|
|||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||
|
“АСУ Системс”ХХК 2010 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэнюм.Одоо нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.Боловсон хүчний хувьд,залуучуудаар багаа бүрдүүлсэн мэргэжлийн сэтгүүлч,менежерүүд ажилладгаараа давуу талтай.Бусад вэб сайтыг бодвол манай вэб системүүд нь оюунлаг, бүтээлч байдлын үлгэр жишээ болох бөгөөд АСУ Системс ХХК-ийн хамт олон цаашдаа ч “Оюунлаг ирээдүйг хамтдаа” бүтээхэд чиглэсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх болно.
Бидний зорилго:XXI зуунд интернэтийн орчинд олон нийтэд шаардлагатай мэдээ мэдээллийг цаг алдалгүй шуурхай үнэн бодит баримтанд тулгуурлан түгээхбөгөөд үргэлж шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүн хүргэхэдоршино.
Танд “Цахим Монголын №1 брэнд” вэб системийгтовчхон танилцуулж байна. www.asunews.mn вэб системээс улс төр, нийгэм эдийн засаг, хууль эрх зүй, соёл урлаг, спортын ертөнцийн цаг үеийн бүхий л мэдээ мэдээллийг нэг дороос уншиж танилцах боломжтой юм.
www.asuinfo.mn вэб систем нь төрийн түшээд болон бүх шатны байгууллагуудын мэдээллийг нэг дор төвлөрүүлэн ард иргэдэд түгээх бөгөөд хувийн хэвшил Монгол төрийг шударга нээлттэй байхад хувь нэмрээ оруулж буй томоохон үйл ажиллагаа болж байгаа юм.
www.asuu.mn вэб систем нь мэдлэг оюуныг дээдлэгч хүн бүрийн байнгын хэрэглээ болох нь гарцаагүй. Учир нь тус систем бизнес, улс төр, хууль эрх зүй, эдийн засаг, түүх, нийгэм, хүний хөгжил зэрэг нийгмийн бүхий л салбарын мэдлэг, мэдээллийн их уурхай нь болж, энэ бүх мэдлэгийг бүтээгч эрдэмтэн мэргэд, багш нар, мэдлэг түгээгч байгууллагууд буюу хэвлэлийн компани, номын дэлгүүрүүдийг алдаршуулах юм.
www.asubi.mn Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх сүүлийн үеийн хөгжмийн мэдээ мэдээлэл,ном зохиол, уран зураг ,уралдаан. хэлэлцүүлэгт хамрагдах боломжтой юм.
“АСУ Систем” ХХК нь мэдээллийн технологид суурилсан маркетинг болон хэвлэл мэдээллийн чиглэлээр ажиллах бөгөөд зах хязгааргүй цахим орон зайд өөрийн нэр хүндийг өндөрт хадгалж, бусдаас ялгарах онцлог давуу талыг харуулах болно.
|
|||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||