Сайн гэхээсээ илүү болж бүтэхгүй зүйлээрээ “од” болсон “Ажнай” Бат-Эрдэнэ Өмнийн говьд “даам” гараад удаж байна. “Ажнай” корпарацийн эзэн тэрбээр бизнест азтай, одтой явсаар улстөр рүү зүтгэж, хүслээ биелүүлэхийн тулд олсон мөнгөө удаа дараагийн сонгуульд цацан АН-ын гол санхүүжүүлэгч болсноор парламентад хөл тавих эрхээ олж авсан байдаг. Ийнхүү тэрбээр 2004-2008 онд УИХ-д сууж байхдаа сонгуульд алдсан хөрөнгөө эргүүлэн нөхөж, улам бүр арвижуулан төрөөс төрсөн тэрбумтнуудын хүрээг өөрөөрөө нэмсэн нэгэн. Тодруулбал, парламентад сууж байхдаа “ Тавантолгой”-г өөрийн болгох ажлаа эрчимтэй явуулж, санасандаа ч хүрсэн. Энэ үед түүнийг банкны зээлээр хоёр машин авч “хар алт”-ны бизнес рүү орсон гэх мэдээлэл ч байдаг.
Тухайн дөрвөн жилд амжуулсан ажил нь чамлалттай санагдсан бололтой, 2008 оны сонгуульд өөрийгөө дахин сойсон ч үнэнд гүйцэгдэн “унасан”. Унасан хүн ууртайн жишгээр “Ажнай” Бат-Эрдэнэ “Тавантолгой транс” ХК-ийнхаа гол үйл ажиллагаа явуулж байгаа Өмнөговь аймгийг өөрийн мэдлийн “вант улс” болгочихсон гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-д дахин сонгогдох зорилго нь биелээгүй ч орон нутагт намаа ялуулж Өмнөговь аймагт эзэн суух гэсэн далд хүслээ хэдийнэ биелүүлсэн. Аймгийн хурлын 25 суудлаас 13-ыг нь авангуутаа Ж.Бадрааг аймгийн даргаар сонгуулчихсан. Далайсан газар нь далд ордог Батчулууныгаа Иргэдийн хурлын дарга болгож, Цогтцэций сумаас гаралтай Х.Түмэнбаяргэгчийг “Тавантолгой” ХК-ийнгүйцэтгэх захирлаар тавиад зогсохгүй Иргэдийн хуралд шингээж дөнгөсөн. Мөн “Тавантолгойтранс” компанийнхаа захирал Дагвадоржийг бүр Хурлын тэргүүлэгч болгочихсон тууж яваа. Тэгэхээраймгийн Засаг даргын Тамгын газрын хурган дарга нарыг оруулж тооцвол Өмнөговь аймгийн төрийн албан хаагч хоёр хүн тутмын нэг нь ямар нэгэн байдлаар “Ажнай” Бат-Эрдэнээс хамааралтай байдаг талаар нутгийнхан ярьдаг. Үнэнхэрэгтээ дээрх багийнхан нь түүний гар хөл болж “Ажнай”-н Бат-Эрдэнийн ташуураар хөдөлдөг аж. Тэднээс түүнтэй хамгийн их ойр байдаг хүн бол Дагвадорж. Түүний төлөө амь биеэ хайрлахгүй олон жил зүтгэсний хүчинд Солонгост баячуудын хороололд ихэр хаус худалдан авч, одоо авааль эхнэрээ амаржуулахаар тэнд байгаа гэсэн. Бүр болоогүй ээ, хайртай эхнэрээ хүний нутагт уйдаахгүйн тулд дотны найз нөхдийг нь өөрийн зардлаар авч “зугаацуулдаг” гэнэ билээ. Ингэж тансаглах эрх түүнд бий. Аргагүй шүү дээ, “Ажнай”-н Бат-Эрдэнийн хамаг л муу муухайг тахалж байдаг хүнд энэ зэргийн шагнал байх. Тэгээд ч одоо уурхайн 4,8-р цооногоос олборлолт хийж, “Тавантолгойтранс” компанид “өмчилж” өгсөн 4-р цооногоос 80 тоннын даацтай 180машинаар өдөр шөнөгүй нүүрсийгурд хөрш рүү зөөж байна.
“Ажнай” корпорациар овоглосон Д.Бат-Эрдэнэ хэдэн жилийн өмнө улсад оруулах ёстой татварын орлогоос 80 тэрбумыг зувчуулсан хэргээр шалгагдаж байсан ч хууль хяналтынхныг “аргалж” дөнгөсөн сүйхээтэй эр. Аргагүй шүү дээ мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүйн тод жишээ энэ. Жилдээ 60 тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэтэй холбоотой хэл ам хэрүүл зодооныг энд тоочвол нэлээд урт дараалал үүснэ. Тэр болгонд өнөөх Аймгийн Засаг дарга Ж.Бадраа, Дагвадорж тэргүүтэй түүний бамбай бологсод муу муухайг нь “булшилж” дөнгөнө. Мөнгөөр гинжилж чадсан итгэлтэй ийм хүмүүстэй учраас тэрбээр олны дунд ил гараад байдаггүй “нууц ноёнтон”.
Өнгөрсөн хугацаанд тэрбээр удахгүй болох УИХ-д нэр дэвших замаа зассаар ирсэн бөгөөд Өмнийн говьд цөөнгүй ажил хийж байгаа боловч түүний нэр хүнд тийм ч сайнгүй байгаа гэнэ билээ. Нутгийн ард иргэдийн хувьд хийсэн бүтээснээс нь илүү “хулхи” гэдгээрээ алдартай аж. Даравч далдайна, булавч бултайна гэдгээр түүний “но”-той үйлдлүүдийг нутгийн иргэд өөр хоорондоо ярьж нийслэлд хүртэл цуурайтсанаар сүүлийн үед зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ажнай”-н Бат-Эрдэнэ гэсэн гарчигтай мэдээллүүд гарах болов.
Сайн мууд хал үзэж хашир суусан тэрбээр үүнийг хэдийнэ тооцоолон “Эх орон” телевиз, “Үндэсний шуудан” сонин гээд хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрийн болгож амжсан гэдэг. Хэдий тийм ч Монголын бүх мэдээллийн хэрэгслийг өөрийн дуу хоолой, хүсэл зорилгодоо хүрэх хэрэгсэл болгож чадахгүй учраас түүний гар хөл бологсод сэтгүүлчдэд тал засан гүйлдэх болсон аж. Магадгүй мөнгө хэдий хүчтэй ч шударга үнэнийг эрэлхийлэх болсон ард иргэд сонголтоо хийнэ гэдгийг эрх биш “Ажнай”-н Бат-Эрдэнэ мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Мөнгө эрх мэдлээр далайлган бүхнийг хүчин мөхөсдүүлж сурсан түүний санаанд олон зүйл амархан багтаж байгаа ч “Цаг цагаараа байхгүй, цахилдаг хөхөөрөө байхгүй” гэдгийг одоо тэр яахан ойлгох билээ.
Б.Орхон