Арай ч дээ, Ч.Куланда сайд аа
2012 оны 01 сарын 19, 18 цаг 24 минут
   
 
“Чи тэнд монгол хэл заагаад байхдаа яах вэ дээ. Чамаас илүү монгол хэлтэй хүн зөндөө байна шүү дээ. Бид очмоор л байна. Танай сургуульд монгол хэлний анги нээхийн оронд казах хэлний анги нээвэл дээр биш үү. Монголыг бодвол Казахстан том улс шүү дээ.” гэжБоловсрол Соёл Шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда Японы Монголч эрдэмтэн, Токиогийн их сургуулийн багш Кимура Аяакотой өнгөрсөн есдүгээр сард уулзахдаа ярилцсанбайна.
 
Ч.Куланда Монголын төрийг түшилцэж яваа, Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааныг хариуцсан дэд сайд хүн. Тэр хүний амнаас ийм үг гарлаа гэж үү?.
Магадгүй Улс орондоо Монгол судлалыг хөгжүүлье гэсэн Японы эрдэмтний сэтгэлийг Ч.Куланда сайд мохоосноор улс орноо дэлхийд таниулах нэгэн боломжийг алдаж ч байгаа юм билүү, хэн мэдлээ. Урагшгүй ноёнд ухаангүй албат гэгчээр БСШУ-ны дэд сайд улс орноо уландаа гишгэж Казахстанаас дорд үзжээ. Зөвшилцвөл үл ялих үйлс ч бүтдэг, эс зөвшилцвөөс томоохон ажил ч сүйрдэг жамтай. Таны утгагүй яриа, Монгол улсаа уландаа гишгэсэн сэтгэхүйгээс болж, гадны нэг оронд монгол улсын хэл соёлыг дэлгэрүүлэх боломж хаагдаж байна, Ч.Куланда сайд аа. Та яагаад Монгол судлалыг японд хөгжүүлэхийг тэгтлээ эсэргүүцсэн юм бэ.Төрийн сайд хүн яагаад улс орноо Казахстанаас дорд үзэв.
 
Швейцарийн их сэтгэгч И.Лафатер “Ухаалаг байхыг хүсвэл: ухаалаг асууж, анхааралтай сонсож, тайван хариулж, хэлэх юмгүй үедээ яриагаа тасалж сур” хэмээн сургасан байдагТаньд энэ үгнээс өөр хэлэх үг олдоогүй юм бол дуугүй байвал барав. Та энэхүү үгийг хэлснээрээ өөрийгөө болон улс орноо гадаадын том эрдэмтний өмнө дорд үзлээ.
 
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оо,таны толгойлж байгаа Засгийн газарт Монгол Улсын эрх ашгийн эсрэг сайд ажиллаж байна.
ОХУ-ын Ерөнхий сайд Путин ерөнхийлөгчийн сонгуульд ялвал одоогийн ерөнхийлөгч Дмитрий Медведевийг ерөнхий сайдаар томилно гэдгээ мэдэгдсэн. Үүнийг сангийн сайд Алексей Кудрин эсэргүүцэж, хэрэв иймэрхүү цус ойртолт үргэлжилсээр байвал Орос  орон эдийн засгийн хувьд ухрахад хүрнэ. Намайг ирэх засгийн газарт ажиллахыг албан ёсоор санал болгоогүй ч санал болгосон тохиолдолд би татгалзах болно гэж хэлсэн байдаг. Үүнийг нөхөр Медведев маш эмзэг хүлээн авч,тэр даруй Сангийн сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Оросын ерөнхийлөгч өөрийнх нь үзэл бодлоос зөрсөн сайдаа ажлаас нь чөлөөлсөннь тэр. Тэгвэл улс орны эрх ашгаас зөрсөн сайдыг яах ёстой вэ, Ерөнхий сайд аа.  Ч.Куланда сайдын энэ хариуцлагагүй үг улс орны эрх ашгаас зөрсөн нь илт байна. Төр, засаг нь улс орноо удирдах чадваргүйн тод жишээ энэ бус уу.
Монгол улсын төр засаг Монгол ухаанаар асуудалд хандах ёстой. Төр нь төр шиг ажиллаж, хууль нь хууль шиг үйлчилж, Монгол орон улс шиг байгаасай гэсэндээ үүнийг бичиж байна.
Монгол улсыг Монголоор нь дэлхийд үлдээх цөөхөн хүчин зүйлийг өнөөгийн улс төрөөр оролдогсод ойлговол сайнсан.
 
Ч.Куланда гэж хэн бэ?
Ч.Куланда 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. 1980 онд МУИС төгссөн. Боловсролын доктор цолтой. 1990 онд ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнд ажиллаж байжээ. Үүний дараа “Ардчилал” сонин, “Монгол таймс” сонинд тус тус ажиллаж байсан бөгөөд “МҮОНТ”-ийн захирлаар нэг хэсэг ажиллаж байсныг нь хэн хүнгүй мэдэх билээ. 2008 оны 10 дугаар сараас УИХ дахь Ардчилсан намын бүлэгт зөвлөхөөр ажиллаж байсан. Одоо Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны  дэд сайдын албыг хашиж байгаа.
Тэрээр “Зууны мэдээ” сонинд “Казах тvмэн лалын шашин шvтдэг, хатуу ёс жаягтай. Дээр нь хаалттай цаг vед чөлөөтэй сэтгэж, ардчилалтай амьдарсан эмэгтэй хvний хувьд танаас сонирхож асуух юм олон л байна. Тухайлбал, та эхлээд монгол залуутай гэр бvл болж, дараа нь япон хvнтэй суусан. Хоёр хvvхдийн тань нэг нь казах, нөгөө нь монгол нэртэй бил vv. Одоо ганц бие амьдарч байгаа юу гээд л … Гэхдээ хамаагvй асуусанд уучлаарай, хариулахгvй байж болно?” гэсэн сэтгүүлчийн хувийн амьдралынх нь талаар асуусан асуултанд ийнхүү хариулжээ.
1980-аад онд их сургууль төгсөөд амьдрал зохиосон. Тэр vед хэцvv байлаа. Одоо манай хамаатан садан дотор халх монголчуудтай битгий хэл гадны янз бvрийн хvнтэй амьдрал зохиосон хvн олон. Гагцхvv 1980-аад онд маш хэцvv байлаа. Манай гэр бvлээс нэрээ хасуулж явах хэрэгтэй гэсэн санал тавьж байсан. Яагаад ч юм надад бусдын vгээр явах биш өөрийн толгойгоор явж, ад vзэгдэх зөндөө байлаа. Сургууль хамт төгссөн казах хvvхдvvд “Буруу номтонтой нөхцсөн” гээд л надаас дөлж, зугтаана. Амьдрал баян юм болохоор болж бvтэхгvй юм гардаг, тэрийг юуг нь нуух вэ. Дараа нь би япон хvнтэй суусан. Нэлээд монголжуу хvн байсан юм. Тухайн vед олон улсын гэр бvлvvд бий болсон. Насны хувьд эцэг эхээс хамааралгvй биеэ даасан . Японд амьдарч, янз бvрийн салбарт ажилласан. Буяны ажилд ч гар бие оролцдог байлаа. Монголын эдийн засаг хэцvv байсан учраас хvvхдvvдэд туслах, ном цуглуулах, хичээлийн хэрэглэл хvргэх, урлагийн салбарыг дэмжих гээд чадах чинээгээрээ ажилласан. Сvvлдээ тэр оронд удаан байх тэвчээр барагдаж, нутгаа санасан. Хvний нутагт хэцvv юм билээ. Их залуудаа очвол дасаад тэндээ бvр суурьшиж магадгvй. Би Монголд л миний орон зай байна гэсэн бодолтой явсан. Японд өөрийн орон зайг олж чадаагvй. Гэр бvлд хэрvvл уруул байгаагvй. Амьдрал аз жаргалтай, хvvхдvvд сурч боловсорч, дутагдах гачигдах юмгvй байсан. 2000 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөөд унасны дараа харимааргvй санагдаж, Монголдоо амьдармаар байна гэдгээ хэлсэн. Япон хvн бол заавал гэрийн эзэгтэйтэй байдаг. Нөхрөө халамжилж, гэрийн ажлаа хийх ёстой. Энэ vvрэг надад ахадсан юм уу, багадсан эсвэл гологдсон алийг нь мэдэхгvй /инээв/. Тэгээд монголдоо ирсэн. Одоо хvvхдvvд том болсон. Нэг нь Японд олон жил суралцаж төгсөөд саяхан ирсэн. Сvvлийн 7-8 жил ганцаараа амьдарсан. Ганцаараа байх хэцvv юм билээ.
 
Японы Монголч эрдэмтэн, Токиогийн их сургуулийн багш Кимура Аяако 2011 оны 9 дүгээр сарын 21-нд манай хүрээлэн дээр ирж бид хоёртой ( Б.Сэржав, А.Буянтөгс) уулзсан юм. Энэ үед К.Аяако “Би Куланда дэд сайдтай уулзлаа. Намайг ажлынхаа тухай ярихад Куланда надад “Чи тэнд монгол хэл заагаад байхдаа яах вэ дээ. Чамаас илүү монгол хэлтэй хүн зөндөө байна шүү дээ. Бид очмоор байна. Танай сургуульд монгол хэлний анги нээхийн оронд казах хэлний анги нээвэл дээр биш үү. Монголыг бодвол Казахстан том улс шүү дээ.” Гэж ярьлаа. Би бүр гайхаад үнэхээр тэгж хэлж байна уу гэдгийг нь лавлаж асуусан. Куландаа Монголын Засгийн газрын ширээн дээр сууж байгаа мөртлөө ийм үг ярьж байх юм. Танайх улсдаа арай үнэнч хүнээр сайд болгож баймаар юм аа. Энэ үгийг захиралд дамжуулж өгөөрэй. Хайсандай захирал мэдэж байсан нь дээр.” гэж   Сэржав бид хоёрт хэлсэн.
 
Кимура Аяако нь Монголын театр, цамын урлаг судлалаар ажилладаг, манай улсад дэд доктор, Шинжлэх Ухааны докторын зэрэг, Япон улсын Токиогийн их сургуульд Монголын театрын урлагийн судлалаар Шинжлэх Ухааны докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн. Манай Олон улс судлалын хүрээлэнгийн  хүндэт профессор Аяако Токиогийн их сургуульд монгол хэл, монгол судлал заадаг. Түүний хичээлд 500 гаруй оюутан суралцдаг. “Токиогийн их сургуульд сурч төгссөн хүмүүс ихэвчлэн Японы нийгэмд удирдах ажил хийдэг. Манай оюутнуудаас Монголд элэгтэй хүмүүс их гарна. Ирээдүйд Монгол улсын хөгжил, хоёрулсын харицлааны хөгжилд миний оюутнууд хувь нэмэр оруулах байх” хэмээн бахархаж явдаг хүн. Гэтэл Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаас урмын үг сонсохын оронд Япон дахь Монгол судлалыг үл тоомсорлосон, Монголын Казахстанаас дорд үзсэн үг сонсоод ихэд гайхаж байгаагаа бидэнд ярьсан. Бид хоёр ч Куланда дэд сайдын энэ үгэнд уур хүрч, захирал танд үүнийг дамжуулж байна.
 
Доктор Б.Сэржав
Доктор А.Буянтөгс
2011 оны 9дүгээр сарын 26
/Олон улс судлалын хүрээлэн, япон судлаач,
Доктор А.Буянтөгс   /Гар утас: 8880 8504:  317185/
   
 
Нэр:
Сэтгэгдэл:
Хамгаалалтын код:
Санамж: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд asunews.mn хариуцлага хүлээхгүй болно.
                 Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1. Баагий хэлсэн нь
2012 оны 01 сарын 20, 11 цаг 40 минут
энэ чинь тэнэг хүүхэн ш дээ, ардчилсан нам энэ хүүхнийг зайлуулвал таарна
2. armon хэлсэн нь
2012 оны 01 сарын 20, 12 цаг 12 минут
neg iimerhuu ulsuud zasgiin gazart ajillaad baigaa yum daa. Negen tsagt neg zahianaas bolood taliigchiig ajlaas n buulgaj baisan sanagdana. odoo naad es zuigui hunee solioch
3. Namjilmaa хэлсэн нь
2012 оны 01 сарын 20, 14 цаг 10 минут
Mongoliin namuud l muu baina. Ardchilsan namd oor emegtei ulstorchid baidaggui yum uu khamgiin adgiin novshiig ni toriin said bolgoj l baidag. onigootoi yum. Ene erchuudee gej ,,,, Tord gargakh emegteichuudiig zov tanij gargaj baitsgaana uu ulstorchid oo
4. uzemchin хэлсэн нь
2012 оны 01 сарын 22, 18 цаг 33 минут
teneg avgai vee ugaasaa yarij hel;j bgaa ni arai l heterhii emegtei hun us urttai uhaan boginotpoi gej unen yumaa6 Gehdee olon busguichuud urt ustei ch uhaantai bdag ene kulandaa l mulguu yum dooooooooooooooooooooooooo
5. Enkhee хэлсэн нь
2012 оны 01 сарын 23, 13 цаг 21 минут
Манай монголын төрд монгол биш харь цусны хүмүүс их байгаа тэд монголын төлөө биш өөрийн цусны улс орноо гэсэн далд сэтгэхүйтэй байгаа нь иймэрхүү байдлаар илт байгааг манай монголын төрийн түшээд олж харахгүй нь харамсалтай. тэд бас харь цусныхан ч юм билүү мэдэхгүй. энэ мэт хүмүүсийг монголыг залж жолоодох ажлаам хол байлгах нь чухал. гэтэл монголчууд өөрсдөө мөнгө бодож явсаар энэ мэтийг олж харах нүдгүй болсон нь үнэн. Бид үүнийг өөрсдөө үүнийг эсрэг дуу хоолойгоо нэгтгэх ёстой байх.
6. zochin хэлсэн нь
2012 оны 01 сарын 24, 02 цаг 22 минут
uchirgui ih ajillsan yum alga yaahara said boltol devshsen yum bol yapon huntei suusanii shagnald said boloh hanshiig tuluud garch dee huurhii uvgunuusu salahdaa avsan hedee mongold alban tushaald zartsuulsan yum b.a
7. zochin хэлсэн нь
2012 оны 01 сарын 24, 09 цаг 26 минут
Yaijiisan teneg avgai. baahan hor nairuulsan, hov yarisan, bugsuu bas zaluuchuudad uguh durtai baliar huuhen
8. zochin хэлсэн нь
2012 оны 01 сарын 24, 19 цаг 25 минут
huniig doromjildog tanai site-iig haalgana
9. зочин хэлсэн нь
2012 оны 03 сарын 10, 00 цаг 24 минут
te1 malnuudaa bitgii soliorood bgaarai. Xun ni ajilaa zub xiij bxad yaj avch xayaad orond ni uur xun suulgax gesen xdn tusheediin bodloos ni bolj xari piar yawuuldag ta nar yamar oboo garuud be? Xenii xen gedgiin medej baij ajilaa xiimeer yum. ta nar shig uxaan muut soliorson te1 mlnuud ugaasaa l te1eeree uldeene. zasaaad zasaad zasarchgu pizdakuud soliorood bgaarai. yag unen xeregtee xen ni yunii tuluu yawj bn gedgee sain medmeer bgaa yum shuu ta nar!!!!!!!!! tom tomoor zaligadag tomchuudiig yaj ch chadaxgu baij xuch xursen negnee ta nar dandaa ingedeg bizdee.. ali bolox muu talaas ni xaruulaad muugiin uzex geed l baidag bizdee. ta nart xelex ch ug alga.....
Намдаа "хэрлэн тур" амралтын газраа "шахжээ"
2012 оны 05 сарын 18, 15 цаг 14 минут
Ц.Анандбазар Дорноговийн МАН-ын хорооны дарга Ч.Энхбатыг хошгируулдаг
2012 оны 05 сарын 18, 09 цаг 51 минут
Ардчилсан намынхаа авлигачдаа яах вэ, Ерөнхийлөгч өө
2012 оны 05 сарын 16, 12 цаг 38 минут
Ё.Отгонбаяр сайд ТӨХ-ийн зөвшөөрөлгүй “унаагаа юүлжээ”
2012 оны 05 сарын 15, 11 цаг 36 минут
Сархаданд сагсуурсан хурандаад ямар хариуцлага хүлээлгэх бол
2012 оны 05 сарын 14, 13 цаг 44 минут
Ё.Отгонбаяр сайдын сурталчилгааны баг бутарчээ
2012 оны 05 сарын 14, 12 цаг 00 минут
Хуулиас дээгүүр эрх мэдэлтэй Засаг ноён
2012 оны 05 сарын 07, 18 цаг 20 минут
Ё.Отгонбаяр сайд “Haier” компанийг хэрхэн шимсэн бэ
2012 оны 05 сарын 01, 10 цаг 15 минут
Ё.Отгонбаяр сайд 46 сая долларын тендер будлиулснаас МАН-ын сонгуулын амлалт биелэлгүй нуржээ
2012 оны 04 сарын 30, 12 цаг 17 минут
УБЕГ-ыг самрагч
2012 оны 04 сарын 24, 18 цаг 32 минут
Ц.Нямдорж Н.Энхбаяраас очиж аврал ирсэн үү
2012 оны 04 сарын 24, 11 цаг 53 минут
Х.Баатарын хэрэгт холбогдуулан Ч.Улааныг АТГ-аас шалгаж эхэлжээ
2012 оны 04 сарын 24, 10 цаг 00 минут
Сангийн мөнгөөр тансаглах сайд аа, цаана чинь Хонгор сүйрлээ
2012 оны 04 сарын 23, 18 цаг 30 минут
АТГ-т Л.Гансүх, Г.Шийлэгдамба нарыг шалгуулахаар өглөө
2012 оны 04 сарын 20, 17 цаг 28 минут
Эрх мэдэл рүү мөнгөөр далайлган тэмүүлэх Ц.Анандбазар
2012 оны 04 сарын 19, 11 цаг 34 минут
Монголын ард түмний баялгаар хөрөнгөжсөн ТЭРБУМТАН
2012 оны 04 сарын 02, 18 цаг 09 минут
Сайд асан Х.Баттулга нууц гэрээ байгуулсан нь үнэн гэв
2012 оны 03 сарын 23, 16 цаг 10 минут
Ц.Нямдорж: Яг үнэнийг хэлэхэд ийм дайны луйвар гаргахгүй гэж л би тэнд суудаг
2012 оны 03 сарын 22, 11 цаг 41 минут
Цагдаагийн экс дарга нарыг өрсөж яллахгүй бол Ерөнхийлөгч та өөрөө ялд унах гээд байна уу
2012 оны 03 сарын 20, 14 цаг 58 минут
Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татжээ
2012 оны 03 сарын 02, 10 цаг 05 минут
“Ажнай”-н Бат-Эрдэнийн "баруун гар" Дагвадорж Солонгост ихэр хаус худалдан авчээ
2012 оны 02 сарын 17, 12 цаг 51 минут
“Тавантолгой”-н Х.Түмэнбаяр Та хоёр хүүхдийн амийг 10 саяар үнэлэхээ боль!
2012 оны 02 сарын 16, 11 цаг 15 минут
Ж.Энхбаяр сайдын суудал ганхаж эхэлжээ
2012 оны 02 сарын 15, 18 цаг 13 минут
Их аварга архиндаа аархаж, Хөвсгөлийн бөхөд мэс хүргэжээ
2012 оны 02 сарын 09, 13 цаг 00 минут
С.Батболд хэн гэгч олигархиас хэзээ хагацах вэ?!
2012 оны 02 сарын 07, 12 цаг 46 минут
Суртaлчилгаа
Суртaлчилгаа
©2010. Хөгжүүлэлтийг АСУ Системс ХХК. Програмчлалыг АСУ Дисковери ХХК. Эхлэл хуудас болгох | Бидний тухай | Сурталчилгаа байрлуулах | Холбоо барих