“Тавантолгой”-н Х.Түмэнбаяр Та хоёр хүүхдийн амийг 10 саяар үнэлэхээ боль!
2012 оны 02 сарын 16, 11 цаг 15 минут
   
 
Халаасан дахь мөнгөө багтааж ядсан баячууд хорь гучин саяыг өдрийн хэрэглээндээ цацаж тансагладаг ч хүний амийг хүссэн бараа таваараасаа илүү үнэтэй хэмээн боддоггүй. Үүний амьд жишээ нь Тавантолгой ХХК-ийн захирал Х.Түмэнбаяр гэж архайж дархайсан бор нөхөр бий. Хоёрын хоёр халуун амь газар доогуур орчихоод байхад алдсан 15 сая төгрөгнийхөө хойноос харамснаас биш халуун амь тасарснийг юман чинээ тоогоогүй тэрбээр 2011 оны 08-р сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Таван толгой”-н тосгонд нэг айлын хоёр хүү амиа алдсан эмгэлэнт хэргийн гол буруутан.
Тухайн үед 3-10 насны төрсөн ах дүү хоёр Тавантолгой тосгонд байрлах усан оргилуурын усанд унаж амь насаа алдсан билээ. Усан оргилуурын орчимд тоглож байсан гурван настай дүү нь усан оргилуурт унаж 10 настай ах нь дүүгээ аврахаар хойноос нь ороод буцаж гарч чадаагүй энэ эмгэнэлт хэргийн гогцоог Х.Түмэнбаяр далдлахаар улайран зүтгэж буй.
Усан оргилуурын шалбааг шиг уснаас гарч чадалгүй амиа алдсан энэ эмгэлэнт хэрэг хариуцлагагүй дарга, хэнэггүй ажилчны буруу гэдэг мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээс тодорхой харагдаж байдаг ч хоёр хүүгийн үхэлд буруутай этгээдүүд гуравхан настай хүүг амиа хорлосон хэмээн гүтгэж байгаа юм.
Гэвч хоёр хүүгийн үхлийг нохойноос дор үзсэн Х.Түмэнбаяр захирал ар гэрийнхнээс нь уучлал гуйж тусламж үзүүлэх нь бүү хэл усанд хаясан чулуу мэт алга болж, бас талийгаач хүүхдүүдийг амиа хорлосон гэх дүгнэлтийг гаргуулж өөрийнхөө нэрийг бүтэн авч үлджээ. Дэндүү хорсмоор үйлдэл хийсэн Х.Түмэнбаяр захирал мөрдөн байцаагчдад авилга өгч эл захиалгат дүгнэлтээ ч гаруулсан байж магадгүй гэсэн.
 Хэдхэн хоногийн өмнө талийгаач хүүхдүүдийн  эцэг эх нийслэл хотод ирж хэвлэлийн хурал хийлгээд буцсан.
 
Усан оргилуур яагаад хоёр хүүгийн аминд хүрэв
 
“Таван толгой” ХК-ийн 45 жилийн ой өнгөрсөн онд тохиосон бөгөөд тус компанийхан ойн баяраа угтаж Тавантолгой тосгонд бүтээн байгуулалтын ажил хийсний нэг нь усан оргилуур. Гэвч усан оргилуурыг стандарт бусаар хийсний уршгаар ус нь цахилгаанжиж усан оргилуур авс болон хувирах хүчин зүйл болжээ.
 Гэтэл үхлийн аюул дагуулсан цахилгаанжсан ус бүхий усан оргилуурыг холбогдох байгууллага нь хүлээн авч ашиглалтанд оруулсан байна. Стандартын бус аюултай усан оргилуур ашиглалтанд оруулсныг тус компанийн удирдлагууд мэдсэн боловч, арга хэмжээ даруйхан асуудлыг шийдээгүйгээс хоёр хүү амиа алджээ. 
Үүнийг нь ч мэргэжлийн хяналтын байгууллага нь нотолж “Усан байгууламжийн цахилгаан тоног төхөөрөмжийг Монгол Улсын барилгын тухай хууль болон бусад хууль дүрэм журмыг зөрчиж суурилуулан ашигласан учраас энэ хэрэг гарах үндсэн шалтгаан болсон” гэсэн дүгнэлт гаргасан хэдий ч Х.Түмэнбаяр захирал алгын чинээхэн хоёр хүүг “Амиа хорлосон” хэмээн гүрийсээр байгаа аж.
 
 
Хэргийг мөрдөж байцааж байсан цагдаагийн ажилтнаар ч “Хүүхдүүд амиа хорложээ” гэх дүгнэлтийг гаргуулж чаджээ.
Гэтэл талийгаач хүүхдүүдийн эцэг эх болох Э.Ганчулуун, А.Алтанчимэг нар эрхээ хамгаалуулахаар хүний эрхийн хуульч М.Ичинноров нарт хандсны дараа хэрэг явдал бишдэж магадгүй болсон учраас Х.Түмэнбаяр захирал 10 сая төгрөгөөр амыг нь барих асуудлыг ойр тойрныхоо ажилтнуудад үүрэгдсэн  байна.
Тэрбээр хэргийг мөрдөн шалгаж байсан цагдаагийн ажилтнаар “Амиа хорлосон” гэх дүгнэлт гаргуулж нэрээ цэвэрлээд байгаагийн цаад учир нь орон нутгийн сонгуультай холбоотой. Тодруулбал Өмнөговь аймгийн орон нутгийн эрх мэдлийг гартаа авч луйврын ажлаа хялбаршуулах ажлаа хөнгөвчлөхийн тулд ИТХ-ын төлөөлөгчийн суудал өөд зүтгэж байгаа юм. Албан тушаал, авах идэхийн дон туссан Х.Түмэнбаяр та хоёр хүүгийн алтан амийг 10-хан сая төгрөгөөр үнэлэхээ боль.
   
 
Нэр:
Сэтгэгдэл:
Хамгаалалтын код:
Санамж: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд asunews.mn хариуцлага хүлээхгүй болно.
                 Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1. Guest хэлсэн нь
2012 оны 02 сарын 16, 11 цаг 23 минут
Олиггүй хар шаарнуудыг шууд цаазал. Амийг амиар
2. баагий хэлсэн нь
2012 оны 02 сарын 16, 11 цаг 29 минут
өөрөө үр хүүхэдгүй юм байх даа, новш чинь. Арай ч дээ
3. Naraa хэлсэн нь
2012 оны 02 сарын 16, 11 цаг 32 минут
Hunii 2-2 nyalh huuhdiin amiar togolchihood 10-han say bh daa yahav dee, tegehdee bas boloogui buun yum bolj ugch bgaa ene hun mun uu,Mungutei geheeree huuliig hurtelguuli bolgodog yum uu, erhten darhtanuud uund anhaarlaa handuulaach ee
4. gerelee хэлсэн нь
2012 оны 02 сарын 16, 16 цаг 00 минут
yamar aimar yum be, tumenbayar aa, ta mungutei bj bolno gehdee hun chanaraa bitgii geegeerei, hun ter chanaraaraa l adguusnaas yalgardag sh dee
5. jack хэлсэн нь
2012 оны 02 сарын 18, 10 цаг 57 минут
ene chin idevhtenii hamaatan ajnaigiin baterdeniin neg angiin zaluu baterdenii bunii nohoi bgaa ym daa
6. windhorse хэлсэн нь
2012 оны 02 сарын 24, 17 цаг 47 минут
ooroo ur huuhedgui yum baihdaa
7. njuty хэлсэн нь
2012 оны 02 сарын 27, 19 цаг 03 минут
Их олон юм шалчигнаад байвалү тэр нэг сахалтай хар юмыг хохирогчын тал эхийг нь эцээж тугалыг нь тураалгүй тангий нь тааруулаад өөрсдөө арга хэмжээ авчихгүй юудаа тэр нь л шулуухандаа
8. иргнэд хэлсэн нь
2012 оны 02 сарын 27, 19 цаг 04 минут
Тэр новшийг зүгээр л калибардчих хэрэгтэ
9. торогээаол хэлсэн нь
2012 оны 02 сарын 27, 19 цаг 06 минут
шууд л...
10. OKI хэлсэн нь
2012 оны 02 сарын 29, 21 цаг 26 минут
TSAAZAAR AVBAL TAARNA BURHAN HEZEE NEG ODOR ZOHIH SHIITEGLIIG CHIN HARAMGUI OGOH TSAG CHAMD IRNEE
11. ZOCHIN хэлсэн нь
2012 оны 03 сарын 03, 19 цаг 24 минут
TUMENBAYR GEJ OODGUI NOVSHOO CHI UNERLEH URGUI HANILSAN HANIGUI NAIZ NOHODGUI AH DUUGEE BUGDIIG NI SHOROON DOR BULSAN TSAGTAA BURUUGAA HULEEH HUNUU. HUUHDUUDIIN ETSEG EH 2 UUNIIG UNSHVAL HOLBOGDOH UTAS ULDEENUU.OMGOOLOGCH CHIN HEN GEJ HUN BE MON UTSIIG NI ULDEEGEEREI BOLOHGUI BOL BI DEER HELSEN HARAALIIG BUGDIIG NI NAAD NOHOR LUU CHIN HIIGEED OGIE
12. naraa хэлсэн нь
2012 оны 03 сарын 06, 17 цаг 36 минут
erhem setguulchidee bichsen niitlelee ergen neg haraach !!!!!!!!!!!!!!!!!!! henees yagaad iim zuil bolov hen ter usan orgiluuriig ashigla gej helsen geed uhaj bas sudalj bichih heregtei. Iimerhuu am damjsan tuuhii yariagaagaar yum hiij suuhaa bolioch umnuus chini ichij bn
13. Таван тогойн иргэн хэлсэн нь
2012 оны 04 сарын 09, 14 цаг 45 минут
“Усан байгууламжийн цахилгаан тоног төхөөрөмжийг Монгол Улсын барилгын тухай хууль болон бусад хууль дүрэм журмыг зөрчиж суурилуулан хүн нь Даян Байгаль гээд авгай нөхөр 2 ашигласан учраас энэ хэрэг гарах үндсэн шалтгаан болсон” гэсэн дүгнэлт гаргасан хэдий ч Х.Түмэнбаяр захирал алгын чинээхэн хоёр хүүг “Амиа хорлосон” хэмээн гүрийсээр байгаа аж. Одоо 1-р сургуулийн дотуур байрыг луйвардаж авчаад хүний олон хүүхдийг хоолоор хордуулах ажил хийж байна. жуулчны бааз Түмэнбаяр өндөр үнээр авсан Солонгост хаус авсан гээд нүүрсний мөнгөөр гараа угаааж байндаа Дорлигжавтай уулзсан намайг яаж ч чадахгүй гээд пээдийж суугаа гэнээ хэрэг хуучирахгүй ээээээээээээээ
14. битгий худлаа юм нийтэлж байгаач хэлсэн нь
2012 оны 05 сарын 18, 14 цаг 58 минут
нээх худлаа ам дамжисан худал юм нийтэлж байхын. тэр доор сэтгэгдэл дээр бас солонгост хаус ч гэх шиг. тэр усан оргилуур хийсэн хүмүүс нь л буруутайм байгааз
Намдаа "хэрлэн тур" амралтын газраа "шахжээ"
2012 оны 05 сарын 18, 15 цаг 14 минут
Ц.Анандбазар Дорноговийн МАН-ын хорооны дарга Ч.Энхбатыг хошгируулдаг
2012 оны 05 сарын 18, 09 цаг 51 минут
Ардчилсан намынхаа авлигачдаа яах вэ, Ерөнхийлөгч өө
2012 оны 05 сарын 16, 12 цаг 38 минут
Ё.Отгонбаяр сайд ТӨХ-ийн зөвшөөрөлгүй “унаагаа юүлжээ”
2012 оны 05 сарын 15, 11 цаг 36 минут
Сархаданд сагсуурсан хурандаад ямар хариуцлага хүлээлгэх бол
2012 оны 05 сарын 14, 13 цаг 44 минут
Ё.Отгонбаяр сайдын сурталчилгааны баг бутарчээ
2012 оны 05 сарын 14, 12 цаг 00 минут
Хуулиас дээгүүр эрх мэдэлтэй Засаг ноён
2012 оны 05 сарын 07, 18 цаг 20 минут
Ё.Отгонбаяр сайд “Haier” компанийг хэрхэн шимсэн бэ
2012 оны 05 сарын 01, 10 цаг 15 минут
Ё.Отгонбаяр сайд 46 сая долларын тендер будлиулснаас МАН-ын сонгуулын амлалт биелэлгүй нуржээ
2012 оны 04 сарын 30, 12 цаг 17 минут
УБЕГ-ыг самрагч
2012 оны 04 сарын 24, 18 цаг 32 минут
Ц.Нямдорж Н.Энхбаяраас очиж аврал ирсэн үү
2012 оны 04 сарын 24, 11 цаг 53 минут
Х.Баатарын хэрэгт холбогдуулан Ч.Улааныг АТГ-аас шалгаж эхэлжээ
2012 оны 04 сарын 24, 10 цаг 00 минут
Сангийн мөнгөөр тансаглах сайд аа, цаана чинь Хонгор сүйрлээ
2012 оны 04 сарын 23, 18 цаг 30 минут
АТГ-т Л.Гансүх, Г.Шийлэгдамба нарыг шалгуулахаар өглөө
2012 оны 04 сарын 20, 17 цаг 28 минут
Эрх мэдэл рүү мөнгөөр далайлган тэмүүлэх Ц.Анандбазар
2012 оны 04 сарын 19, 11 цаг 34 минут
Монголын ард түмний баялгаар хөрөнгөжсөн ТЭРБУМТАН
2012 оны 04 сарын 02, 18 цаг 09 минут
Сайд асан Х.Баттулга нууц гэрээ байгуулсан нь үнэн гэв
2012 оны 03 сарын 23, 16 цаг 10 минут
Ц.Нямдорж: Яг үнэнийг хэлэхэд ийм дайны луйвар гаргахгүй гэж л би тэнд суудаг
2012 оны 03 сарын 22, 11 цаг 41 минут
Цагдаагийн экс дарга нарыг өрсөж яллахгүй бол Ерөнхийлөгч та өөрөө ялд унах гээд байна уу
2012 оны 03 сарын 20, 14 цаг 58 минут
Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татжээ
2012 оны 03 сарын 02, 10 цаг 05 минут
“Ажнай”-н Бат-Эрдэнийн "баруун гар" Дагвадорж Солонгост ихэр хаус худалдан авчээ
2012 оны 02 сарын 17, 12 цаг 51 минут
“Тавантолгой”-н Х.Түмэнбаяр Та хоёр хүүхдийн амийг 10 саяар үнэлэхээ боль!
2012 оны 02 сарын 16, 11 цаг 15 минут
Ж.Энхбаяр сайдын суудал ганхаж эхэлжээ
2012 оны 02 сарын 15, 18 цаг 13 минут
Их аварга архиндаа аархаж, Хөвсгөлийн бөхөд мэс хүргэжээ
2012 оны 02 сарын 09, 13 цаг 00 минут
С.Батболд хэн гэгч олигархиас хэзээ хагацах вэ?!
2012 оны 02 сарын 07, 12 цаг 46 минут
Суртaлчилгаа
Суртaлчилгаа
©2010. Хөгжүүлэлтийг АСУ Системс ХХК. Програмчлалыг АСУ Дисковери ХХК. Эхлэл хуудас болгох | Бидний тухай | Сурталчилгаа байрлуулах | Холбоо барих