Б.Галдаа юуны учир “амь оров”
2012 оны 01 сарын 25, 12 цаг 54 минут
   
 
Монголчууд долоо буудуулж, найм шархадсан чоно хэмээлцдэг. Б.Галдаа прокурорын хувьд долоо бүү хэл 70 буудуулж, хий нь гарсан нэгэн байвал байх хугацааг үдсэн хүн. Гэтэл өнгөрсөн хоногт сэтгүүлчдэд мэдээлэл өгч буйгаас харахад, үнэнд гүйцэгдэж, үйлдэл нь саармагжсан нэгэн шиг авирлах нь содон гэж.  Тэрбээр, “2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн эмх замбараагүй байдлын үед үүссэн асуудалд нэр бүхий  албан тушаалтны хэргийн талаар нэг талыг барьсан мэдээлэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цөөнгүй гарах боллоо.Ялангуяа хэрэг шүүхэд шилжсэнээс хойш улам нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа нь нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх гэхээсээ илүүтэй шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй” гэж онцолж, бүр омогдож байх юм. Хэрэг шүүхэд шилжсэн, шүүх хурлын тов гараагүй байхад, Прокурорын мөрдөн байцаах албаны дарга, “Хөндлөнгийн хүн буудсан  гэх ямар ч баримт мэдээлэл байхгүй. Галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүний амь эрсдэж, зургаан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэдэг нь тов тодорхой хэрэг юм. Үүнийг 100 гаруй хүний гэрчийн мэдүүлгээс харж болно” гэсэн атлаа “энэ хэргийг шүүх рүү шилжүүлсэн учраас эцсийн шийдвэрийг шүүх гаргана” хэмээн нохойтсон.Мөн “хавтаст хэргийг шүүх рүү шилжүүлсэн өдрөөс эхэлж цагдаагийн ар гэрийн холбоонынхон удаа дараа мэдэгдэл хийж байгаа нь шүүх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого” хэмээн мэдэгдэхдээ, албаны байдлаа ашиглан, мөрдөн байцаалтын нууц задалж мэдээлэл хийж байгаагаа хууль ёсных хэмээн ойлгуулахыг оролдож буйгаас нь үзэхэд Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх, Мөрдөн байцаах алба нь хууль хэрэгжүүлэгч байгууллага  биш, сонгууль угтсан улс төрчийн шоуны нэг хэсгийг бүрдүүлэгч болоод байна уу гэсэн хардлага үүсгэхэд хүрч байна. Бүр энэ асуудлаар Улсын ерөнхий прокурорын газраас албан ёсоор мэдээлэл гаргав. Эндээс үзэхэд, хариуцлагатай байх ёстой Прокурорын байгууллага өөрөө алдаа гаргаж, эдүгээ шүүхэд шилжсэн, уг хэргийн эцсийн хариу хэрхэн гарах нь тодорхойгүй байхадшүүхэд нөлөөлөх оролдлого бодитоор үзүүлэх болов. Монголчууд даварсаар даварсаар дагвын орон дээр суух гэдэг. Хэтэрхий би хэмээх өвчнөөр өвчилсөн өндөр настай хуульчийн энэ үйлдэл хэрээс хэтэрсэн хийрхэл болчих вий гэсэн эмзэглэлийг нийгэмд төрүүлж байгааг хэлэх нь зүйн хэрэг болох буй за.
   
 
Нэр:
Сэтгэгдэл:
Хамгаалалтын код:
Санамж: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд asunews.mn хариуцлага хүлээхгүй болно.
                 Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Намдаа "хэрлэн тур" амралтын газраа "шахжээ"
2012 оны 05 сарын 18, 15 цаг 14 минут
Ц.Анандбазар Дорноговийн МАН-ын хорооны дарга Ч.Энхбатыг хошгируулдаг
2012 оны 05 сарын 18, 09 цаг 51 минут
Ардчилсан намынхаа авлигачдаа яах вэ, Ерөнхийлөгч өө
2012 оны 05 сарын 16, 12 цаг 38 минут
Ё.Отгонбаяр сайд ТӨХ-ийн зөвшөөрөлгүй “унаагаа юүлжээ”
2012 оны 05 сарын 15, 11 цаг 36 минут
Сархаданд сагсуурсан хурандаад ямар хариуцлага хүлээлгэх бол
2012 оны 05 сарын 14, 13 цаг 44 минут
Ё.Отгонбаяр сайдын сурталчилгааны баг бутарчээ
2012 оны 05 сарын 14, 12 цаг 00 минут
Хуулиас дээгүүр эрх мэдэлтэй Засаг ноён
2012 оны 05 сарын 07, 18 цаг 20 минут
Ё.Отгонбаяр сайд “Haier” компанийг хэрхэн шимсэн бэ
2012 оны 05 сарын 01, 10 цаг 15 минут
Ё.Отгонбаяр сайд 46 сая долларын тендер будлиулснаас МАН-ын сонгуулын амлалт биелэлгүй нуржээ
2012 оны 04 сарын 30, 12 цаг 17 минут
УБЕГ-ыг самрагч
2012 оны 04 сарын 24, 18 цаг 32 минут
Ц.Нямдорж Н.Энхбаяраас очиж аврал ирсэн үү
2012 оны 04 сарын 24, 11 цаг 53 минут
Х.Баатарын хэрэгт холбогдуулан Ч.Улааныг АТГ-аас шалгаж эхэлжээ
2012 оны 04 сарын 24, 10 цаг 00 минут
Сангийн мөнгөөр тансаглах сайд аа, цаана чинь Хонгор сүйрлээ
2012 оны 04 сарын 23, 18 цаг 30 минут
АТГ-т Л.Гансүх, Г.Шийлэгдамба нарыг шалгуулахаар өглөө
2012 оны 04 сарын 20, 17 цаг 28 минут
Эрх мэдэл рүү мөнгөөр далайлган тэмүүлэх Ц.Анандбазар
2012 оны 04 сарын 19, 11 цаг 34 минут
Монголын ард түмний баялгаар хөрөнгөжсөн ТЭРБУМТАН
2012 оны 04 сарын 02, 18 цаг 09 минут
Сайд асан Х.Баттулга нууц гэрээ байгуулсан нь үнэн гэв
2012 оны 03 сарын 23, 16 цаг 10 минут
Ц.Нямдорж: Яг үнэнийг хэлэхэд ийм дайны луйвар гаргахгүй гэж л би тэнд суудаг
2012 оны 03 сарын 22, 11 цаг 41 минут
Цагдаагийн экс дарга нарыг өрсөж яллахгүй бол Ерөнхийлөгч та өөрөө ялд унах гээд байна уу
2012 оны 03 сарын 20, 14 цаг 58 минут
Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татжээ
2012 оны 03 сарын 02, 10 цаг 05 минут
“Ажнай”-н Бат-Эрдэнийн "баруун гар" Дагвадорж Солонгост ихэр хаус худалдан авчээ
2012 оны 02 сарын 17, 12 цаг 51 минут
“Тавантолгой”-н Х.Түмэнбаяр Та хоёр хүүхдийн амийг 10 саяар үнэлэхээ боль!
2012 оны 02 сарын 16, 11 цаг 15 минут
Ж.Энхбаяр сайдын суудал ганхаж эхэлжээ
2012 оны 02 сарын 15, 18 цаг 13 минут
Их аварга архиндаа аархаж, Хөвсгөлийн бөхөд мэс хүргэжээ
2012 оны 02 сарын 09, 13 цаг 00 минут
С.Батболд хэн гэгч олигархиас хэзээ хагацах вэ?!
2012 оны 02 сарын 07, 12 цаг 46 минут
Суртaлчилгаа
Суртaлчилгаа
©2010. Хөгжүүлэлтийг АСУ Системс ХХК. Програмчлалыг АСУ Дисковери ХХК. Эхлэл хуудас болгох | Бидний тухай | Сурталчилгаа байрлуулах | Холбоо барих