Н.Алтанхуягаар туг тахих Х.Баттулгын сонирхол
2012 оны 01 сарын 24, 18 цаг 06 минут
   
 
Улстөрийн амьдрал хойшид улам илүү сонирхолтой болох нь гарцаагүй. Ардчилсан намхамтарсан Засгаас гарч, намын дарга Н.Алтанхуяг суудлаа авч үлдэх анхны алхамаа тун амжилттай хийлээ. Ингэснээр нэг юм Ерөнхий сайдын суудал мөрөөдөх дээрээ тулж очих уу, үгүй юу гэж бодож байтал тийм биш бололтой.
 Одоо тус намд Н.Алтанхуягаар туг тахих хүсэлтэй нөхөр олон бий. Тиймээс  мань хүн ҮЗХ-ны хурлаас өмнө аргаа барж суусан юм. Ядахад, Х.Баттулга гэж гайтай эр хэвлэл мэдээллээр баахан дэмий зүйл тараагаад “МАН, МАХН-тай нийлбэл бид ялагдахад бэлэн байгаа нь нөхөр Н.Алтанхуягтай шууд хамаатай” гэх мэтээр сүнсийг нь зайлуулаад хаячихсан. Одоо тэрбээр МоАХ-ыг улам илүүтэй хөдөлгөөнд оруулахаар болсон гэнэ лээ. Энэ ч яахав, Ерөнхий сайдын гэх зузаан порлонон суудал онгойх гээд байгааг анзаарсан хэрэг.
Энэ хүслээ биелүүлэхийн тулд ҮЗХ-ны хуралдааны үеэр намын даргын асуудлыг санаатайгаар сөхөж, “NO” гэсэн үнэлгээ өгүүлэхээр Р.Бурмаамэтийн баахан нөхдөөр буудуулж сандаргасан тал ч бий. Ядаж байхад О.Магнай гэж “эсэргүүний үлдэгдэл” /МАНАН-гийнхан түүнийг ингэж бодож байгаагаас зайлахгүй/ хүртэл ҮЗХ-ны хуралдаан дээр чухал царайлж, хөөрхий муу Хуяг даргыг өмхий үгээр галладаг нь юу ч билээ дээ.
Харин намын дарга Н.Алтанхуяг энэ асуудалд аль болох тайван байхыг хичээж, хэвлэлийнхний өмнө хүчээр инээд алдаад “ҮЗХ-г хэдэн удаа  ч хуралдуулж болно” гэсэн товчхон хариултыг өгчихөөд явчихсан юмдаг. Дотроо харин юу бодож байсан бол...?
Угтаа АН-ын цөөнгүй гишүүн шийдвэрлэх тулаанд өөр даргаар тархиан бариулж орсон нь дээр гэдэг дээр санал нэгдээд байгаа. Энэ бол маш товчхондоо  “Женко”-гийн хүсэл.  Үүнийг ч Х.Баттулга бизнесмен хүн гэсэндээ гярхай анзаарлаа шүү, овоо л эр юм.  
Одоо байж суух газраа олж ядаад байгаа МАН-ынхан энэ цагаас хойш  Засгийн газраа бүрдүүлж чадахгүй АН-ыг гуйж явснаа мартаад бүх бурууг тэдэн рүү чихнэ л дээ. Тэдний зүгээс асар хүчтэй сөрөг сурталчилгаа хийх нь гарцаагүй. Энэ бол тэдний өнгөрсөн зуунаас авч үлдсэн асар том өв соёл. Өөрөөр хэлбэл, он удаан жил дадлагжиж ирсэн гол арга барил нь. Тийм болохоор зовох цагт нөхрийн чанар, хөгжлийг тодорхойлох эцсийн мөчид хаяад явсан хүн муутай гэх мэтээр юу ч гэж ярьж мэдэх юм. Гэтэл үүнтэй зэрэгцээд АН-ынхан Н.Алтанхуяг даргаараа туг тахиж магадгүй болоод байдаг. Тэгээд ч ямар улс төрд хүн чанар гэж байх биш. Түүнийг сонгуулиас өмнө авч хаяж байж л санаа нь амрах болов уу даа. Харин тэдний энэ шийдвэр зөв, буруу эсэхийг ёстой л тэр өдрийн тэнгэр мэдэх биз. Хэрэв Н.Алтанхуягыг шахан гаргавал сонирхолтой зүйл өрнөх нь дамжиггүй. Маш товчхондоо түүнд намынхаа хамаг муу муухай, буруу шийдвэр бүхнийг дайна гэсэн үг. Угаасаа ч ийм байдал одооноос эхэлж байна. “Анхнаасаа хамтрах хэрэггүй байсан юм, би бид, манайхан хэрэггүй гэж мөн ч их хэлсэн дээ” гэх мэтээр өөрсдийгөө өмөөрөх болов. Энэ бүхний ард хөөрхий Н.Алтанхуяг дарга хэдэн туслахтайгаа л үлдэж байна. Гэхдээ тэрбээр балай хүн биш тул ийм байдал үүсэхийг  аль эрт анзаарсан. Тиймдээ ч бусдаас түрүүлж “Хамтрахаа больё” гэсэн сүрхий мэдэгдэл хийсэн ч төдийлөн ашиг тусаа өгсөнгүй.
Ямартай ч сонгуулиас өмнө ямар нэгэн зүйл болох нь ойлгомжтой хэрэг. Тэгээд ч тулаан болтол лай ч бий, зай бий...
 
Д.Ганбаатар
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
   
 
Нэр:
Сэтгэгдэл:
Хамгаалалтын код:
Санамж: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд asunews.mn хариуцлага хүлээхгүй болно.
                 Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1. soz dek.. хэлсэн нь
2012 оны 01 сарын 30, 12 цаг 08 минут
soz dek bol soz dek shuu dee.. AH aaa!!!
Намдаа "хэрлэн тур" амралтын газраа "шахжээ"
2012 оны 05 сарын 18, 15 цаг 14 минут
Ц.Анандбазар Дорноговийн МАН-ын хорооны дарга Ч.Энхбатыг хошгируулдаг
2012 оны 05 сарын 18, 09 цаг 51 минут
Ардчилсан намынхаа авлигачдаа яах вэ, Ерөнхийлөгч өө
2012 оны 05 сарын 16, 12 цаг 38 минут
Ё.Отгонбаяр сайд ТӨХ-ийн зөвшөөрөлгүй “унаагаа юүлжээ”
2012 оны 05 сарын 15, 11 цаг 36 минут
Сархаданд сагсуурсан хурандаад ямар хариуцлага хүлээлгэх бол
2012 оны 05 сарын 14, 13 цаг 44 минут
Ё.Отгонбаяр сайдын сурталчилгааны баг бутарчээ
2012 оны 05 сарын 14, 12 цаг 00 минут
Хуулиас дээгүүр эрх мэдэлтэй Засаг ноён
2012 оны 05 сарын 07, 18 цаг 20 минут
Ё.Отгонбаяр сайд “Haier” компанийг хэрхэн шимсэн бэ
2012 оны 05 сарын 01, 10 цаг 15 минут
Ё.Отгонбаяр сайд 46 сая долларын тендер будлиулснаас МАН-ын сонгуулын амлалт биелэлгүй нуржээ
2012 оны 04 сарын 30, 12 цаг 17 минут
УБЕГ-ыг самрагч
2012 оны 04 сарын 24, 18 цаг 32 минут
Ц.Нямдорж Н.Энхбаяраас очиж аврал ирсэн үү
2012 оны 04 сарын 24, 11 цаг 53 минут
Х.Баатарын хэрэгт холбогдуулан Ч.Улааныг АТГ-аас шалгаж эхэлжээ
2012 оны 04 сарын 24, 10 цаг 00 минут
Сангийн мөнгөөр тансаглах сайд аа, цаана чинь Хонгор сүйрлээ
2012 оны 04 сарын 23, 18 цаг 30 минут
АТГ-т Л.Гансүх, Г.Шийлэгдамба нарыг шалгуулахаар өглөө
2012 оны 04 сарын 20, 17 цаг 28 минут
Эрх мэдэл рүү мөнгөөр далайлган тэмүүлэх Ц.Анандбазар
2012 оны 04 сарын 19, 11 цаг 34 минут
Монголын ард түмний баялгаар хөрөнгөжсөн ТЭРБУМТАН
2012 оны 04 сарын 02, 18 цаг 09 минут
Сайд асан Х.Баттулга нууц гэрээ байгуулсан нь үнэн гэв
2012 оны 03 сарын 23, 16 цаг 10 минут
Ц.Нямдорж: Яг үнэнийг хэлэхэд ийм дайны луйвар гаргахгүй гэж л би тэнд суудаг
2012 оны 03 сарын 22, 11 цаг 41 минут
Цагдаагийн экс дарга нарыг өрсөж яллахгүй бол Ерөнхийлөгч та өөрөө ялд унах гээд байна уу
2012 оны 03 сарын 20, 14 цаг 58 минут
Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татжээ
2012 оны 03 сарын 02, 10 цаг 05 минут
“Ажнай”-н Бат-Эрдэнийн "баруун гар" Дагвадорж Солонгост ихэр хаус худалдан авчээ
2012 оны 02 сарын 17, 12 цаг 51 минут
“Тавантолгой”-н Х.Түмэнбаяр Та хоёр хүүхдийн амийг 10 саяар үнэлэхээ боль!
2012 оны 02 сарын 16, 11 цаг 15 минут
Ж.Энхбаяр сайдын суудал ганхаж эхэлжээ
2012 оны 02 сарын 15, 18 цаг 13 минут
Их аварга архиндаа аархаж, Хөвсгөлийн бөхөд мэс хүргэжээ
2012 оны 02 сарын 09, 13 цаг 00 минут
С.Батболд хэн гэгч олигархиас хэзээ хагацах вэ?!
2012 оны 02 сарын 07, 12 цаг 46 минут
Суртaлчилгаа
Суртaлчилгаа
©2010. Хөгжүүлэлтийг АСУ Системс ХХК. Програмчлалыг АСУ Дисковери ХХК. Эхлэл хуудас болгох | Бидний тухай | Сурталчилгаа байрлуулах | Холбоо барих