Р.Чойном агсан нэгэнтээ Хаана байна тэр диваажин? хэмээн асуусан удаатай. Үүнийг харин өнөө цагийн улстөрчдөөс чанга дуугаар асууж, хариулт нэхмээр санагддаг юм. Тэгвэл яг одоо бүгдээрээ УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн ДИВААЖИН-гаар аялцгаая.
Тэрбээр нийслэлийн Сүхбаатар дүүргээс хоёр дахь удаагаа УИХ-ын том модон сандал дээр сандайлж буй билээ. Тун удахгүй гурав дахиа суух уу, үгүй юу? гэдэг нь тов тодорхой болно. Шийвэрлэх тулаан ч юу юугүй ойртчихож дээ... Энэ үеэр бид тэднийг ганцхан хэмжүүрээр шүүх нь гарцаагүй. Тэр нь хэн юу хийсэн бэ? гэдэг гэнэн мэт боловч дүн тавихад хангалттай хүрэлцэхүйц асуулт билээ. Тэгвэл эрхэм төрийн түшээ юу хийхээр зориг шулуудан УИХ-д орж ирээд МАНАН-д төөрчихөв.
Угтаа нийслэлийн замын түгжрэлийг багасгахын тулд хорооллын доторхи замуудыг өргөтгөн сайжруулж, шинээр зам, гүүрэн гарц, авто зогсоолууд барьж байгуулах тухай амлалт өгсөн. Ингэснээр иргэн бүр ажилдаа хоцрохгүй, гэрээсээ эрт гарч түгжрэл дунд бухимдахгүй байх боломжийг бүрдүүлэх байлаа. Мөн өрх бүрийг интернэт, кабел телевиз, утас, компьютерээр бүрэн хангаж хаа сайгүй байх интернет кафег орлогогүй болгох хүсэлтэй байгаагаа сонгогчдод олонтоо дуулгасан удаатай.
Хамгийн сэтгэл хөдөлгөмөөр амлалтуудын нэг нь сонгогдсон тойрогтоо болоод нийслэлийн хэмжээнд кинотеатр, номын сан, спорт, амралтын цогцолбор, цэцэрлэгт болон цэнгэлдэх хүрээлэн, хүүхдийн парк шинээр барьж байгуулнагэх цээжинд нь багтсан ажил, цаасан дээр бичсэн өгүүлбэр байлаа.
Гэтэл өнөөдрийн байдлаар манайд орон сууцны ам.метр талбайн үнэ дунджаар 1500-1800 ам.долларбайгаа. Үүнийг жирийн иргэд төлөөд хоёр өрөө байртай болно гэвэл ёстой үлгэр болох байлгүй. Ажилтай хүн бүрийн цалинг дунджаар сард 500,000 төгрөг гэж бодоод ч бараадахгүй дээ. Хотын хаана ч очсон ам.метр талбайн үнэсая төгрөгөөс доош байх тийм байр байхгүй учраас аргагүй. Гэтэл үнэндээ нийслэлийн гэр хороололд байгаа 170 мянга гаруй айл өрх орон сууцанд амьдарчихмаар байдаг. Ёстой л энэ олон худал амлалтыг яая даа гэж толгой гашилгамаар. Жирийн иргэний нөхцөлд нийцэх орон сууцны хороолол бүтээн босгох төрийн бодлого боловсруулж, тууштай хэрэгжүүлнэбайх даа ч яалайв..
Бас болоогүй, Л.Гантөмөр гишүүн өнгөрсөн дөрвөн жилд газар олголтод ил тод хяналттай систем нэвтрүүлнэ, ногоон бүс, тоглоомын болон спортын талбай, дундын эзэмшлийн газрыг аливаа халдалгаас найдвартай хамгаална хэмээн бардам хэлсэн. Зүгээр ч нэг хамгаалах тухай биш бүр НАЙДВАРТАЙ гэсэн үг байгаа юм. Чухамдаа энэ их ажлыг ямар мөнгөөр, хаанахын тусламжаар гүйцэтгэх, эсвэл өөрийнх нь халааснаас гарах уу гэдэг нь тодорхойгүй “би хийнэ”, “би гүйцэтгэнэ” хэмээгээд хэлсэн амандаа хүрч чадаагүй УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн Мөрөөдлийн даваажингаар ийнхүү аялалаа. Хаана байна тэр ДИВААЖИН ???
Цаашид ч хэн нэгэн эрх мэдэлтний өөр өөрийнх нь биелүүлээгүй Диваажин, мөрөөдлийн ертөнц, зүүдний орчингоор аялуулах болно.
Д.Булган