С.Батболд хэн гэгч олигархиас хэзээ хагацах вэ?!
2012 оны 02 сарын 07, 12 цаг 46 минут
   
 
-Эрхэм Ерөнхий сайд С.Батболд та өөрөө олигархи мөн үү, биш үү-
 
МАН-ын IIIбага хурал дээр Ерөнхий сайд С.Батболд намын даргын хувиар “олигархийн” гэх тодотголтой пүүс компаниудын тогтолцооноос ард түмний засаглалтай компаниудын бүтэц рүү шилжилт хийнэ” хэмээн хэлсэн нь зарим хүний зүрхийг зогсоочих шахлаа. Танхимд суугаа зарим нэг нь шилбэлзэж, басхүү нөгөө хэсэг нь ёжтойхон шоолж харагдсан. Олигархийг нэрлэх тоолондоо өөрийнх нь нэрийг хавчуулдаг иргэний хөдөлгөөнийхөн үүнийг хүзүүндээ олс угласнаас өөрцгүй гэж “орчуулсан”.
 
Юун түрүүнд С.Батболд өнөөгийн тогтолцоог олигархийн гэж өөрөө тодорхойллоо. Тодорхойлсон тогтолцооноосоо ангижрахаа ч мэдэгдлээ. Гэхдээ Ерөнхий сайд “олигархи” гэж хэнийг, “олигархийн” гэдэгт аль компанийг багтаав гээд олон асуулт түүний мэдэгдлээс үүдээд гарч байна. Хүмүүсийн хэлээд байгаачлан тодорхойлсон “олигархи” гэдэг томъёололдоо өөрөө багтаж байгаа юу?! Түүний үүсгэн байгуулсан“Алтай Трейдинг”, “Чингис” зочид буудал, “Скай шоппинг” төв, “Алтай кашмер” болон хувьцаа эзэмшдэг “Бороо гоулд”, “Скайтел”, компаниуд, хувьцаа эзэмшиж байсан “Энержи ресурс” зэрэг нь“олигархийн” гэдэгт багтах уу?
 
“Олигархи” гэж хэн бэ?
 
Эртний Грекээс гаралтай энэ үгийг “олигос” буюу хэсэг, “архо” буюу хүч, засаглал, удирдлага гэж толь бичигт тэмдэглэсэн байдаг. Товчхондоо, засаглал хэдхэн хүний гарт төвлөрөх гэж ойлгож болно.
Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дээрх томъёоллыг “Олигархи гэдэг чинь төрийн эрх мэдлээр дамжуулж ашиг олдог бизнесмэнүүд. Энэ нь нэг талаар бизнесийнхэн төрд орж ирж байна, нөгөө талаар төрд байгаа том эрх мэдэлтнүүд бизнес хийж байна” гэж тайлбарлажээ.
Харин УИХ-ын гишүүн С.Баяр түүнийхээс арай өөрөөр хэлж байж. Өнгөрсөн жил “ТВ-5” телевизэд өгсөн ярилцлагадаа  “...Европт XIX зуунд хөрөнгө мөнгөтэй хүмүүс эрх мэдэлтэнтэй хамсч ноёрхлоо тогтоохыг “олигархи” гэж оноож хэлдэг болсон юм шиг. Хөрөнгийн анхны хуримтлал бий болох тэр цаг үеийн л хэллэг, томъёолол гэмээр... Харин энэ үгийг одоо байнга хэрэглээд байгаа улс орон бол манайхаас гадна Орос л байх шиг. Орост 1990-ээд оноос хойш “олигархи” гэж тодорхой хүмүүсийг нэрлээд байдаг. Гэхдээ ам яриа, эсвэл аль нэг сонины нийтлэлд гарах л хэмжээнд шүү дээ. Тэрнээс манайх шиг хурлын тогтоол гаргаад, түүнийгээ зарлаад явна гэж юу байхав” гэсэн байх юм.
Аль алиных нь жишээ энэ төрд бишгүй олон. Бүр төсөөлснөөс ч их. Монголд хувийн эмнэлэгтэй эрхэм Эрүүл мэндийн дэд сайдаар ажилласан хоёрын хоёр тохиолдол бий. Өмнө нь “Хатагтай” эмнэлгийн эзэн М.Отгонболд дэд сайдаар ажиллаж байсан бол өнөөдөр Ж.Цолмон хатагтай үргэлжлүүлэх жишээний. Дээд сургуультай хүн Боловсролын сайд болох бас л энгийн үзэгдэл. Хувийн дээд сургуультай хэрнээ Боловсрол шинжлэх ухааны дэд сайдаар томилогдсон С.Төмөр-Очир гээд л...
 Тэд бүгд бизнестэй, бас эрх мэдэлтэй. Эрх мэдлээ ашиглаад хувийн бизнесээ өргөжүүлсэн гэх пакт байхгүй ч сонирхлын зөрчилтэй л улс.
Хамгийн сүүлд гэхэд л таван дэд сайдын томилгоо бизнесийн бүлэглэлийнхэн төрд хэрхэн баг бүрдүүлж буйг илчилсэн явдал болоод байгаа.
Тэгээд энэ бүхэнтэй С.Батболд тэмцэнэ гэв үү. Гэвч хэлэх нэг хэрэг. Хийх өөр хэрэг. Түүний ам ажил хоёр алд дэлэм зөрөөд байна. Наад зах нь дээр дурдагдсан дэд сайдуудын томилгоо.
 
Олигархиуд ангилалд МАН, АН-ын нэртэй, нөлөөтэй бүлэглэлүүд багтаж буй нь гарцаагүй үнэн. Дээр нь, Ерөнхий сайдыг өөрийг нь ч энэ бүлэглэлд олон нийт багтаадаг. Ингэж бодвол, С.Батболдын мэдэгдэл өөрийнхөө толгойд буу тулгаад гох дарсантай ижилхэн зүйл болж хувирах нь зайлшгүй.
 
С.Батболд тойргийн гадна үлдэх үү?
 
Сайд нарыг томилох үеэр чуулганы танхимд дараах яриа өрнөсөн юм, УИХ-ын гишүүн Н.Батбаяр Ерөнхий сайд С.Батболд нарын хооронд.
-Таныг Ерөнхий сайд болсон хугацаанд манай улс хэр баяжсан, та өөрөө хэр баяжсан бэ.Тавантолгойг “MCS”-д зарсан уу, эсвэл бэлэглэсэн үү?
-Эхлээд та өөрийгөө засах хэрэгтэй. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үг үнэн юм билээ. Би өөрийгөө засаад өрхөө засчихсан. Одоо төрөө засах ажлыг үүнээс ч илүү хийж чадна гэж бодож байна. Тавантолгойн лицензийг 10 гаруй жил хадгалж байгаад үндэсний компанидаа өгсөн. Хэн нэгэн гадаадын хүнд худалдаагүй. Хариуцаж байгаа хүн нь би. Харин та байсан бол чадахгүй гамшиг болгоно. Ийм зохимжгүй юм ярихаа боль... гэж сандарч байгаа харагдсан. Н.Батбаяр гишүүн дээрх асуултыг удаа дараа тавиад ч үүнээс илүү хариулт авч чадаагүй. Харин энэ асуулт эрхэм Ерөнхий сайдыг маш ихээр бухимдуулж, уурссан байдлаа түмнээс нуух аргагүй болгосон. Ерөнхий сайд С.Батболдын ууртай царай сонгогч олны нэлээд хэсэгт нь тун ч сэжигтэй санагдсан байх.
Энд асуугаад байгаачлан С.Батболд Ерөнхий сайд болохоосоо өмнө өөрийн эзэмшлийн тэрхүү лицензээсээ татгалзсан нь бас л сонирхолтой. Бизнес сэтгэлгээтэйгээрээ толгой цохьдог эрхэм Монголын төсвөөс ч илүү хөрөнгө олох лицензээ зүгээр өгчихнө гэж байх уу. Яагаад түүнээсээ татгалзав.
Нэр, төрөө эрхэмлэсэн аливаа хүн бохир, буруу бизнес, хууль бус үйлдлээс татгалздаг, нэр цэвэр байхын тулд. Харин шударга бизнесмэн хүн эдгээрийн дээр ашиггүй наймаанаас татгалзана, модоо барьчихгүйн тулд.     
Тэгвэл Ерөнхий сайд өөрийгөө хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй гэж байгаа. Үнэхээр тийм л юм бол, тэр компани нь хууль ёсны, тэгээд монголчуудыг хэдэн үеэр нь тэжээчих ашиг олох юм бол харин ч нэр төрийн хэрэг биш гэж үү. Монгол Улсыг тэжээн тэтгэж байгаа компаниас татгалзах ямар тохиолдол байж болох вэ. Н.Батбаяр гишүүний асуугаад байсанчлан Тавантолгойн лицензийг зарсан уу, бэлэглэсэн үү гэдэг анхаарал татаж байна. Ерөнхий сайд УИХ-ын гишүүний тэр асуултад хариулаагүй. 
Хариулахгүй байна гэдэг хууль бусаар лицензийн асуудлыг шийдсэн байх гэх харыг төрүүлж байгаа юм.
“Төрдөө хоноцын сэтгэлээр хандаж, түмэндээ хаврын тэнгэр шиг ааш аяг гаргадаг хүн Монгол төрд ажиллах боломж байхгүй гэдгийг хатуу хэлье. Тийм хүн төрд шургалах бул чулуу болон шигдэх боломж бололцоог олгохгүй байх бүхий л эрх зүйн хийгээд бүтэц зохион байгуулалтын зохицуулалтыг хийх нь шинэчлэлийн бодлогын үндэс байх болно” гэж Засгийн газрын тэргүүн онцолсон байсан.
Тиймээс л олигархиудыг ярьж эхэлснийх Ерөнхий сайдаас дараах асуултад нээлттэйгээр хариулахыг “АЭ” хүсье.
 
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд танаа:
 
-Олигархиудыг нэрлэ гэвэл аль аль намын хэн хэнийг нэрлэх вэ?
 
-Тавантолгойн лицензийг зарсан уу, бэлэглэсэн үү?
 
-Та одоо “Энержи ресурс”-тай ямар нэгэн байдлаар холбоотой юу?
 
-Та өөрөө олигархи мөн үү?
 
-Таны компаниуд “олигархийн” гэж томъёололд чинь орох уу?
 
-Олигархийн засаглалаас хэзээ ард түмний засаглалд шилжих вэ, 2030 онд уу?
 
Гүнээ хүндэтгэсэн  Л.НАРАНТӨГС
 
 
   
 
Нэр:
Сэтгэгдэл:
Хамгаалалтын код:
Санамж: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд asunews.mn хариуцлага хүлээхгүй болно.
                 Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1. irgen хэлсэн нь
2012 оны 02 сарын 07, 17 цаг 00 минут
muu ulaanii huvalz
2. oligarhi хэлсэн нь
2012 оны 02 сарын 08, 16 цаг 52 минут
batbold oligarhi gej heniig heleed bbgaa yum bol oo, uuruu ch ene bulegleld bagtah bh daa
3. Баагий хэлсэн нь
2012 оны 02 сарын 08, 16 цаг 54 минут
Батболд монголыг худалдаж идээд дуусч байгаа ш дээ. Худлаа гэмгүй, шударга царайлаад хэрэггүй. бүх юм иүүрэн дээр чинь ил байхад хэ хэ
4. Mongol zalyys хэлсэн нь
2012 оны 02 сарын 15, 21 цаг 04 минут
ene hymyys ichhee baigaad ineed hyrmeer ium ih yaridag boljeee eee chaavaas eeeeeee chaavaas, ydahgyi zailtsgaana doooo noogoo gazarlyyy,......xaxaxaxa
5. Бат хэлсэн нь
2012 оны 02 сарын 27, 10 цаг 23 минут
Батболдоос салахад бараг боломжгүй энэ хүнийг дэмжижгүй байсан ч намаасаа гараад л ирнэ Одоо болох сонгуульд МАН мөн АН мөн түүний олон жил суусан эрхмүүдээс хэнийг ч дэмжихгүй бол сална илжиг модон хударгандаа гэдэг үг чинь монголчууд модон хударгандаа болоод ард түмэн намчирхах өвчнөөр өвдөөд удаж байгаа үед хэцүү дээ
Намдаа "хэрлэн тур" амралтын газраа "шахжээ"
2012 оны 05 сарын 18, 15 цаг 14 минут
Ц.Анандбазар Дорноговийн МАН-ын хорооны дарга Ч.Энхбатыг хошгируулдаг
2012 оны 05 сарын 18, 09 цаг 51 минут
Ардчилсан намынхаа авлигачдаа яах вэ, Ерөнхийлөгч өө
2012 оны 05 сарын 16, 12 цаг 38 минут
Ё.Отгонбаяр сайд ТӨХ-ийн зөвшөөрөлгүй “унаагаа юүлжээ”
2012 оны 05 сарын 15, 11 цаг 36 минут
Сархаданд сагсуурсан хурандаад ямар хариуцлага хүлээлгэх бол
2012 оны 05 сарын 14, 13 цаг 44 минут
Ё.Отгонбаяр сайдын сурталчилгааны баг бутарчээ
2012 оны 05 сарын 14, 12 цаг 00 минут
Хуулиас дээгүүр эрх мэдэлтэй Засаг ноён
2012 оны 05 сарын 07, 18 цаг 20 минут
Ё.Отгонбаяр сайд “Haier” компанийг хэрхэн шимсэн бэ
2012 оны 05 сарын 01, 10 цаг 15 минут
Ё.Отгонбаяр сайд 46 сая долларын тендер будлиулснаас МАН-ын сонгуулын амлалт биелэлгүй нуржээ
2012 оны 04 сарын 30, 12 цаг 17 минут
УБЕГ-ыг самрагч
2012 оны 04 сарын 24, 18 цаг 32 минут
Ц.Нямдорж Н.Энхбаяраас очиж аврал ирсэн үү
2012 оны 04 сарын 24, 11 цаг 53 минут
Х.Баатарын хэрэгт холбогдуулан Ч.Улааныг АТГ-аас шалгаж эхэлжээ
2012 оны 04 сарын 24, 10 цаг 00 минут
Сангийн мөнгөөр тансаглах сайд аа, цаана чинь Хонгор сүйрлээ
2012 оны 04 сарын 23, 18 цаг 30 минут
АТГ-т Л.Гансүх, Г.Шийлэгдамба нарыг шалгуулахаар өглөө
2012 оны 04 сарын 20, 17 цаг 28 минут
Эрх мэдэл рүү мөнгөөр далайлган тэмүүлэх Ц.Анандбазар
2012 оны 04 сарын 19, 11 цаг 34 минут
Монголын ард түмний баялгаар хөрөнгөжсөн ТЭРБУМТАН
2012 оны 04 сарын 02, 18 цаг 09 минут
Сайд асан Х.Баттулга нууц гэрээ байгуулсан нь үнэн гэв
2012 оны 03 сарын 23, 16 цаг 10 минут
Ц.Нямдорж: Яг үнэнийг хэлэхэд ийм дайны луйвар гаргахгүй гэж л би тэнд суудаг
2012 оны 03 сарын 22, 11 цаг 41 минут
Цагдаагийн экс дарга нарыг өрсөж яллахгүй бол Ерөнхийлөгч та өөрөө ялд унах гээд байна уу
2012 оны 03 сарын 20, 14 цаг 58 минут
Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татжээ
2012 оны 03 сарын 02, 10 цаг 05 минут
“Ажнай”-н Бат-Эрдэнийн "баруун гар" Дагвадорж Солонгост ихэр хаус худалдан авчээ
2012 оны 02 сарын 17, 12 цаг 51 минут
“Тавантолгой”-н Х.Түмэнбаяр Та хоёр хүүхдийн амийг 10 саяар үнэлэхээ боль!
2012 оны 02 сарын 16, 11 цаг 15 минут
Ж.Энхбаяр сайдын суудал ганхаж эхэлжээ
2012 оны 02 сарын 15, 18 цаг 13 минут
Их аварга архиндаа аархаж, Хөвсгөлийн бөхөд мэс хүргэжээ
2012 оны 02 сарын 09, 13 цаг 00 минут
С.Батболд хэн гэгч олигархиас хэзээ хагацах вэ?!
2012 оны 02 сарын 07, 12 цаг 46 минут
Суртaлчилгаа
Суртaлчилгаа
©2010. Хөгжүүлэлтийг АСУ Системс ХХК. Програмчлалыг АСУ Дисковери ХХК. Эхлэл хуудас болгох | Бидний тухай | Сурталчилгаа байрлуулах | Холбоо барих