
ММ агентлаг талыг барьсан мэдээлэл цацаж байна гэв
2012 оны 03 сарын 06, 15 цаг 49 минут
Архи, тамхины бизнесменүүдийн эсрэг Х.Баттулга дахин тэмцлээ
2012 оны 03 сарын 06, 15 цаг 38 минут
Засгийн газрын эсрэг 10000 хүн жагсана
2012 оны 02 сарын 28, 16 цаг 07 минут
Жолооч нар цалингаа авч чадахгүй бухимдаж байна
2012 оны 02 сарын 14, 15 цаг 36 минут
Авлигатай тэмцэх газрын “матаас”-ны хайрцаг
2012 оны 02 сарын 09, 12 цаг 33 минут
Хөрсний бохирдол аюулын харанга дэлдэж байна
2012 оны 02 сарын 08, 19 цаг 52 минут
“ХААН” банкинд хэн хайртай вэ?
2012 оны 02 сарын 03, 14 цаг 21 минут
Тахиа нь үхэж, тахиачин нь халуурч байна
2012 оны 01 сарын 31, 11 цаг 41 минут
Санаатай үйлдэл байж болзошгүй гэнэ
2012 оны 01 сарын 27, 11 цаг 01 минут
М.Наранцолмон: Үүрэг гүйцэтгэснийх нь төлөө цагдаагийн алба хаагчдыг яллаж болохгүй
2012 оны 01 сарын 18, 11 цаг 46 минут
Суртaлчилгаа
Суртaлчилгаа
©2010. Хөгжүүлэлтийг АСУ Системс ХХК. Програмчлалыг АСУ Дисковери ХХК. Эхлэл хуудас болгох | Бидний тухай | Сурталчилгаа байрлуулах | Холбоо барих